sonin.mn

БОГОТА. /ITAR-TASS/.  Хувьсгалт зэвсэгт хүчнийхэн /КХЗХ/ генерал Рубен Альсатег хулгайлсан Колумбын Чоко мужийн хүн амыг хамгаалах зорилгоор тус мужийг урьдын адил агаараас хянасан хэвээр байна. Олзны хүмүүсийг суллах ямар ч тусгай ажиллагааг эхлүүлээгүй гэж ням гарагт нийтэлсэн Колумбын Батлан хамгаалах яамны /БХЯ/ мэдэгдэлд дурджээ.

“Одоогийн байдлаар генералыг суллах ямар ч ажиллагаа явуулаагүй байна” гэж мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.

Колумбын БХЯ мөн генералыг суллах тусгай ажиллагаа явуулах үеэр харилцан ойлголцох болон аюулгүй байдлыг хангах тунхагт тус яам Олон улсын улаан загалмайн нийгэмлэгтэй бямба гарагт гарын үсэг зурсан тухай мэдээлжээ. Уг баримт бичгийн дагуу олзны хүмүүсийг шилжүүлэн өгөх газрын баримжааг авсны дараагийн өдрийн шөнө дунд байлдааны ажиллагааг зогсооно.

Д.Жаргал

Эх сурвалж: