sonin.mn

Хvсэлтэйгээ тэнцэх мөнгө олж байж л хөгжнө “Монгол хөгжих ёстой” гэдэг бол Должин эмээ ч хэлж чадах цэцэрхэл юм.Харин хөгжих их хvсэл нь тvvнтэй тэнцэх их мөнгийг шаарддаг талаар олонхи ярихгvй байна.

“Далай шиг баян улсын 3 сая хvрэхтэй vгvйтэй хvмvvсийг жаргаагаад, ийм улсыг хөгжvvлчих юухан байхав дээ, уг нь” гэж ирээд л сvгсэлзэх ардын баатрууд хөгжилд хvргэх галт тэрэг болсон мөнгийг хаанаас босгож, хэрхэн зарцуулахаа бодож байдаг болов уу.

Популистууд vр дvн нэхэхээс бус тvvнд хvрэх замын талаар огт ярихгvй байгаагаас харахад тэдэнд хөрөнгө оруулалт, санхvvгийн наад захын ойлголт алга шиг байдаг.Тийм болохоор “ардын баатрууддаа” жоохон ойлголт өгөхөөр vvнийг тэрлэв.

Хөгжлийг тэтгэх мөнгө хаанаас гардаг вэ?

Хvн төрөлхтний хөгжлийн тvvхээс харахад хөгжилд шаардлагатай мөнгийг босгодог гуравхан л арга бий.Өөрсдийн хуримтлал, нөөцөөс гаргах, ирээдvйд орох орлогоо барьцаалж зээл авах,гадаадын шууд хөрөнгө оруулалт татах эдгээрээс өөр аргыг одоогоор бодож олоогvй байна.

Эхний арга бол бидний хувьд боломжгvй.Хөгжиж байгаа, ядуу орнуудын эгнээнээс дөнгөж мултрах гэж ядан байгаа монголын эдийн засагт нийт хуримтлалын хэмжээ тун бага.Хvн ам цөөнтэй, тvvнийг дагаад айл өрхийн хадгаламжийн хэмжээ ч сайнгvй.Орлого олдог том салбарууд хөгжөөгvй учраас хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтыг дотоодын эх vvсвэрээс санхvvжvvлэх ямар ч бололцоо байхгvй.

Гэтэл популистуудын хvсээд шаардаад буй эдийн засгийн хөгжилд хvрч, иргэдийн амьжиргааг дээшлvvлэх, орчин vеийн аж vйлдвэр, дэд бvтэцтэй болоход ойрын 5 жилийн хугацаанд наад зах нь 60 их наяд төгрөг хэрэгтэй. Өнөөдөр монголчууд нийтээрээ зvтгээд жилдээ 14 их наяд төгрөг (ДНБ-2013 оны байдлаар) олдог, тэрнээс хэд нь бидэнд vлдээд, хэд нь хуримтлал болох вэ гэхзэргээс тооцоод vзвэл бидний одоогийн орлогоос 10 дахин их мөнгө хэвийн хөгжилд хvрэхэд шаардагдаж байна. Тэгэхээр өөрийн хөрөнгөөр хөгжих тухай бодох ч хэрэггvй аж.

Ингээд зээл, гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёрт л найдах vлдэнэ.Гэтэл популистууд ийм хэлбэрийн хөрөнгө оруулалтыг цаг ямагт өөрсдийн өндөрт vсрэх тавцан, алдрын индэр болгосоор хөрөнгө оруулалтыг vргээж, зээлдэгчдийг жигшээж дууслаа.Монгол улсын зээлжих зэрэглэл буурна гэдэг бол хөгжилд илvv vнээр хvрэх болно гэсэн vг.Тэр илvv төлбөрийг популистууд хармаанаасаа гаргахгvй нь даан ч тодорхой байх.

Бонд боломжийн арга

Гадаадын хөрөнгө оруулалтын өөр нэг хэлбэр - портфолио буюу хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьцаа, бондыг худалдан авах,санхvvгийн хөрөнгө оруулалт манайд дөнгөж эхлэлийн шатандаа байна. Шууд бус хөрөнгө оруулалт,бонд vнэт цаасны хөрөнгө оруулалт нь төслийн vйл ажиллагаа, аж ахуй нэгжийн менежмент зэрэгт хөндлөнгөөс оролцдоггvй, хяналт тавьдаггvй, зөвхөн тохирсон зээлийн хvv, хугацаагаараа л хариуцлага хvлээдгээрээ давуу талтай.

Монголын санхvvгийн салбарт 1991 оноос хойш ердөө л31 сая ам. долларын гадаадын хөрөнгө оруулалт орж байжээ. Харин Хөгжлийн банк байгуулагдснаар хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтыг богино хугацаанд хvv багатайгаар татаж чадсан. Засгийн газрын бондэргэн төлөгдөх найдвартай гэж тооцогддог болохоор учир хамгийн эрсдэл багатай vнэт цаас хэмээн vнэлэгддэг.Тийм учраас Засгийн газрын бондын хvv хамгийн бага байж, vнэт цаасны зах зээл дээрх суурь хvvг тогтоодог юм.

Хуримтлал ихтэй нийгмийн Хөрөнгө оруулагчид хөгжиж байгаа улсуудын засгийн газрын бондыг авах, эсвэл эрчтэй хөгжиж байгаа салбарын хувьцаанаас авах шийдвэрээ хэр их эрсдэл хvлээх чадвартайгаасхамааруулан гаргадаг.

Ихэнх тохиолдолд бондыг чухалчилдаг юм.Бонд нь зээлийн хvv, хугацааны шахалт, эргэн төлөгдөлт зэрэг дарамт бий болгодог ч, энэ бvхний давж гараад бvтээн байгуулалт, vйлдвэржилтээ жигдрvvлчихбэл хөрөнгө оруулалтын өгөөж, ашиг нь бvхэлдээ монголд vлддэгээрээ зvйрлэшгvй давуу талыг бий болгож байгаа юм.

1996 оны 10-р сарын 25-нд Засгийн газрын Бондын арилжаа анх эхэлж байсан. Дорвитой том бондын арилжаа эхлэсэн тvvх нь Хөгжлийн банк нь 2011 онд Дунд хугацааны eвро бондын хvрээнд 20 сая ам.долларын бондыг 1 жилийн хугацаатай, 6 хувийн хvvтэйгээр арилжсан явдал байлаа.

Дараа нь 2012 оны 3 дугаар сард 5 жилийн хугацаатай, 580 сая ам.долларын бондыг жилийн 5.75 хувийн хvvтэйгээр арилжаалсан. Хөгжлийн банкны бондыг худалдаж авахаар 300 гаруй хөрөнгө оруулагчдаас 6.25 тэрбум ам.долларын захиалга ирж байсан нь гаргасан бондын дvнгээс 11 дахин их байв. 2013 онд Засгийн газар Чингис бондыг 4.1-5.1 хувийн хvvтэйгээр гаргасан. Тухайн vедээ энэ нь хамгийн хямд эх vvсвэр болсон юм.

Одоо Чингис бондын хоёрдогч зах зээлийн хvv 7 орчим хувьд хvрч өссөн нь АНУ-ын эдийн засгийн сэргэлттэй холбоотой ажээ.Чингис бондын хугацаа нь 5 болон 10 жил.Ийм vед “Самурай” бонд гаргасан нь хvvгийн хувьд харьцангуй хямд тусчээ.

Бонд нь гадаадын шууд хөрөнгө оруулалтаасөмчийн баталгаа биш, харин өрийн баталгаа гэдгээрээ ялгаатай.Хувьцаа эзэмшигч, шууд хөрөнгө оруулагч ньмонгол дахь хөрөнгийг шууд утгаараа хамтран эзэмшигч мөн.Бонд эзэмшигч бол ердөө л хөрөнгө зээлдvvлэгч юм.Тийм учраас бондын гэрээ хэлцэл нь хөрөнгө оруулалтынх шиг сунжирч, цаг алдах, vл ойлголцол vvсгэх, төслийг гацаах эрсдлээс ангид байдаг.

Шууд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах явц ямар урт хугацаанд, яаж сунжирч, тvвэг болж явагддагыг монголчууд Оюутолгой төсөл дээр харсан.Татварын орчныг тогтворжуулах, ногдол ашгаа хэрхэн хуваарилах гэх мэт тохиролцоог хийх амаргvй байдаг.Харин бонд нь ийм эрсдлээс ангид бөгөөд зээл авах төслvvдийн vр ашиг, хэрэгцээ шаардлага, эргэн төлөгдөх боломж, барьцаа хөрөнгө зэрэг бодитой зvйлсийг vндэслээд хурдан хугацаанд шийдчихдэгээрээ өнөөдөр монголын эдийн засагт шаардлагатай байгаа хамгийн боломжит санхvvгийн эх vvсвэр юм.

Засгийн газрын бондоор босгосон хөрөнгөнөөс зөвхөн дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжvvдэдзээл олгож байгаа.Тийм болохоор бондын эргэн төлөлтийг хийж дуусах тэр цагт өнөөгийн монголчууд бид ирээдvй хойч vеийнхээ сайхан амьдралын суурийг цутгах их хөгжлийг бvтээгчид байхаас гадна цаашид монголчуудын төлөө ажиллах өмчийн 100 хувийнэзэн нь хэвээр vлдэх билээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтанд ийм давуу тал байдаггvй.

Шууд хөрөнгө оруулалт шулах Мангас биш

Орчин vеийн Монгол улс vндсэндээ гадаадын шууд хөрөнгө оруулалтаар бий болсон юм.1980 он хvртэлэдийн засагт тухайн vеийн ЗХУ-аас шууд хөрөнгө оруулалт хийж байсан.Харинмонголчууд гадаадын хөрөнгө оруулалт гэж vздэггvй, ойлгодоггvй байв.Ахан дvvсийн найрамдлаар халхлагдан ирээдvйн vр дагаварыг нь төдийлөн ярьдаггvй байсан энэ хөрөнгө оруулалтын төлбөр нэхэгдэж эхлэсэн vеэс л гэнэт хэмжээлшгvй өртэйгээ ухаарч, жагсаж цуглаж эхлэсэн билээ.

Зөвлөлтийн хөрөнгө оруулалт нь иргэншсэн ертөнцөд vл ойлгогдох хэлбэрээр хийгдсэн, тооцоо, өр авлагын данс нь будлиантай хэн нь хэндээ өгцөө, авцаатай нь ойлгомжгvй 10 тэрбум шилжих рублийн өрийг бидэнд vлдээснээр дуусгавар болсон. Хожим нь Их өр тэглэх гэж бас нэг дуулиантай ажил өрнөж байлаа.Тов тодорхой зvйл нь Зөвлөлтийн шууд хөрөнгө оруулалт vр дvнгээ өгсөн.Өнөөгийн хөгжлийн суурь болох зvйлийг бий болгосон гавъяатай юм.Өглөг, авлагын тооцоогоо бодож чадаагvй нь тусдаа асуудал.

Буурай хөгжилтэй орнууд бvгд гадаадын хөрөнгө оруулалтанд тулгуурлажхөгжихөөр өрсөлдөж байна.Гадаадын хөрөнгө оруулалт нь хvv, барьцаа, хугацаа зэрэг дарамт байхгvй, эрсдлийг хөрөнгө оруулагч vvрдэг гэдгээрээ таатай.Сул тал нь хөрөнгө оруулсан тал өмчийн эзэн болдог. Жишээ нь Оюу толгой төслийн 76 хувийг өмчлөгч нь гадаадын хөрөнгө оруулагч-Рио Тинто юм. 

Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг дагаад технологийн болон удирдлагын мэдлэг, туршлага орж ирдэг нь жам билээ.Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь хvний хөрөнгөний өгөөжийг хvртэхийн тулд өөрийннөөц, орлого, ашгаа өгч байгаа хэрэг учир бодолтой хандах хэрэгтэй. Хөрөнгө оруулагч ашгаа бодох нь зvй, бид өгөөжөө нэмэгдvvлэхгэж хичээх нь жам.

Монголчууд ажлын байртай, сайн цалинтай, монголын төр татвараар дамжуулан төсөвт орлого хуримтлуулах замаар иргэддээ өгөөжийг тvгээх, дэд бvтэц, нийгмийн салбарт хөрөнгө оруулагчид дэмжлэг vзvvлэх, техник технологийн болон менежментийн мэдлэг туршлага дамжуулах гээд бидний хvртэх өгөөж олон.Харилцан ашигтай байх, хоёулаа ялагч (win-win) болох зарчим дээр суурилах нь урт хугацаанд өгөөж, ашиг vр дvнгээ өгдөг болохыг тvvх харуулж байна.

Хэдий хугацаанд ямар өртөг зардал, vнээр, юуг алдаад, юу авч байгаагаа жинлэж vзэж байж, юунд аль салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахаа бодох шаардлагатай болдог.Хамаг нөөцөө, тvvнийг дагуулаадгазар нутаг, эрх чөлөө, тусгаар тогтнолоо тавиад туучихгvйн тулд гадаадын хөрөнгийг зайлшгvй хэрэгцээт салбартаа л татаж, хvмvvсээ сургаж, гадаад зах зээлийн мэдлэгтэй болгох, алсдаауг салбарт монголчууд бие даан ажиллах чадвартай болохын төлөө л гадаадаас хөрөнгө татах ёстой юм.

Бvх салбар, бvх төсөл дээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж хичээхээсээ илvvтэй шаардлагатай цөөн салбар, төсөлд л тэдэнтэй хамтран ажиллахыг чухалчлах гол шаардлага нь гэрээ хэлцэл урт хугацаа авдаг, өмчийн эзэн нь гадаад хөрөнгө оруулагч болдог, хөрөнгө оруулагчид нэмэлт хөнгөлөлт, чөлөөлөлт vзvvлэх хэрэгтэй болдог, ашиг орлого хөрөнгө оруулагчийнх болдог зэргээс улбаатай юм. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжснээс хойшхи25 жилд 100 гаруй орноос 7 тэрбум орчим ам.долларын хөрөнгө татжээ.

Монгол дах гадаадын шууд хөрөнгө оруулалтын энэ хэмжээ нь бусад шилжилтийн эдийн засагтай орнуудтай харьцуулахад зvйрлэшгvй бага аж. Энэ хөрөнгийн гуравны хоёр нь уул уурхайн салбарт орсон байгаа нь гадаадын хөрөнгө Монголын уул уурхайн нөөцөөс ашиг унагах сонирхолтой байгааг илтгэж байгаа юм.Гэвч энэ хөрөнгийг популистуудын “баатарлаг” vйлсийн ачаар vргээгээд гаргачихсан.

Алдарт хvрэх хvсэлдээ шатсан популистуудын арми гадныхныг монголын баялгаас “ашигунагах” гээд байна гэж ихэд зvхдэг. Ашиг vнэртэхгvй л бол хаана ч нэг долларын хөрөнгө оруулалт орохгvй.Vvнийг уг нь аль дээр цагт Адам Смит “vл vзэгдэх гар” гэдгээрээ тайлбарлаад хэлчихсэн юм.

“Bloomberg” агентлагийн сурвалжлагчид Michael Kohn, Yuriy Humber нар “Монгол орныг гадаадынхан их элсэн цөл, тал нутаг, ашигт малтмалын арвин их нөөцөөр нь мэддэг. Гэхдээ өнөөгийн нөхцөлд зарим нэг гадаадынхан Монголыг арай өөрөөр мэддэг болж байна.

Тодруулбал, дэлхийн хамгийн том шорон. Сvvлийн жилvvдэд гадаадын хөрөнгө оруулалтыг “тvлхэх” болсон” гэх зэргээр дэвэргэн тарааж байгаа нь дотоодын популистуудын дvвчигнэлтэй хавсран монголын нэр хvндийг хөрөнгө оруулалтын чиглэлд навс унагаж байгаа билээ. Vр дvнд нь өнөөгийн санхvv, хөрөнгө оруулалтын хямралт нөхцөл бий болсон.

Популистуудад хаяглах vг

Хөгжvvл гэж шаардах мөртөө хөрөнгө оруулалтыг vгvйсгэх, цалин нэм, ажил олго гэж шаагилдах мөртөө санхvvгийн хэрэгслvvдийг ашиглахыг боомилох зэргээр хэлсэн vг, хийсэн ажлууд чинь зөрөөд, улсаа хорлоод, иргэдээ зутраагаад байгаагаа зогсоогоочээ.

Иргэд нэг vеэ бодвол хэн нь хэн бэ гэдгийг ялгахтайгаа болсон.Популизмын төлбөрийг төлж, амьдрал нь уруудаж байгааг мэдэж, мэдрэх болсон.Та нарыг галзуурал даамжирвал та бvхэнтэй хариуцлага тооцох чадвар тэдэнд байгаа.Тийм болохоор ярьж байгаа vг, хийж байгаа vйлдлээ нийцvvл.

Хөгжихийг хvсвэл мөнгийг хvс, мөнгийг хvсвэл хөрөнгө оруулалт тат.Энэ бол амьдралын жирийн логик.Шинэ юм бодож олох гээд нэмэргvй. Олдохгvй.Тэнэглэлд хязгаар байхгvй гээд та бvхний дvвчигнэлийг vргэлжлvvлээд, хараад суухыг эдийн засгийн нөхцөл тэсэхгvй нь ээ.

Г.Мөнгөнчимэг

Эх сурвалж: