sonin.mn

Банкуудын нөөцийг удирдах зорилгоор Монголбанк нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ арилжих болсон. Тэгвэл тус банк өнөөдрийн арилжаагаар 119 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа.

Ингэснээр 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 333.4 тэрбум төгрөг болжээ. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.

Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.