sonin.mn

Өнөөдөр Бvгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласан баярын өдөр. 1924 оны энэ өдөр Улсын анхдугаар хурлаар Монгол Улсын анхдугаар Vндсэн хуулийг баталж Бvгд Найрамдах Монгол Ард улсыг тунхаглан зарлажээ.

Vндсэн хууль боловсруулах комиссын боловсруулсан төслийг Улсын Анхдугаар Их хуралд оролцсон Халх дөрвөн аймаг, дөрвөд хоёр аймаг, их шавь, Алтай ба Хөвсгөлийн урианхайн хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдож ирсэн 77 төлөөлөгч 20 гаруй хоног хэлэлцсэний эцэст Бvгд Найрамдах Монгол Ард Улсын анхны Vндсэн хуулийг баталсан тvvхтэй.

Ардын хувьсгал ялсны дараахнаас л Монгол Улс Vндсэн хуультай болох оролдлого хийж эхэлжээ. Анхны vндсэн хуулийн төслийг Ардын Засгийн газрын ерөнхий сайд Д.Бодоо боловсруулж байсан баримт бий. Хожим нь 1923 онд тvvнийг цаазалсан тогтоолд “Vндсэн хууль хэмээх бичгийг нуун дарагдуулсан” гэсэн байдаг.

Ардын Засгийн газар 1922 оны тавдугаар сард Vндсэн хууль боловсруулах комисс байгуулж Шvvх яамны сайд Н.Магсаржав хурцаар ахлуулжээ. Энэ ажлын хэсэг нэлээд орны Vндсэн хуулийг орчуулан судалж байсан ч хөрөнгөтөн орны vндсэн хуулийг хуулах гэлээ хэмээн ердөө долоон сарын дараа татан буулгасан байдаг.

Улсын анхдугаар хурал хуралдахын босгон дээр 1924 оны есдvгээр сарын 23-нд дахиад Vндсэн хууль боловсруулах комиссыг Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулан байгуулжээ.

Энэ хуулийг боловсруулахдаа Зөвлөлийн засагт орос улсын Vндсэн хуулийг иш болгосон гэж олон судлаач тэмдэглэсэн байдаг. Vнэхээр ч Зөвлөлтийн Vндсэн хууль зургаан бvлэгтэй байхад манай Vндсэн хууль мөн л зургаан бvлэгтэй, тэгэхдээ бvлгvvдийн нэр нь хvртэл яг ижил байдаг.

Гэхдээ л харийн дайсныг эх нутгаасаа хөөн зайлуулж, туурга тусгаар улсаа байгуулснаа хуульчлан баталж, дэлхий дахинаа заран тунхагласан нь Монгол Улсын Анхдугаар Vндсэн хуулийн тvvхэн ач холбогдол байлаа.

Бvгд найрамдах улсаа тунхагласан нь

Нэгдvгээр бvлгийнхээ нэгдvгээр зvйлд “Бvх Монгол улсыг vvнээс хойш Бvгд найрамдах бvрэн эрхтэй Ард улс гэж улсын дээд эрхийг жинхэнэ ардад шилжvvлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гvйцэтгэн шийтгvvлэх явдлыг нийтээр сvсэглэн дагавал зохино” хэмээн заасан Анхдугаар Vндсэн хуулийн төгсгөлд “Монгол улсын 14 дvгээр он 10 сарын 30 бөгөөд аргын улирлын 11 дvгээр сарын 26-ний өдрийн vдийн хойд цаг 4 цаг 17 минутанд энэхvv Vндсэн хуулийг Улсын анхдугаар Их Хурлын 14 дvгээр тогтоолын 1 дvгээр зvйлд батлав” гэсэн нь бий.

Хэдийгээр 1921 онд Vндэсний ардчилсан хувьсгал ялаад байсан ч манай хувьсгалд туслалцаа vзvvлсэн зөвлөлт орос манай тусгаар тогтнолыг хvлээн зөвшөөрөөгvй байсан юм. Дотоодын vймээн самуундаа идэгдээд байсан Хятад улс бvр зөвшөөрөхгvй байлаа.

Улсын анхдугаар их хурал хуралдахын өмнөхөн 1924 оны тавдугаар сарын 31-нд ЗХУ, Дундад иргэн улс гэрээ байгуулж “ЗСБНХОУ нь гадаад монголыг Дундад иргэн улсын салшгvй нэгэн хэсэг гэдгийг хvлээн зөвшөөрч, хятадын сувернитетийг хvндэтгэн vзэх болно” гэсэн заалт оруулж байсан юм.

Энэ гэрээг тэр vеийн зөвлөлтийн гадаад хэргийн сайдын нэрээр Караханы гэрээ гэж тvvхэнд тэмдэглэсэн байдаг. Ийм нөхцөлд Vндсэн хуульт Бvгд Найрамдах улсаа тунхаглан Монгол улс туурга тусгаар оршин тогтнож байгааг зарлан тунхагласан нь тvvхэн ач холбогдолтой явдал болсон юм.

Анхдугаар Vндсэн хуулийн бас нэг ач холбогдол нь Монгол Улсын төрийн байгууллыг анх удаа хуульчлан, хоёр шатны парламент байгуулсан явдал байлаа. 1921 онд Ардын хувьсгал ялснаас хойш “Тангаргийн гэрээ”, “Нутгийн захиргааны дvрэм” дэрэг баримт бичгээр төрийн байгууллаа зохицуулж ирсэн ч ингэж хуульчилсан нь цоо шинэ зvйл байсан юм.

Анхдугаар Vндсэн хуулийн “Улсын дээд эрхийг барих газрын тухай” гэсэн хоёрдугаар бvлэгт УИХ-ын тухай, Улсын Бага хурлын тухай, Улсын Бага хурлын тэргvvлэгчдйин тухай, Засгийн газрын тухай” хэмээн зааж өгснөөр Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг анх удаа хуульчилсан байдаг.

Тухайлбал Улсын Бага хурлын тухай гэсэн хэсгийн 25 дугаар зvйлд “Улсын Бага Хурал нь шийтгэсэн хэрэг ба явуулсан засгийн ерөнхий бодлого зэргийг улсын их хуралд илтгэн байцаавал зохино” гэсэн бол 27 дугаар зvйлд : Засгийн Газар бол тус улсыг ерөнхийлөн захирах газар мөн бөгөөд гишvvд нь ерөнхий сайд, жинхэнэ орлогч сайд, бvх цэргийн ба эдийн засгийн зөвлөлийн тэргvvлэгчид, бvх цэргийн жанжин улсын хянан байцаагч, дотоод гадаад цэрэг, санхvv, аж vйлдвэр, шvvх, ардыг гэгээрvvлэх яамны сайдууд болно” хэмээн Засгийн газрын бvтцийг зааж өгсөн байх жишээтэй.

Монгол Улс хэдийгээр Богд хаант засгийн vед улсын дээд ба доод хурал гэсэн хоёр шатны парламентын хэлбэртэй байсан ч Анхдугаар Vндсэн хуулиар хоёр шатны парламентыг хуулиар баталгаажуулж, эрх мэдлийг нь ялгавартайгаар зааж өгсөн нь манай улсын хууль тогтоох байгууллагын тvvхнээ нэгэн содон хуудас болж vлдсэн юм.

Өдгөө 90 дэх жилтэйгээ золгож байгаа Анхдугаар Vндсэн хуулийн тvvхэн ач холбогдол нь Хvний эрх эрх чөлөөг анх удаа хуульчилж, эрхийг хангаж өгсөн явдал юм. Энэ хуулийн “Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь” гэсэн нэгдvгээр бvлгийн 11 дvгээр зvйлд “Тус улсын харьяат ард тvмэнд угсаа, шашин, эрэгтэй эмэгтэй гэдэг ялгаваргvй нэгэн адил эрхийг эдлvvлбэл зохино” гэсэн бол 6, 7, 8, 9, 10 дугаар зvйлvvдэд шашин шvтэх, хэвлэн нийтлэх, шvvмжлэх, хуралдах, баяр ёслол vйлдэх, эвлэл хоршоо байгуулах, vнэ төлбөргvй суралцах зэргийг тунхаглажээ.

Долдугаар зvйлд гэхэд л “Элдэв хэргийн жинхэнэ ард тvмнээр шvvмжлэх эрхийг хvндэтгэж тус улсаас аливаа хэвлэх, нийтлэх явдлыг бvрэн гvйцэтгvvлбэл зохино” гэж заасан нь өнөөгийн ардчилсан зарчмын том илэрхийлэл байжээ.

