sonin.mn

СОЧИ. /BBC/. Норвегийн шатрын их мастер Магнус Карлсен дэлхийн аварга цолыг дахин хүртлээ. ОХУ-ын Сочи хотод болсон тэмцээнд тэрбээр төлөвлөж байсан 12 хуваарьт тоглолтоос 11 дэхэд нь Энэтхэгийн шатарчин Вишванатан Анандыг хожжээ. Тоглолт 45 өргөөр дууссан байна.

Тоглолт 6,5:4,5 оноогоор Карлсены хожлоор дуусчээ.

Өнгөрсөн оны дэлхийн аварга цолын төлөө тэрбээр бас Анандтай тоглож, түүнийг 6,5:3,5 оноогоор хожиж байв.

Карлсен ОХУ-ын Ханты-Мансийск хотод болсон тэмцээнд ялснаар Анандтай өрсөлдөх эрхийг авсан байна.

Өдгөө 23 настай Магнус Карлсен дэлхийн шатрын 16 дахь аварга юм. Тэрбээр хамгийн залуу аваргуудын жагсаалтад гуравдугаарт бичигджээ.

Шатрын түүхэн дэх хүчтэй их аваргуудын нэг Гарри Каспаров түүнийг Харри Поттертой зүйрлэсэн байна.

Карлсеныг мөн “шатрын Моцарт” гэж нэрлэдэг аж.

Энэ удаа Карлсеныг ялна гэдэгт итгэлтэй байсан бөгөөд тэрбээр ФИДЕ-гийн жагсаалтыг итгэл төгс тэргүүлсэн хэвээр байна.

Д.Жаргал

Эх сурвалж: