sonin.mn

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хууль, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу иргэдийн оролцоотойгоор боловсруулсан нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хуулийн дагуу Нийслэлийн ИТХ-д өргөн барьсан.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг НИТХ-аар 2 удаагийн хэлэлцүүлгээр хэлэлцэхээр тогтлоо. 11 дүгээр сарын 27-ны өдрийн /Пүрэв гараг/ НИТХ-ын хуралдаанаар эхний хэлэлцүүлэг, 12 дугаар сарын 04-ний /Пүрэв гараг/ өдрийн хуралдаанаар хоёрдугаар хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэлээ.

Эдгээр хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн 2015  оны төсвийн төсөлтэй хамтатган нийслэлийн 2014 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, Өмчийн концессын зүйлийн жагаалт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.