sonin.mn

ШИНЭ-ДЕЛИ. /Prensa Latina/. Хүн ам, хөгжлийн талаарх олон улсын сайд нарын түвшний 11 дэх удаагийн бага хурлыг 2014 оны 11 дүгээр сарын 25-26-нд нийслэл Шинэ-Дели хотдоо Энэтхэг зохион байгуулна.

“Хүн ам, хөгжлийн талаарх бага хурал /Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд хүн амын хөгжилд хөрөнгө оруулах Өмнөд-Өмнөд хамтын ажиллагаа” сэдвийн дор энэ бага хурал болох аж.

Энэ бага хурлыг Энэтхэгийн Эрүүл мэнд, гэр бүлийн нийгмийн халамжийн яам Хүн ам, хөгжлийн түншүүдтэй  /ХАХТ/ хамтран зохион байгуулах гэж байгаа юм.

ХАХТ нь нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүн ам болон хөгжлийн салбарт өмнөд-өмнөд хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 1994 онд Хүн ам, хөгжлийн талаарх олон улсын бага хурлын үеэр байгуулсан засгийн газар хоорондын байгууллага билээ.

Тус байгууллагад одоогоор  дэлхийн хүн амын 58 гаруй хувийг бүрдүүлдэг, бага болон дунд орлоготой буюу хөгжиж буй 26 улс багтдаг юм. Үүнд Ази-Номхон далай, Африкийн Сахарын цөлөөс урагш орших улсууд, Ойрхи Дорнод ба Умард Африк, Латин Америк ба  Карибын тэнгисийн бүс гэсэн дөрвөн бүс нутгийн Бангладеш, Бенин, Хятад, Колумб, Египет, Этиоп, Гамби, Гана, Энэтхэг, Индонез, Иордан, Кени, Мали, Мексик, Марокко, Нигери, Пакистан, Сенегал, Өмнөд Африк, Шри-Ланк, Таиланд, Тунис, Уганда, Вьетнам, Йемен болон Зимбабве улс багтдаг ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: