sonin.mn

МОСКВА. /Xinhua/. Нефтийн үйлдвэрлэлээ 525 сая тонноос хэтрүүлэхгүй болсон нь дэлхийн нефтийн зах зээлийг тогтворжуулах ОХУ-ын алхам юм гэж Эрчим хүчний сайд  Александр Новак мэдэгджээ.

"Дэлхийн зах зээлийг тогтворжуулахад бидний хийж чадах зүйл бол энэ" гэж тэрбээр “Россия 24” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ олон гишүүн үйлдвэрлэлийн хувь хэмжээгээ давуулж байна. Энэ нь ОПЕК-ын орнууд нефтийн үйлдвэрлэлээ багасгах тал дээр тохиролцоонд хүрэх боломжийг үгүй хийж байна гэж тэрбээр мэдэгджээ.

Дэлхийн нефтийн гуравны нэгийг хангадаг ОПЕК-ын гишүүд үйлдвэрлэлээ багасгах эсэх талаар Вена хотод энэ пүрэв гарагт хуралдана.

“Bank of America”-гийн мэдээгээр, OПЕК үйлдвэрлэлээ өдөрт 500 мянган баррелиас хэтрүүлэхгүй барьж болно гэжээ.

OПЕК нефть олборлолтын хэмжээгээ багасгах шийдвэр гаргавал ОХУ уг байгууллагад нэгдэх хэрэгтэй гэж ОХУ-ын Думын эрчим хүчний хорооны орлогч дарга Павел Завальный мэдэгджээ.

Нефть олборлох хэмжээг багасгах нь чухал, учир нь бүх тоглогч үнийн үсрэлтийг хүсэхгүй гэж Завальныйн мэдэгдэв.

Нефтийн үйлдвэрлэлийг багасгах боломжгүй болохыг тэрбээр Новактай зөвшилцсөн, яагаад гэвэл холбогдох журам нь гэрээнд тусгагдсан бөгөөд өөрчлөлт хийх эсэхийг хэлэлцэх хэрэгтэй гэжээ.

Нефтийн үнийн уналтын улмаас ОХУ жилд 100 тэрбум хүртэл доллар алдана гэж Сангийн сайд Антон Силуанов Москвад болсон Олон улсын санхүү, эдийн засгийн чуулга уулзалтын үеэр мэдэгджээ.

АНУ болон түүний холбоотнуудын Орост авсан эдийн засгийн хориг арга хэмжээ болон нефтийн үнэ унаснаас болж Оросын эдийг засаг суларсан, үүний улмаас 2014 оны эхнээс рублийн ханш 25 хувиар буурчээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: