sonin.mn

УЛААН-ҮД. /baikal-media /. Энэ тухай Буриадын тэргүүн Вячеслав Наговицын Монгол Улсын УИХ-ын гишүүн, тус улсын төлөөлөгчдийн тэргүүн Л.Болдтой уулзахдаа мэдээлжээ. Түүний хэлснээр, Орос, Монголын хооронд тогтоосон визгүй зорчих журам нь жуулчны урсгалыг хэдийн нэмэгдүүлсэн байна.

Зөвхөн эхний өдөр гэхэд хил нэвтэрсэн иргэдийн урсгал хоёр дахин нэмэгдэж, Монголын 2000 орчим иргэн ОХУ-ын хилээр нэвтэрсэн байна.

Үүний зэрэгцээ эхний хоёр өдөр Монголын зарим дэлгүүрт Оросын худалдан авагчидтай хийсэн худалдаа 60 хувиар өссөн байна.

“Хиагт-Алтанбулаг” олон улсын автомашины шалган нэвтрүүлэх цэгийг сэргээн засах нь дараагийн алхам болох ёстой” гэж Вячеслав Наговицын тэмдэглэжээ. Уг цэгийг шинэчлэх ажил хоёр жил гаруй үргэлжилж байгаа бөгөөд 2015 онд дуусах юм.

Буриад улс мөн ирэх жил Улаан-Үдээс Хиагт орох авто замаа засахаар төлөвлөж байна.

 “Түүнчлэн Монд шалган нэвтрүүлэх цэгийн хүчийг нэмэгдүүлнэ. Ирэх онд сэргээн засах ажил эхэлнэ, мөн зам засварын ажлыг эхлүүлнэ. Ийм дэглэмд шилжсэнд хүмүүс түргэн дасаж, соёл, аялал жуулчлалын салбарын харилцаа хөгжинө. Соёлын төлөөлөгчдийн солилцоо эхэлж, Монгол, Буриадын эдийн засаг хөгжинө. Бизнес эрхлэгчид олонтаа уулзах болно. Одоо жуулчны урсгалыг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллацгаая” гэж Буриадын тэргүүн тэмдэглэжээ.

Буриад улс мөн Монголтой агаарын харилцааг сэргээхээр төлөвлөж байна.

“Бид олон улсын хоёр баг бэлдэж, “L 410” загварын хоёр онгоц худалдан авч, Оросын Засгийн газарт дэмжлэг авсан. Монголын талаас дэмжлэг үзүүлэхийг та бүгдээс хүсч байна” гэж Вячеслав Наговицын мэдээлжээ.

Оросын талаас галт тэргээр хил нэвтрэх үед нэг цаг саатдагийг Монголын талд саатдагтай адил хоёр минут болгох тусгай журам гаргахыг Монголын парламентын гишүүд Улаан-Үд хотод болсон уулзалтын үеэр санал болгосон байна.

“Энэ асуудлыг зөв хөндсөнд баярлалаа. Ажлын хэсэг байгуулж, бид өөрсдөө юу хийж чадах, ямар асуудлаар Оросын Засгийн газарт хандахаа авч үзье” гэж Навогицын нэмж хэлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: