sonin.mn

АНКАРА. /Prensa Latina/. Хүйсийн эрх тэгш байдлыг хангах нь байгалийн хуультай харшилна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдлээ.

“Та бүхэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш, ижил түвшинд байх ёстой гэж ойлгож болохгүй. Ингэх нь байгалийн хуульд харшилсан хэрэг” гэж улсынхаа Истанбул хотноо болсон эмэгтэйчүүдийн эрхийн талаарх олон улсын чуулга уулзалтын үеэр Эрдоган хэлсэн байна.

“Заримдаа хүмүүс эрчүүд, эмэгтэйчүүд хоорондын эрх тэгш байдал гэж ярьдаг. Гэхдээ эмэгтэйчүүд хоорондын эрх тэгш байдал, эрэгтэйчүүд хоорондын эрх тэгш байдал гэж ярьсан нь илүү зөв” гэж Туркийн Ерөнхийлөгч  хэлжээ.

Мөн тэрбээр уг чуулга уулзалтын үеэр лалын шашинт эмэгтэйчүүдийн байр суурийн талаар хөндөн ярьсан аж.

“Бидний шашин эмэгтэйчүүдэд “ээж”-ийн байр суурийг өгсөн” гэж тэрбээр хэлээд, үүнийг тэдний хүрч болох хамгийн дээд байр суурь гэж тодорхойлжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: