sonin.mn

ЛОНДОН. /IBTimes /. “Fitch Ratings” агентлаг 11 дүгээр сарын тайландаа Ази-Номхон далайн бүс нутгийн 18 улсаас Шинэ-Зеландын эдийн засгийн  төлвийг эерэг, Малайз, Япон болон Монголынхыг сөрөг гэж дүгнэжээ. Харин үлдсэн улсуудынхыг тогтвортой гэсэн байна.

Япон, Малайз болон Монгол нь “Fitch”-ийн жагсаалтад сөрөг төлөвтэй гарчээ.

Монголын макро эдийн засгийн бодлого сул байгаа нь эдийн засаг болон санхүүгийн тогтвортой байдалд учрах эрсдлийг нэмэгдүүлж байна гэж тус агентлаг үзэж байна.

Үүнээс гадна, гадаад валютын нөөц нь есдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 31 хувиар буурч, валютын ханш нь 10 орчим хувиар суларчээ. Чанаргүй зээл 10 хувь болж нэмэгдсэн нь Хятад болон ОХУ-тай хиллэдэг энэ улсын байдлыг ярвигтай болгож байна.

Г.Доржханд

Эх сурвалж: