sonin.mn

Монгол эх орноо нар зөв тойрон мориор аялахаар шийдэж, Улаанбаатар хотоос өнгөрөгч тавдугаар сарын 9-нд хөдөлж, Өмнөговь аймгийн Овоотын отрядаас холын аянд мордсон “Морьтон монголчууд” өчигдөр хэвлэлийн хурал хийлээ.

Аялалын бvрэлдэхvvнд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Байгалийн ухааны сургуулийн Газарзvйн багш-Аялал жуулчлалын менежерийн ангийн оюутан М.Батчулуун, Ц.Даваахvv, Н.Ганзориг нар болон “ETV” телевизийн зураглаач Д.Нацагдоо, гэрэл зурагчин Ч.Ганболд нар багтан 188 хоногийн турш Монгол Улсын хил дагуух 15 аймгийн 89 сумаар 10394 км замыг туулснаар аялал эхэлсэн цэг Овоотын отрядад отголжээ. Багийн гишvvн М.Батчулуунтай аялалын талаар ярилцлаа.

-Аялалаа амжилттай дуусгасанд юуны тvрvvнд баяр хvргэе?

-Баярлалаа. Бид аяллын турш 10394 км замыг туулахдаа орон нутгийн тусч иргэд, зон олон болон уяачдын холбооны дэмжлэгтэйгээр морьдоо сэлгэн унасаар явсан. Нийт 88 морь сэлгэн унасан.

-Тэр дундаас нэг хvлэг та бvхэнтэй эх орноо бvтэн тойрсон гэх юм билээ?

-Монгол адууны тэсвэр хатуужил, туулах чадварыг бvрэн утгаар харуулсан энэ сайхан хvлэг. Бид Монгол буурал хэмээн нэрлэсэн.

-Аяллын турш шантарч няцах тохиолдол гарч байв уу?

-Энэ аялал бидний мөрөөдөл байсан учир шантрах юм гарсангvй сайхан явж, биелvvлээд ирлээ. Бид тайгад хэд хоног хоолгvй явж байлаа, ямар ч завгvй хөвчийн тайгад төөрч явлаа. Гэхдээ энэ бvхэн шантрах шалтаг биш юм.

Бэрхшээл, саад тохиолдоход vvнийг яаж давах вэ гэж бодон эв, эеээ нэгтгэж нөхцөл бололцоогоо ашиглан гаргалгаа хийн шийдвэрлэж явсан даа. Ер нь эх орныхоо онгон, дагшин байгалиа vзэж, байгалийн цэвэр усаа ууж, борцоо идээд хээр явахад монгол хvн эрvvл, саруул явдаг юм байна.

-Та бvхний нэвтрvvлэг гарсан. Өөрсдийгөө зурагтаар харав уу?

-Бидний замын дундаас хойш нэвтрvvлэг гараад эхэлсэн. Энд тэнд явж байхад машинтай хvмvvс зогсоод “Морьтон монголчууд байна шvv дээ. Сайн явж байна уу. Одоо хаана хvрэх вэ” гээд л асууна. Сумын төвд гурвуулаа явж байхад жаахан хvvхдvvд “Морьтон Монголчуудаа хоёр чинь хаана байгаа юм бэ” гэж хvртэл асууж байсан.

-Давж, туулахад хамгийн хэцvv нь ямар даваа байв.

-Монгол шарын даваа жаахан хvнд байсан. Тайгад зөвхөн морь л явах жимтэй. Битvv бургасан ой, гол, булаг, чулуу гээд бvх л юмыг давж гарсан. Бусад газар гайгvй ээ. Сайхан байсан.

-Замд алжааж, ядрав уу?

-Ингэж явахад хичнээн хол явсан ч ядардаггvй юм байна. Бороонд хээр хоноод л явсан бидний хэнийх ч хоолой өвдөж, ханиад хvрээгvй. Харин ч нэг хvн дунджаар 5-10 кг жин нэмсэн. Энэ маш сонин байгаа байхгvй юу. Монгол хvний биеийн онцлог, тэнхээ, хол замыг морин дээр туулах чадвар эндээс харагдаж байгаа юм.

-Хилийн отрядад хоноглож, хилчидтэйгээ их ойрхон явсан шvv дээ.

-Хилчид ямар эх оронч, vндэсний vзлийг өөртөө шингээсэн хvмvvс байдаг юм бэ. Дорнод аймгийн Халх гол сумын домогт Халх голын отрядын бие бvрэлдэхvvнтэй уулзаж байхад “бид эх орондоо нар мандахыг хамгийн тvрvvлж хардаг азтай хvмvvс” гэж ярьж байсан.

Тэд өдөр, шөнийн ялгалгvй нvд цавчилгvй эх орны хилээ манаж байдаг баатарлаг хvмvvс билээ. Увс аймгийн усан хилийн заставын ахлагч ах “24 цагийн турш хилээ манадаг. Даарахгvйн тулд 10-20 км алхдаг” гэж ярьж байсан. Хилчид бол агуу хvмvvс байна лээ.

Эх сурвалж: