sonin.mn

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Архивын газартай хамтран “Өргөө” амаржих газарт эрүүл мэндийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн өнөөгийн байдал хууль тогтоомжийг сурталчлах чиглэлээр үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтад эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газруудын  архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтнүүд, НЭМГ-ын орлогч дарга Б.Ганбат нар оролцлоо.

Сургалтаар албан хэрэг хөтлөлтийн одоо мөрдөж буй дүрэм журам, заавар арга  зүйн баримт бичгүүд тэдгээрийн хэрэгжилтийн байдал, архивлах ажлын үндсэн заавар, архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх багаж техник хэрэгслээр хангагдсан байдал, архивын төрөлжүүлэлт болон дадлага ажлыг зохион байгууллаа гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.