sonin.mn

НЬЮ-ЙОРК. /NaturalResourceGovernanceInstitute/. АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Resource Governance Institute” ашгийн бус, ТББ “Ашиг малтмалын засаглалын индекс-2013” индексээ гаргажээ.

Уг индекст 58 улсыг нефть, байгалийн хий болон олборлох салбарын засаглалын чанараар нь жагсаадаг юм. Ингэхэд Монгол Улс 100 онооноос 51 оноо авч, “бүрэн бус” гэсэн үнэлгээтэйгээр 58 улсаас 26 дугаарт оржээ.

Монгол Улс нь бүтэц болон хууль эрхзүйн зохицуулалтаар өндөр оноо авсан ч мэдээлж, тайлагнах чиглэлээр бага оноо авсан байна. Индексийн нэгдүгээрт нь Норвеги жагссан бол, Мьянмар сүүл мушгижээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг