sonin.mn

МОСКВА. /mskagency.ru/. Москва хотын Думын дарга Алексей Шапошников, Улаанбаатар хотын НИТХ-ын дарга Д.Баттулга нар хамтран ажиллах тухай тунхагт гарын үсэг зуржээ.

“Жижиг, дунд бизнесийг дэмжих, залуучуудын асуудлаар хамтран ажиллах, мөн хүрээлэн буй орчин зэрэг чиглэлээр идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэж бид найдаж байна. Хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлсон баримт бичигт гарын үсэг зурж байгаадаа маш их баяртай байна. Энэ гэрээг хэрэгжүүлэхэд бид онцгой анхаарал хандуулна” гэж Баттулга хэлжээ.

Москва хотын өдрүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулах үед нийслэл хотын парламентын төлөөлөгчид Улаанбаатар хотод хариу айлчлалыг заавал хийнэ гэж Москва хотын Думын дарга хариуд нь тэмдэглэсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: