sonin.mn

МАН-ын дэргэдэх Зөвлөхvvдийн танхим Тусгаар Тогтнолын ордонд өчигдөржингөө хуралдав. Авч хэлэлцсэн, эцсийн нэгдсэн шийдэлд хvрч чадахгvй гацаад байгаа асуудал нь ердөө л МАН шинээр байгуулагдах Засгийн газарт хамтарч МАНАН vvсгэх vv, аль эсвэл “vгvй” гэсэн зоригтой хариултыг өвөгчvvл голдуу цугларсан МАН-ын Зөвлөлvvдийн танхим өгч чадахгvй цаг алдсанд оршино.

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар МАН-ын дэргэдэх Зөвлөхvvдийн танхимын гишvvд болох Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байсан,

Тvvнчлэн Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж, намын Удирдах зөвлөлийн бvрэлдэхvvнд орон ажиллаж байсан хvмvvстэй уулзаж, Ч.Сайханбилэгийн танхимд хамтрах эсэх асуудлаар удтал хуралдсан нь энэ.

МАН-ын дэргэдэх Зөвлөхvvдийн танхим нь 15 хvний бvрэлдэхvvнтэй бөгөөд Н.Багабанди, Д.Содном, Ш.Гунгаадорж, С.Баяр, Сv.Батболд, Г.Очирбат, Б.Даш-Ёндон, С.Төмөр-Очир, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лvндээжанцан, Ө.Энхтvвшин, Д.Идэвхтэн, Ё.Отгонбаяр, У.Хvрэлсvх, Г.Занданшатар нарын зэрэг хvмvvс багтдаг гэнэ. Нийгэм, эдийн засаг хямарсан, ялангуяа засаг бvрэлдээгvйгээс болж төрийн ажил цалгардаж буй энэ vед МАН олон жил төр барьсан туршлагатай улс төрийн хvчний хувьд багагvй санаа нь зовж, хамтраад явах уу, тас гvрийх vv гэдгээ шийдэж ядаж буй бололтой. Н.Алтанхуягийн Засгийн газрын vед элгээрээ хэвтсэн Монгол Улсын эдийн засгийг хөл дээр нь босгох, vгvй ядаж жаахан ч гэсэн өндийлгөхөд МАН-ын дэмжлэг, туслалцаа зайлшгvй хэрэгтэй гэж Ч.Сайханбилэг тооцоолж байгаа.

Тэгээд ч урилгаа харамгvй тараасан. МАН-ын хувьд өнгөрсөн хугацаанд УИХ дахь намын бvлэг болон Удирдах зөвлөлөөр хэлэлцэж гишvvдийнхээ санал бодлыг сонссон бол өчигдөр төрийн өндөр албан тушаал хашиж байсан, олон жил төрд ажилласан хvмvvсийнхээ санал бодлыг сонсож зарим нэг дvгнэлт гаргасан нь тодорхой. Ойрдоо байсхийгээд л хуралдсаар байгаа МАН-ын хувьд дотооддоо байдал нь тийм ч сайнгvй байгаа. Уржигдар болсон МАН-ын Удирдах зөвлөлийн гишvvдийн хурал дээр Ц.Нямдорж нарын гишvvд гэнэтхэн хилэгнэж, намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг ажлаа өгөхийг шаарджээ. Ц.Нямдоржийн шаардлагыг хэд хэдэн залуу гишvvн дэмжсэнээр залуухан шvлэгч даргын хувь заяа бvрхэг болж, тvvний асуудлыг баасан гарагт болох намынхаа Бага хурлаар шийдэхээр эргэлт буцалтгvй шийдсэн байна. Тэдний ийнхvv хилэгнэсэн шалтгааныг холоос хайх хэрэггvй юм. Учир нь сvvлийн vед МАН-ын архаг гишvvдийн дунд өвсөнд тавьсан тvймэр шиг хурдтай тархаж байгаа “МАН шиг том намын гал тогоог Ж.Мөнхбат мэтийн шvлэгч залуу авч явж чадахгvй” гэсэн хорон vг тvvний өмнө хөндөлсөж байгаагаас гадна, хэн ч танихгvй шvлэгч явахад нь гараас нь хөтлөн их улстөрд оруулсан У.Хvрэлсvх ах нь Ч.Сайханбилэгийн танхимд Шадар сайд болохыг тун их мөрөөдөж, бvр зvтгэж байгаатай холбон тайлбарлах хvмvvс ч олширч байгаа аж.

УИХ-ын гишvvнээс сайн дураараа татгалзаж, намын Ерөнхий нарийн бичгийн даргын албаа өгөхдөө бараг л өөрөө өргөж авч ирээд өнөөдрийнх нь суудалд залсан У.Хvрэлсvх ахынхаа ачийг хариулахгvй бол болохгvй. Ж.Мөнхбат дарга иймэрхvv л шахаанд орсноос шалтгаалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албанд тэнцэх эсэхээ ирэх баасан гарагт шvvлгэхээр болоод байгаа.
МАН-ынхан Ч.Сайханбилэгийн танхимд хамтрах эсэхээ шийдэж ядан байхад гагцхvv тэдний шийдвэрийг хvлээзнэж байгаа МАХН-МVАН-ын “Шударга ёс” эвсэл бvр ч хачин жигтэйхэн байдалд ороод байгаа аж. Тэдний хувьд Н.Батцэрэг даргаасаа эхлээд “2012 онд байгуулсан АН, “Шударга ёс” эвслийн гэрээ хvчин төгөлдөр мөрдөгдөж байгаа” хэмээн итгэх гэж оролдсоор байгаа ч бодит байдал тэдний эсрэг хөдөлж эхлээд байгаа. Учир нь эрх мэдэл, албан тушаалын төлөө өөр зуураа багтаж шингэлцэхгvй тэрсэлдэн тэмцэлдэж байгаа эрх баригч АН-ын хувьд vнэн хэрэгтээ “Шударга ёс” эвсэлд дөрвөн сайд, удахгvй хариугаа хэлэх МАН-д 3-4 сайд бэлэглэх боломж тун хязгаарлагдмал. Хэрвээ МАН-ынхан гуйлгаж, гуйлгаж засагт хамтрахаар болвол дор хаяж дөрвөн сайдын суудал шаардаж таарна.

Шадар сайд, БХЯ, Сангийн яамыг өөрийн болгохоор нэхэж ч мэднэ. Тvvн дээр Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамыг ч санаархах байх. Гэхдээ эхлээд засагт хамтрах эсэх тухайгаа шийдэх ёстой. Энэ шийдвэрийг гаргахад тун хэцvv гэдэг нь эхнээсээ тодорхой болоод байгаа. УИХ-ын гишvvн Ц.Нямдорж “Хэрвээ Н.Алтанхуягийн элгээр нь хэвтvvлж одоо Ч.Сайханбилэгийн хойтохыг нь уншихаар яарч байгаа Засгийн газарт хамтрахаар шийдвэл би энэ намаас гарна” хэмээн мэдэгдэж тvvнийг нь УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалан, Ч.Хvрэлбаатар, Ё.Отгонбаяр, Д.Хаянхярваа нар хоёр гараа өргөн дэмжиж байгаа тохиолдолд М.Энхболд, У.Хvрэлсvх тэргvvтнvvд ханцуй дотроо наймаалцан АН-тай сэмхэн тохиролцоно. Магадгvй тэр нь эргээд МАН-д тун их уршиг тарьж ч болзошгvй. УИХ-ын гишvvн Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан, Ч.Хvрэлбаатар, Д.Хаянхярваа нарын гишvvдийн “Засагт хамтарч хэрхэвч болохгvй. Сөрөг хvчнээрээ бvрэн эрхийн хугацаагаа дуусгах ёстой” гэсэн хатуухан байр суурийг дэмжигчид олширч байгаагаас МАН-ын дэргэдэх Зөвлөхvvдийн танхим нэгдсэн шийдвэрт хvрч чадахгvй байгаа аж.

Нөгөөтэйгvvр МАХН-ын Гvйцэтгэх товчоо өчигдөр хуралдсан бол МVАН-ынх нь өнөөдөр хуралдаж, Ч.Сайханбилэгт эцсийн шийдвэрээ дуулгана. Гэхдээ ямар ч тохиолдолд тодорхой хатуу байр суурьгvй, Засгийн газарт хамтарсан болоод сажилж явахыг илvvд vздэг “Шударга ёс”-чуудаас сvйдтэй шинэлэг хариу, өөр сонголт сонсогдохгvй нь тодорхой. Тэд ямар ч тохиолдолд Ч.Сайханбилэгт буулт хийж, “Өгснийг чинь л авъя” гэх болов уу.

Ямартай ч намууд дээрээ гарсан шийдвэрийг нэгтгэж “Шударга ёс” эвсэл дvгнэлтээ гаргана. Тэднийг тэгж ингэсээр байтал энэ долоо хоног өндөрлөнө. Хэдийгээр Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан, Ч.Хvрэлбаатар, Д.Хаянхярваа нарын гишvvд “1.6-хан жил vлдээд байхад АН-ын Засгийн газарт хамтарч тэдний vйлдсэн нvглийг vvрэлцэж болохгvй” хэмээн эрс эсэргvvцсээр байгаа ч МАН-ын дийлэнх гишvvд “Засгийн газарт хамтрах цаг болсон” хэмээн бялуу хуваалтад бие, сэтгэлээ бэлтгэж эхэлсэн нь маргашгvй vнэн.

Байдал тодорхой учир УИХ дахь МАН-ын бvлгээс Засгийн газарт хамтрах эсэхийг судлахаар ажлын хэсгээ ч байгуулсан. Тэрхvv ажлын хэсэгт УИХ-ын гишvvн Д.Хаянхярвааг багтаасан ч тэрээр Засгийн газарт хамтрахыг эрс эсэргvvцэж байгаа тул энэ асуудлыг судлах боломжгvй хэмээн vзэж, ажлын хэсэгт багтахаас татгалзаад байгаа.

Хамгийн сvvлд авсан мэдээллээр Ц.Нямдорж “Төдийгөөс өдий хvртэл эгнээнд нь яваа намаасаа гарах, урвах бодол алга. Харин Ч.Сайханбилэгийн танхимд хамтарч, заваарсан жонхуу зууралцахыг яагаад ч дэмжихгvй” гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож байгаа гэнэ. МАН-ыг царайчилж суугаа АН-ынхан Засгийн газрыг байгуулах асуудлаар зөвшилцөх vvрэг бvхий ажлын хэсгийг зургаан гишvvний бvрэлдэхvvнтэйгээр байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишvvн М.Батчимэгийг томилоод байгаа.

Ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн нам, эвслvvдтэй зөвшилцөх анхны уулзалтыг хийж эхлэх аж. Ч.Сайханбилэг сайд зөвшилцөн ярилцаж, Засгийн газраа байгуулах гэсээр байтал өвлийн эхэн сар гарчихлаа. Монголын улстөрчид хуралдсаар л, ханцуй дотроо наймаалцсаар л.

Эх сурвалж: