sonin.mn

Өөрийнхөө эрх ашгийн төлөө суулт, жагсаал, мэдэгдэл хийн олон жил тэмцэж яваа энэ эмэгтэйг Д.Батдэлгэр гэдэг. Ардчилсан нийгмийн vнэт зvйл болох өөрөө өөрийгөө хамгаалахын тулд тэмцлийн бvхий л хэлбэрийг сонгон тэмцэж буй ч vр дvн багатай байгаа юм.

Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахын тулд өлсгөлөн зарлахаар шийдсэн аж. Ингээд тvvнтэй ярилцлаа.

-Та олон жилийн турш шvvх, цагдаа, прокурор, хэвлэл мэдээллийн байгууллагаар явлаа. Vр дvн гарч байна уу?

-ХӨСVТ-ийн захирал Д.Нямхvvтэй уулзсан цагаас эхлэн миний амьдрал тэмцэл болж хувирсан. Шударга бус зvйлийн эсрэг тэмцэж, явахаас өөр арга байдаггvй. юм байна. Хууль хяналтынхан миний өмнөөс шийдээд өгнө гэх найдлага горьдлого тасарсан vед амь насаа дэнчин тавин тэмцэж явна.

-Хэвлэлийнхэн бол ямар учраас тэмцэж байгааг чинь мэднэ. Зарим иргэд мэдэхгvй байж магадгvй.

-Би 2006 онд ээж, дvvгийнхээ байрыг банкны барьцаанд тавьж мөнгө зээлсэн. Тухайн vед би ОХУ-аас барилгын материал оруулж ирдэг байлаа. Миний бизнес гэнэт бvтэлгvйтэж банкны өрөнд орчихсон. Энэ vед нэг танил маань “ДОХ” төвийн захирал Д.Нямхvvг зээл чөлөөлдөг гэж хэлсэн юм.

Ингэж л би Д.Нямхvv гэдэг хvнтэй холбогдож амьдралаа орвонгоор нь эргvvлчихээд явж байна. Тухайн vед зээл чөлөөлөх тухай асуудлыг гэр бvлийнхэн маань зөвшөөрөхгvй байсан учраас би ээжийгээ ятгаж зөвшөөрvvлж чадсан юм.

Ингээд ээжийнхээ амьдарч байсан Баянгол дvvргийн III хорооллын гурван өрөө байрыг 20 сая төгрөг, дvvгийн Сонгинохайрхан дvvргийн I хороололд байрлах хоёр өрөө байрыг 17 cая төгрөгөөр банкинд барьцаалан мөнгө зээлсэн. Харин Д.Нямхvv гурван өрөө байрыг 26 cая, хоёр өрөө байрыг 17 сая төгрөгөөр банкны зээлээс чөлөөлж өгсөн.

Гэвч хэсэг хугацаа өнгөрсний дараа Д.Нямхvv надаас 26 сая биш 80 сая төгрөг өгөхийг шаардсан. Өөрөөр хэлбэл дундаас нь 54 сая төгрөг унагах төлөвлөгөөтэй байсан юм билээ. Хэрэв хvсэмжилсэн мөнгийг өгч чадахгvй бол хуулийн байгууллагаар яваад ч нэмэргvй гэж намайг сvрдvvлсэн. Тэгээд уулзъя гэхээр “Завгvй их ажилтай байна. Ц.Алимаа гэдэг хvvхэнтэй уулз” гэсэн. Тухайн vед ч би тэр хvнтэй уулзаад учир байдлаа тайлбарласан.

Д.Нямхvv I хорооллын байрыг суллаж өг гэсний дагуу бид сулласан. Хэдэн сарын дараа ээжийг минь байрнаас нь хvчээр гаргасан. Энэ бvхний дараа залилуулсан гэдгээ бид мэдсэн. Ц.Алимаа гэх эмэгтэй нь Д.Нямхvvгийн хамаатан байсан юм билээ.

Би долоон жилийн хугацаанд тодорхой хэмжээний мөнгийг тvvнд өгсөн. Адилхан хvн байж нэгнийгээ ингэж орох оронгvй, ойчих аягагvй болгож болохгvй шvv дээ. Энэ хvний залилангаас болж миний ээж, ах дvv нар бvгд гудамжинд гарсан.

-Бvх шатны шvvхийн шийдвэр таны эсрэг гарсан байдаг биз дээ?

-Шvvхэд хандан гомдол гаргахад Д.Нямхvv, Ц.Алимаа нарыг зээл чөлөөлөөгvй байрыг худалдан авсан гэж vзсэн. Ингээд анхан шатны шvvх Д.Нямхvvгийн талд шийдвэр гаргасан тул би шvvхийн шийдвэрийг vгvйсгэж давж заалдсан.

Харин Нийслэлийн давж заалдах шатны шvvхээс анхан шатны шvvхийн шийдвэрийг vндэслэлгvй хэмээн vзэж, зээл чөлөөлсөн болохоос худалдах, худалдан авах гэрээ хийгээгvй гэсэн магадлал гаргасан. Д.Нямхvv, Ц.Алимаа нар Улсын Дээд шvvхэд хандсанаар хэргийн оролцогчдод шvvх хурлын товыг мэдэгдээгvй, шvvх хурал хийсэн эсэх нь эргэлзээтэй нөхцөлд шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл, хохирогчид шvvх хурлын товыг зарлаагvй байж 70 сая төгрөгийн орон сууцаа 26 сая төгрөгөөр худалдсан хэмээн байж боломгvй тогтоол гаргасан. Тvvнчлэн гэрээн дээр хуурамч гарын vсэг зурсан нь илт байхад хохирогчийн өөрийн гарын vсэг мөн гэж vзсэн. Яагаад мөнгөтэй, дээд албан тушаалтай хvнд хууль vйлчлээд энгийн иргэнийг хvн чинээ бодохгvй байгаа юм бэ.

Өнгө, мөнгө харж vйлчилдэг хуульчдыг шалгах хэрэгтэй шvv дээ. Сvvлдээ бvр аргаа бараад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид энэ асуудлаар гомдол гаргаад, шийдэж өгөхийг хvссэн өргөдөл бичсэн.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-.нд Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Өнөрбаяр надад хариу ирvvлсэн. Хариунд нь “Та хууль хяналтын байгууллагаар шийдvvл” гэсэн байсан. Хууль хяналтынхан vнэн зөвөөр шийдэж чадахгvй болоод би энэ тvvнд хандсан.

-Ерөнхийлөгчтэй уулзаад таны асуудал шийдэгдэх болов уу?

-Би тэр хvний өмнөөс харж байгаад таны томилсон эдгээр шvvгчид хууль завхаруулагч, хуйвалдагч, авлигад идэгдсэн гэдгийг нэр устай, баримттай хэлнэ. Ард тvмний өмнө хэлсэн vгийг нь сануулмаар байна. Гэдийсэн авлигачдыг бөхийлгөнө гэсэн vгийг нь.

-Шvvгч нарыг доромжилсон хэрэгт унах вий дээ?

-Би шvvгч нарын нvvрэн дээр нь хэлдэг. Тэр шvvгч нар Шvvхийн Ес зvйн хороонд хандан намайг уучлалт гуйлгахыг шаардсан. Би шударга ёсны төлөө тэмцэж байгаа учраас vгvй гэж хэлсэн. Миний тэмцэл сvvлдээ Монгол Улсын шvvх засаглалд шударга ёс байна уу гэсэн асуултын эхлэл болж ирсэн.

-Таныг ХӨСVТ-ийн дарга Д.Нямхvvг дарамталдаг гэсэн. Энэ vнэн юм уу?

-Харин тийн гэсэн. Намайг тэрбээр сэтгvvлч нарт хэлэхдээ удаа дараа дарамталдаг, луйварчин авгай гэж хэлсэн байдаг юм. Хэрвээ vнэхээр би тэр хvнийг дарамталсан бол цагдаад өргөдөл гомдол гаргахгvйгээр яагаад өнөөдрийг хvртэл явсан юм бэ гэдэг нь сонин байгаа биз дээ. Би зөвхөн хөгшин настай эхийнхээ байрыг алдснаараа Д.Нямхvvд буруутан болохгvй бол өөр надад тэр хvнд хийсэн буруу зvйл байхгvй.

-Олон удаа суулт зарлаж байсан даа?

-Өвлийн идэр ес тачигнасан хvйтэнд суулт зарлаж байсан. Шvvхийн танхимд судсаа ханаж байлаа. Сvхбаатарын талбайд зулын гол болно гэж хvртэл мэдэгдэж байсан. Одоо бол Сvхбаатарын талбайд өлсгөлөн зарлана. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахын тулд шvv дээ.

-Таньд амь нас хайран биш гэж vv?

-Амьдрах орчин байхгvй болохоор амьд яваад яах юм бэ. Амины орон сууц гэдэг vг чинь амь настай холбоотой юм шvv. Би vнэндээ цөхөрч, ядарч явна.

-Албан тушаалтнууд тантай уулзаад юу гэдэг юм бэ?

-Ерөнхийлөгчөөс бусадтай нь уулзсан гэхэд болно. Хичнээн ч өргөдөл, гомдол гаргав даа. Миний өгсөн өргөдөл гомдлыг шалгадаг байгууллага ч байхгvй болсон. Нэг нэгэндээ цохоод л байдаг юм. Шvvхийн шийдвэр бvхэн vнэн гардаггvй юм байна гэдэгтэй төр засаг, олон нийт санал ний

Р.Саруул

Эх сурвалж: