sonin.mn

УИХ дахь “Шударга ёс” эвслийн хувьд Ч.Сайханбилэгийн толгойлсон Засгийн газарт багтах эсэх нь тодорхойгvй болж, тун базаахгvй өдөр хоног өнгөрч байна. Өнөөдөр “Шударга ёс” эвсэлд багтсан намуудын Удирдах зөвлөл хуралдаж, МАН шинээр байгуулагдах Засгийн газарт хvч тvрэн орж ирсэн тохиолдолд ямархуу байр суурь баримтлахаа шийдэх аж.

Харин өчигдөр мэдээлэл хийхдээ Н.Батцэрэг дарга багагvй сандарч, барьц алдаж байгаа нь андашгvй харагдсан. Бодвол 2012 онд АН-тай байгуулсан эв найрамдлын гэрээ МАН гэж нэг замын “гай”-гаас болж тасалдаж болзошгvй болсонд “Шударга ёс” эвслийн тэргvvний хувьд тааламжгvй байгаа төдийгvй, замын дундаас нvvр бууруулж болзошгvй байгаа АН-ынханд бухимдаж яваагаас зайлахгvй. Ер нь улстөрд мөнхийн найз гэж байдаггvй, мөнхийн эрх ашиг гэж л байдгийг Н.Батцэрэг дарга уг нь мэдэхийн сайнаар мэдэх л учиртайсан.

Эх сурвалж: