sonin.mn

Адольф Гитлерийн бүтээсэн Мюнхен хотын захиргааны барилгын зургийг 161 мянган ам.доллараар худалджээ.

Ирээдүйн дарангуйлагч 1914 онд зураг зурж, амьдралаа залгуулж байх үедээ уг зургаа усан будгаар бүтээсэн аж. Нюрнберг дэх дуудлага худалдааны байгууллагаас зохион байгуулсан уг арилжаагаар А.Гитлерийн зурсан зургийг Ойрхи Дорнодын нэгэн худалдан авагч авсныг мэдээлжээ.

Зургийг Герман гаралтай хижээл насны эгч дүүс дуудлага худалдаанд өгч, үүнээс олох орлогын 10 хувийг буяны ажилд зориулна гэдгээ хэлсэн аж. Дуудлага худалдаа зохион байгуулдаг томоохон байгууллагуудын олонхи нь одоог хүртэл А.Гитлертэй холбоотой эд зүйлсийг худалдахаас татгалздаг байна.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: