sonin.mn

СӨҮЛ. /Xinhua/. Энгийн зэвсэг эсвэл үй олноор хөнөөх зэвсэг ашиглана гэсэн заналхийлэл, аливаа өдөөн хатгалгаа зогсоохыг Өмнөд Солонгос өнгөрсөн амралтын өдөр Пхеньянд уриаллаа.

БНАСАУ-ын цөмийн дайн хийнэ гэсэн сүрдүүлгийг буруушаасан мэдэгдлийг Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам хийж, “Ийм заналхийлэл байдлыг улам дордуулж, Пхеньян өдөөн хатгах тусам БНАСАУ тусгаарлагдах болно” гэжээ.

Мөн НҮБ-ын тогтоолын дагуу хүний эрхийн байдлаа сайжруулахын тулд дорвитой, үр дүнтэй арга хэмжээ авахыг БНАСАУ-д тус яам уриалсан байна.

НҮБ-ын хүний эрхийн талаарх тогтоолыг хүлээн зөвшөөрөхөөс “бүрэн татгалзаж, буруушааж байгаа”-гаа БНАСАУ-ын Үндэсний батлан хамгаалах хороо мөн өдөр мэдэгдсэн юм.

Энэ тогтоолыг эсэргүүцэн урьд болж байгаагүй “супер дайсагналын сөрөг арга хэмжээний дайн” хийнэ гэж тус хороо анхааруулсан.

БНАСАУ нь 2006 оноос хойш гурван удаа цөмийн туршилт хийсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны хоёрдугаар сард цөмийн туршилт хийсэн билээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайдын хэлснээр, БНАСАУ ойрын хугацаанд цөмийн туршилт хийх шинжгүй байна.

Г.Доржханд

Эх сурвалж: