sonin.mn

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас  хотын шинэ дүр төрх, шинэ бүтээн байгуулатын ажилд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний санаа, үзэл бодлыг бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжих зорилгоор Архетиктур, дизайны чиглэлээр суралцдаг оюутан залуусын дунд “Их хотын гудамж”  зураг төслийн уралдааныг зарлалаа.

Уралдаанд оролцогчид өгөгдсөн гудамжны автозам, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хашаа хайс, сандал, сүүдрэвч, хогийн сав зэрэг архитектурын жижиг хэлбэрүүд, байгууллагуудын хаяг реклам, усан оргилуур, усан толио, барилга байгууламжийн фасадыг тухайн орон зай, орчны байдалтай уялдуулан төлөвлөж хотын дизайны төгс шийдлийг бий болгох юм.

Уралдааныг 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ны өдрийн хооронд 1 үе шаттайгаар зохион байгуулж,  шилдэг 3 төслийг сонгон шалгаруулах бөгөөд 1 дүгээр байр Өргөмжлөл 1 сая төгрөг, 2 дугаар байр Өргөмжлөл 700 мянган төгрөг, 3 дугаар байр Өргөмжлөл 500 мянган төгрөгийн урамшуулалтай гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.