sonin.mn

ШАРАН. /Xinhua/. Афганистаны зүүн өмнөд нутагт гар бөмбөгийн тэмцээний үеэр амиа золиослогч халдлага үйлдсэний улмаас 45 хүн амь үрэгджээ.

Өнгөрсөн амралтын өдөр тус улсын Пактика мужид болсон уг тэмцээний үеэр нэг этгээд үзэгчид рүү очиж, тэсрэх төхөөрөг дэлбэлсэн байна.

Тус улсын ДХЯ-ны албаны хүмүүсийн хэлснээр, 50 гаруй хүн гэмтэж шархаджээ. Энэ халдлагыг “Талибан” бүлэглэлийн босогчид үйлдсэн гэж цагдаа нар сэжиглэж байна.

Ирэх сард багтаан АНУ тэргүүтэй олон улсын цэргүүдийн олонх Афганистанаас гарч, улсынх нь хүчнийхэнд аюулгүй байдлыг сахиулах үүрэг хариуцлагыг шилжүүлэн өгөх юм.

Тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани өнгөрсөн есдүгээр сард албан ажлаа хүлээн авахдаа, “Аюулгүй нийгэм бий болгохын төлөө чадах бүхнээ хийнэ” гэж амласан билээ.

Гэхдээ “Талибан” бүлэглэл давшилт, террорист халдлагаа идэвхжүүлж, энгийн номхон иргэд олноороо амь үрэгдсээр байна.

Г.Доржханд

Эх сурвалж: