sonin.mn

Өнгөрсөн баасан гарагт төр­ийн орд­ны Ёслол хvндэтгэлийн өргөөнд Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржоос Монгол Улсын Ерөнхий сайдын тамгыг хvлээн авс­ныхаа дараа Ч.Сайханбилэг сайд өөрийн твиттер хуудсанд “Ард тvмнийхээ нурууг тэнийтэл ажиллах болно. Баярлалаа” хэмээн жиргэсэн юм даг.

Мөн тэрээр “Шинэ Засгийн газар дэмжлэгтэй, шийдлийн бас шуурхай байх болно” гэснээрээ УИХ-д суудалтай МАН, МАХН-МVАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-д хамтран ажиллах саналаа дахин дахин хvргvvлсний vр дvн эхнээсээ гарч, МАН-аас бусад улстөрийн хvч­нvvд хамт­ран ажиллахаа мэдэгдээд байгаа.

Тvрvvчийн буюу огцорсон Ерөнхий сайд Н.Алтанхуягтай эхнээсээ л хэл амаа ололцоогvй МАН энэ удаа асуудлыг УИХ дахь бvлгээрээ бус намынхаа Удирдах зөвлөлөөр дахин хэлэлцэж байж шийдэхээр болоод байгаа нь бялуунаас хvртэх хувь хэмжээгээ сайтар тохиролцох гэсэн санаа юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс шинэ Засгийн газарт хамтран ажиллах тухай санал ирvvл­сэнтэй холбог­дуулж МАН-ын бvл­гээс Су.Батболд гишvvн­ээр ахлуулсан Ө.Энхтvвшин, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын зургаан хvний бvрэлдэхvvн­тэй ажлын хэсэг байгуулжээ.

Энэхvv ажлын хэсэг нь засагт хамтарсан тохиолдолд ямар асуудлыг шийдэх, бvтэц, бvрэлдэхvvнээ яаж өөрчлөх, хууль эрх зvйн орчны хvрээнд эдийн засгийн ямар асуудлыг шийдэх зэргийг тодорхой болгож намын бvлэг, Удирдах зөвлөл, Бага хуралд оруулах vvрэг хvлээсэн гэнэ. Ингэхээр тун удахгvй лvглийсэн саарал МАНАН татах нь гарцаагvй болоод байна.

Харин МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хэн хэнийг ямархуу зөөлөн суудалд дэвшvvлэн “шагнах”-аар толхилцож байх хойгуур УИХ-д суудалтай бусад нам, эвслvvд бялуу хуваалтаа хийж, зарим нэгэн эрхмvvдийн нэрс яамдын сайдад яригдаж эхэлжээ.

Ч.Сайханбилэг сайд УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслvvдэд урилгаа явуулж, эхний тохиролцоогоор 16 сайдаар хэн хэнийг сонгосон нь өнгөрсөн амралтын өдрvvдэд тодорч эхэлжээ.

Одоогоор МАН-аас сайдаар тодрох эрхмvvдийн нэрс хараахан тодроогvй байгаа ч МАХН-МVАН, ИЗНН-аас доорх эрхмvvдийн аз шовойх урьдчилсан тохироо хийгдсэн дуулдана.

Харин 100% дан дээлтэй Засгийн газар байгуулна хэмээн Ерөнхийлөгчид ам алдсны дагуу шинэ танхимыг бvрдvvлэх бөгөөд АН-ын бvх фракциудын төлөөлөл, ажлын хэсгийнхэн Их тэнгэрийн аманд хоёр өдөр хуралдан доорх шийдвэрийг гаргасан гэдгийг баттай эх сурвалжууд мэдээлэв.

1.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Монгол Улсын сайд С.Баярцогт. Тэрээр энэ албан тушаалд суухын тулд Ч.Сайханбилэгийг ёстой л хоёр гар дээрээ өргөөд гvйх дөхсөнийг Г.Уянга гишvvн шулуухан мэдэгдсэн билээ.

Тиймдээ ч энэ албан тушаалд тvvнтэй өрсөлдөх аавын хvv, ээжийн охин байхгvй. 100% дан дээлтнvvд дотор ганцаархнаа бардам зогсож, Ц.Элбэгдоржийн захиасыг 99% болгож чадах ганц бvрэн эрхтэй хvн бол өөр хэн ч биш өнөөх С.Баярцогт мөнөөсөө мөн.

2.Шадар сайд Ц.Шарав­дорж. Тvvнийг “Ааруул идэх гэж ирээд АН-ыг самарчихаад нисэн одсон” Н.Энхбаярын татгалзах аргагvй саналаар томилж байгаа гэлцэнэ. Энэ суудлын төлөө тvvнтэй МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өрсөлдсөн ч МАХН-ын тэргvvн хатагтай эцсийн цэгийг тавьж Ц.Шаравдоржийн аз шовойсон нь энэ ажээ.

3. Батлан хамгаалахын сайд А.Баттөр. Ховдын унаган тvvнийг хэн зvтгvvлсэн нь тодорхой. Дор хаяж дэд сайдын сэнтийгээс ховхорч vзээгvй тэрээр ийнхvv БХЯ-ны генерал, хурандаа тэргvvтнvvдийг өмнөө жагсаах өдөр ирэх л учиртай байж. Харин нэгэнт сайд болчихвол бvгдийг нь эмх цэгцэнд оруулж дөнгөдөггvй юм гэхэд одоо байснаас нь нэг их доош нь хийчихэлгvй явуулаад байна гэдэгт итгэгсэд олон байгаа дуулдана.

4. Эрvvл мэндийн сайд Л.Жамбалжав. Уг нь аль эрт тэтгэвэрт гарсан өвгөн хэдий ч дарга болох vнэхээрийн дуусдаггvй мөрөөдөлтэй нэгэн гэлцдэг. Тиймдээ ч ач зээгээ тойруулаад сууж байх насандаа Эрvvл мэндийн сайдаар тодроод байгаа тун ч азтай буурал гэнэ. Саяхан л Гэмтэлийн эмнэлгийн захиралаас хөөгдөж туугдаж явсан тэрээр Монгол-Солонгосын нэгэн жижиг эмнэлгийн эрхлэгчээр чимээгvйхэн ажиллаж байсан юм билээ. Н.Энхбаярын эмч болж хэсэгтээ л бужигнуулж явсан тэрээр ийнхvv Эрvvл мэндийн сайд болох нь тодорхой болов.

5. Байгаль орчин Ногоон хөгжлийн сайд С.Оюун. Ногоон хөгжлийн яамыг бараг л гэр орноо болгочихсон С.Оюун сайдаар оролдоод нэмэргvй гэдгээ шинэхэн Ерөнхий сайд сайтар ойлгосон бололтой юм. Цэвэрлэгчээсээ авхуулаад сайд нь хvртэл ИЗНН-ын бат илэрхийлэхийг бахархалтайгаар халаасалж яваа энэ яаманд шийдэх, шинэчлэх ажил мөн ч их байна санж.

6. Хамгийн хачирхалтай халаа сэлгээ Хууль зvйн яаманд хийгдэх бололтой. Х.Тэмvvжин сайдын суудалд нэг хэсэг баахан хэл ам таталсан Ховдоос гаралтай Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх ерөнхий газрын дарга Б.Пvрэвдорж яригдаж баахан хэрvvл, тэмцэл vvсгэсэн дуулдав. Яах аргагvй нэгдvгээр хvний хvчирхэг дэмжлэгтэй тулдаа энэ удаа Х.Тэмvvжингээс албыг нь хөнгөхөн авчихна гэж vзэгсэд олон байгаа аж. Нэгээтэйгvvр АН-ын Нэг ардчилал фракид тvvнээс өөр хууль ч vзээд өгье гэсэн ч байхгvй гэнэ.

7.Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд Л.Пvрэвсvрэн. Энэ хvний нэр аль эрт шийдэгдсэн тул одоо олон юм ярих шаардлага байхгvй. Лу.Болдыг Гадаад харил­цааны сайдаас буулгахаар ихээхэн шуугиулсан тэрээр ямартай ч санасандаа хvрэх нь тодорхой болсон гэв. Нөгөөтэйгvvр Ерөнхийлөгчийн хvн гэдэг сvрхий эрх дархтай хамгаалалт тvvнд бий.

8. Сангийн сайд Д.Зоригт. Энэ хачирхалтай томилгоог АН-ын фракцуудын тохироо гэж дvгнэхээс өөр сонголт байхгvй. “Монгол шуудан” банкаар овоглогддог энэ эрхэм Монгол Улсын их сангийн авдар дээр суугаад амыг нь хэрхэн атгах, аль эсвэл доош нь харуулаад сэгсрэх vv гэдэг нь дараагийн асуудал. Хамгийн гол нь Д.Зоригтыг яагаад ч хөдөлгөхгvй гэдэг дээр АН-ын фракциуд тохиролцсон нь тvvний ямархуу хэмжээний “хор найруулагч” гэдгийн нотолгоо юм. Харин саяхан Вояаж зочид буудалд мөрийтэй тоглож байсан эрхэмvvдийн нэрс дунд тvvний нэр цохиж явсан нь нэг жаахан асуудал дагуулж болзошгvй. Гадуур мөрдөн байцаалтад явж байгаа тухай ч яригдаж байгаа. Гэхдээ л тvvнийг тэрхvv хэргээс зvв зvгээр мултарч дөнгөнө гэдгийг мөрийцсөн ч алдахгvй. Учир нь хэрэг явдал болох vеэр гадаадад зугаалж явсан нь тодорхой болоод байгаа гэнэ лээ.

9. Vйлдвэр хөдөө аж ахуйн сайд Б.Батзаяа. Женкогийн эзэмшлийн суудал учир тvvнээс өөр сонголт байхгvй. Хайгаад ч энэ нөхрөөс илvv гарах нь олдохгvй гэх юм билээ. Н.Алтанхуягийн хамгийн том алдаа нь МоАХ-­гvйгээр цаашаа явж дөнгөнө хэмээн тооцсон явдал бөгөөд Ч.Сайханбилэг энэ алдааг давтахгvйн тулд энэ суудлыг хадгалсаар байгаад Х.Баттулгад гардуулж өгсөн нь ийм л учиртай гэнэ. Элдэв асуудалд орооцолдчихгvй бол Б.Батзаяа хэдэн vйлдвэр, цөөхөн фермер, за тэгээд малчидтай хэл амаа ололцоод байж чадна гэж харж байгаа бололтой.

10. Боловсрол Шинжлэх ухааны сайд Б.Насанбаяр. Саяхан л баахан хэл амны бай болж явсан тvvнийг Мvvний шашинтан гэж багш, оюутан сурагчид эсэргvvцэж сvйд болохгvй бол сайдын суудалд тухлахад бэлэн болсон гэв. Нэгээтэйгvvр Лу.Гантөмөрийн суудлыг залгаад сайд хийчих боловсон хvчин яаж ч ухаж төнхөөд Нэг ардчилал дотор бас л байхгvй гэнэ. Ингээд л Б.Насанбаяр гэх хvvхний аз шовойсон дуулдав. За тэгээд аз нь шовойвол болохгvй юмгvй хорвоо гэж vvнийг хэлнэ гэх хvмvvс олон байгаа юм.

11. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд А.Гансvх. Хамгийн гол нь БНХАУ-тай транзит тээврийн гэрээ хийж чадсан гавьяаг нь vнэлж тvvнийг оролдохгvй vлдээхээр шийдсэн бололтой. Мөн гайгvй боловсролтой тvvнтэй өрсөлдөх хэмжээний улстөрч МоАХ битгий хэл АН-д ч vзээд буцаагаад өгье гэхэд байхгvй тул Ерөнхий сайдын таалалд бvрнээ нийцэж ийнхvv сайдын суудалд залрах нь нэгэнт тодорхой болсон дуулдав.

12. Хөдөмөрийн сайд П.Гантулга. Дан дээлтэй Засгийн газарт даанч итгэл даах хvнээ нэрлэх болоход Я.Санжмятав сайд өөрийн Төрийн нарийн бичгийн даргаа нэрлэж орхижээ. Ингээд залуухан, тархи толгой сайтай, оюун ухаан, эрдэм мэдлэг хамаагvй өндөр хөгжилтэй сайдаар Хөдөлмөрийн яам удирдуулахаар болсон гэв. Харин тэр гайгvй сайн залуу нь хөдөлмөрчин ардыг хэрхэн удирдахыг харах л vлдлээ.

13. Хvн амын хөгжил, нийгмийн хамгаалалын сайд Б.Отгонжаргал. Халаагаа өгч байгаа С.Эрдэнэ сайдын хамгийн итгэлтэй хvмvvсийн нэг тэрээр энэ салбартаа чамгvй бэлтгэгдсэн боловсон хvчин гэнэ. Шаардлага өндөртэй С.Эрдэнэ сайдын багт ажиллаж бэлтгэгдсэн тvvнийг Ерөнхий сайд ч халуун дотно хvлээн авсан сурагтай. Ямартай ч С.Эрдэнэ сайд нэгийг бодож, хоёрыг тунгаасаар Б.Отгонжаргал гэгчийг зvтгvvлсэн байж таарна.

14. Соёл спорт аялал жуулчлалын сайд Н.Оргил. Ардчиллын анхнаас зvтгэсэн партизан эмэгтэйн хvv тэрээр Ц.Оюунгэрэл сайдтайгаа маш дотно харилцаатай байсан гэлцэнэ. Батаар ясны төлөө Америк руу хэдэн ч удаа хамт явав. Бараг л тоогоо алдсан гэх юм билээ. Харин тvvний хамгийн том өрсөлдөгч П.Алтангэрэл аргагvйн эрхэнд хоёр гараа өргөн бууж өгсөн дуулдсан. Гэхдээ мань П.Алтангэрэл өчигдөрхөн төрийн ордноор сандруухан гvйж ямар нэгнийг амжуулж яваа янзтай байсан. Бодвол сайдын суудлын төлөөх хөгшин, залуу хоёрын тэмцэл дуусах арай л болоогvй юм болов уу даа.

15. Уул уурхай эрчим хvчний сайд Р.Жигжид. Анхнаасаа л хуучин сайд бриж Д.Ганхуяг гарцаагvй зvтгvvлсээр санасандаа хvрээд байгаа аж. Шонхор фракц бvр тодруул­бал ноолуур, нэхмэлийн бригадынхан энэ салбарыг бараг хувьчлаад авчихсан гэхэд хэлж болно. Өмнө нь Р.Жигжид МАН-д байсан гэж ад vзэгддэг ч тvvний хийж бvтээсэн, мэдлэг чадвар нь өрсөлдөгч нартаа ямар ч боломж vлдээгvй учир С.Отгонбаяр, О.Эрдэнэбулган нар тун гомдолтой байгаа дуулдав. Шинэ Ерөнхий сайд ч Р.Жигжидийн Япон хvмvvжил, мэдлэг болов­сролыг илvvтэй таалсан тул ногоон гэрлээр ургашилж яваа гэнэ.

Товчхондоо өнөөдрийн байдлаар шинэхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тан­химд шоволзоод ороод ирэхээр нэрс нь тодроод байгаа эрх­мvvд­ийн талаар цухас дурдахад нэг иймэрхvv. Харин маргаашнаас МАН-ынхан сайдын суудлаар шагнах эрхмvvдийн нэрс тодорвол дээрх жагсаалтад багахан өөрчлөлт орох нь тодорхой юм.

Хамгийн гол нь Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтчихээд байгаа энэ цаг vед иймэрхvv сайд нартай “шийдлийн” Засгийн газар 1.6 жилд хэрхэн яаж гайхамшигийг бvтээх нь vнэхээр оньсого төдийхөн л байна. Яах вэ дээ, харъя, хvлээе.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: