sonin.mn

МЕХИКО. /RIA Novosti/. Мексикийн Герреро мужийн Чильпансинго хотод оршдог Ерөнхий прокурорын газар болон сонгуулийн шүүхийн барилгыг 200 орчим багш даваа гарагт эзлэн авсан байна.  Тэд хоёр сар орчмын өмнө сураггүй алга болсон оюутнуудыг олохыг шаарджээ.

Герреро мужийн эрх баригчдын мэдээлснээр, багш нар барилгад дайран орж, ажилтнуудыг бүгдийг хөөн гаргаж, байгууллагыг хяналтдаа авсан байна. Хэдэн цагийн дараа барилгыг чөлөөлжээ. Ерөнхий прокурорын газрын орох хаалганы дэргэд жагсагчид мөчир гишүү овоолж, маш том түүдэг асаасан байна.

Игаула хотын оюутнуудыг цагдаа нар есдүгээр сарын 26-нд хулгайлж, “Нэгдмэл цэрэг” бүлэглэлийн гэмт этгээдүүдэд шилжүүлэн өгсөн байна. Оюутнуудыг боловсролын шинэчлэлийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулах үеэр энэ хэрэг гарсан билээ. Игаула хотын дарга асан Хосе Луис Абаркийн тушаалаар оюутнуудад халдсан байна. Халдлагын үеэр зургаан хүн амиа алдаж, 43 оюутан сураггүй алга болжээ.

Энэ хэргээс хойш Мексикт олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.

Д.Жаргал

Эх сурвалж: