sonin.mn

/Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа/

Казахын түмэн олон Монгол Улсын бүрэн эрхт иргэн болсноор 102 жил боллоо. Тусгаар Монголоо дэлхийд зарлан тунхаглсан тэр цагаас эхлэн төр барих дээд байгууллагад үндэсний цөөнх болсон Казахын ард түмний төлөөлөл төрийн эрх барилцсаар ирлээ.

Улсын бага ба Ардын депутатуудын хурлын Тэргүүлэгч гишүүнээр казах эмэгтэй А.Жамилаагаас эхлэн Ч.Ногое, М.Хашгамбай /нарийн бичгийн дарга/ М.Мусаахам нар удаа дараалан сонгогдож казах түмэнд бахархал төрүүлж байлаа.

Мөн ардчиллын анхны жилүүдэд Сайд нарын зөвлөлийн орлогчоор К.Зардыхан барилга ба тээврийн яамны сайдаар О.Телейхан, Р.Сандалхан нар ажиллаж албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байсныг Монголын ард түмэн сайн мэднэ.

МАН төрийн эрх барьсан олон жилд Р.Сандалханаас /модон сүүлт/ хойш өдгөө хүртэл жинхэнэ сайдын суудал казах түмэнд заяасангүй сураг тасарлаа. Харин АН-ынхан казах олноо мартаагүй байх! Иймээс төрийн эрх барьж буй хугацаандаа Р.Сандалханы модон сүүлийг тайрч булган сүүл ургуулж казах сайдтай болох байх гэж бодном.

Казахуудын дотор төрийн яамны жинхэнэ сайд хийчихээр залуу “Одод” байхгүй гэЖ үү. Байхаар барах уу. Орчин үеийн боловсролтой, мэргэжил мэдлэг эзэмшсэн шинэ сэргэг олон зуун залуу сайхан “Одод” байна шүү дээ? Гагцхүү дороос түлхэх дээрээс татах хүн л хэрэгтэй. Тэр хүн шинэ Ерөнхий сайд ба улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Та нар шүү дээ.

Шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд казах сайд суудал эзэлбэл зүйд нийцмээр санагдана. Үүнийг цаг үе шаардаж казах түмэн хүсэн хүлээж байгааг эрхэм Ерөнхийлөгч Та анхааралдаа авна гэдэгт найднам.

Ахмад сэтгүүлч Т.Рэнцэн