Гэсэн ч анхдугаар vндсэн хуулиар хvний эрхийг зөрчсөн зарим заалтууд орсныг дурдах ёстой. Хуулийн дөрөвдvгээр бvлгийн 35 дугаар зvйлд “Сонгох, сонгогдох эрхийн тухай” заахдаа “Улсын Их, Бага Хурал ба нутгийн хурлуудад төлөөлөгчдийг сонгох ба мөн төлөөлөгчдөд сонгогдох эрхийг эдэлбэл зохих тус улсын харьяат эр эм хамаагvй хэн боловч сонголт vйлдэх өдөр арван найман нас хvрэгсэд нь /нэг/ өөрийн хvчнийг vнэлэх буюу хувийн ажил хийж амьдрагчид /хоёр/ ардын хувьсгалт цэрэг болно” гэсэн атлаа энэ бvлгийн 35 дугаар зvйлийн 1, 2, 3, 4, 5-д “Ямагт ашгийг эрмэлзэх, бусдыг зарж амьдрагчид, ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн vржлээр амьдрагч жинхэнэ худалдааны бас мөнгө хvvлэгчид, урьдын ван гvн ба хутагт хувилгаад, жич орон хийдэд vргэлж суух санваартан лам нар”-ыг “Аливаа хурлын төлөөлөгчдийг сонгох ба төлөөлөгчдөд сонгогдох эрхгvй хvмvvс” хэмээн заасан байдаг.

Чухамдаа энэ нь Зөвлөлт орос болон коминтернийн нөлөөгөөр оруулсан байж болох ч энэ vзэл даамжирсаар 1920-иод он, улмаар 1930-аад оны их хэлмэгдvvлэлтийн vндэс болсон юм.

Vvнээс vvдээд анхдугаар Vндсэн хуулийг хvний эрх эрх чөлөөг тунхагласан гэж vзэх vv vгvй юу хэмээн тvvхчид, ялангуяа хvний эрхийн хуульчид янз янзаар vздэг.

Ер нь, ийнхvv Vндсэн хуулиараа тухайн vед дэлхий дээр ганцаараа оршин тогтнож байсан Зөвлөлт Оросын жишгээр хvн ардаа хөрөнгө чинээ, язгуур угсаа, гарлаар нь ялгаварлан vзэж “Бvгд Найрамдах Монгол Ард Улсын зорилт бол хуучны эзэрхэг харгисын ёс суртлын vлдэгдлийг vндсээр устгаж, улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийлvvлж, шинэ ёсны Бvгд Найрамдах Улсын vндэс тулгуурыг бататган бэхжvvлнэ” гэсэн нь манай улсад 70 жил vргэлжилсэн коммунист их туршилтын эхлэл болсон гэдэг нь ойлгомжтой.

Нөгөө талаар социализм коммунизм байгуулж байх vед “Монгол улсад хууль хэрэгждэггvй” гэдгийг бас харуулсан гэж болно. Өмнө өгvvлсэнчлэн “Элдэв хэргийн жинхэнэ ард тvмнээр шvvмжлэх эрхийг хvндэтгэж тус улсаас аливаа хэвлэх, нийтлэх явдлыг бvрэн гvйцэтгvvлбэл зохино” гээсн атлаа сонин хэвлэл гаргах, шvvмжлэх эрхээ эдэлсэн олон хvнийг МАХН, өнөгийн МАН хэлмэгдvvлж байсан жишээг бид нийтээрээ мэдэх билээ.

Юутай ч харийн гvрнvvдийн хараат байдлаас гараад хэдхэн жил болж байсан, дэлхий дахинаа ихээхэн хоцрогдож, тун удахгvй мөхөж устана гэгдэж байсан Монгол Улс дэлхийн улс орнуудын жишгээр, Улс орны тусгаар тогтнол бvрэн эрхт байдал, Хvний эрх, эрх чөлөөний баталгаа, Төрийн эрх мэдлийн хуваарилалт, Сонгуулийн тогтолцоо, Шvvхийн хараат бус байдал , Vндсэн хуулийн хяналт зэргийг бvгдийг нь биш ч гэсэн тодорхой хэмжээгээр хуульчилсан нь Улсын анхдугаар их хурал, анхдугаар Vндсэн хуулийн гол ололт байсан юм.

Энэ Vндсэн хууль 1940, 1960 оны Vндсэн хуулиар агуулга нь улам баяжсаар 1992 оны шинэ ардчилсан Vндсэн хууль батлагдах хөрс суурь нь болсон билээ.

Эх сурвалж: