sonin.mn

Нэгдvгээр эгнээний зам дээр тавьсан болон зорчих хэсэгт саад учруулан байрлуулсан машинийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өнгөрсөн өвлөөс эхэлж журамлан ачдаг болсон.

Энэхvv журмын хэрэгжилт төдийгvй мөнгөн дvнг өндөр байна гэж иргэд их л ундууцаж байсан юм. Иргэдийн гаргасан уг гомдол саналыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Vvл анхааралдаа авч өчигдрөөс эхлэн ачигч машины төлбөрийг 55 мянган төгрөг болгож журамд өөрчлөлт орууллаа.

Харин 30 км-ээс дээш зайд зориулалтын чирэгч ачигч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжvvлсэн бол км-ыг нь 1700 төгрөгөөр нэмж тооцохоор болжээ. Өмнө нь ингэж ачиж тээвэрлэсэн зардлыг хувь хvнээс гаргуулж 70 мянган төгрөгний vнэтэй байсан нь иргэдийн амьдралд тийм ч бодиттой vнэ биш гэж vзээд ийнхvv хямдруулсан vнээр ачихаар болсон гэсэн vг.

Дээрх дvрэм журам гарснаараа автомашинаа нэгдvгээр эгнээнд байрлуулсан бол ачигч машин ачаад журмын хашаанд хийдэг болсноос хойш энэ байдал арай л цэгцтэй болж ирсэн гэдэгт хvн бvр санал нийлэх байх. Хэдийгээр өнөөдөр ачигч машины төлбөрийг 55 мянган төгрөг болгосон ч ачилтын асуудал дээрээ анхаарах хэрэгтэй гэдгийг иргэд биднээр дайн уламжлуулсан юм.

Өөрөөр хэлбэл, энэхvv ажил урагштай байгаа хэдий ч зарим нэг газраа хууль дvрэм нь vйлчлэхгvй байна гэх гомдол санал олноор ирэх боллоо. Уг нь аливаа нэг хууль журам хэн хэндээ тэгш шударга vйлчилж байх ёстой. Хэрэв тэгш vйлчлэхгvй бол хэрvvл маргаан, баян хоосны ялгаа, гарч ирдэг нь бичигдээгvй хууль.

Гэтэл иргэдээ алаг vзэж байгаа юм шиг зэрэгцээд зогссон хоёр машиныг марк дугаараар нь ялган ачих, мөн булан тохойны ард орж нуугдаж байгаад эзнийг нь явангуут машиныг нь ачдаг байдал хэрээс хэтэрлээ хэмээн машинаа ачуулсан иргэд гомдоллож байна.

Уг нь замын хөдөлгөөний дvрмэнд байдаг тvр зогсолтын таван минут ч vvнд хамаарахгvй байгаа учраас иргэд ийнхvv гомдоллох болсон гэсэн vг. Яг vнэндээ нийслэлд машинаа тавьчих олигтойхон зогсоол байхгvй гэдгийг дарга нар бvгд мэдэж байгаа. Хамгийн асуудалтай нь машин ачигч нар нийслэлийн хамгийн их ачаалалттай байдаг авто зогсоолын газруудыг онилж байгаад иргэдийн машиныг ачаад явдаг нь нууц биш.

Тухайлбал, хотын төв хэсэг болох Соёлын төв өргөөнөөс өөр нийслэлд нэгдvгээр эгнээгээр машин чихээд тавьчихсан газар зөндөө бий. Тэдгээр газруудад машин ачдаг НИТХ-ын тогтоол хэрэгжихгvй байна гэсэн vг. Энэхvv vйлдэл нь замын хөдөлгөөний ачаалал, нягтралыг бууруулах биш, зөвхөн машин ачиж мөнгө олох нэг хэрэгсэл нь болчихоод байгаа юм.

Жишээ нь, машин ачигч нар “Өгөөмөр”, “Нарантуул”, Да-Хvрээ техникийн захын аль ч талын нэгдvгээр эгнээнд машинаа тавих, зогсох ямар ч боломж байдаггvй. Эдгээр газруудад замын тvгжрэл, Соёлын төв өргөөнийхөөс ч илvv ихээр vvсдэг. Гэтэл машин ачигч нөхдvvд тус газраас нэг ч удаа машин ачиж байгаагvй гэдгийг олон хvн гэрчилж буй юм.

Учир нь машин ачигч нар ердөө ганцхан байрлалд отолт хийж байгаад машин ачиж төлбөр авдаг учраас жолооч нар ийнхvv бухимдах болсон юм. Уг нь эхлээд дэд бvтэц, дараа нь ийм арга хэрэгсэл байвал болох ч vнэндээ vvнийгээ анхаараагvй хэрнээ мөнгөн торгуулийн ийм бизнес байгааг олоод харчихсанд хотын дарга, НИТХ-ынханыг энэхvv дvрэм журамдаа өөрчлөлт оруулахыг шаардаж байсан юм.

Тиймээс л нэг удаагийн сануулга өгөхгvй ийм мөнгөний төлөө ажил явуулж байгаа хотын удирдлагуудын энэ журам нэрийн дор хэрэгжvvлж байгаа мөнгөний ажлаа цэгцлээч гэсэн саналыг иргэд маш олноор илгээсэн учраас өнөөдөр ийнхvv төлбөрийн асуудал дээр хотын захирагч арга хэмжээ авсан гэсэн vг. Автомашинаас авсан бvхий л татвар Улсын төсөвт 100 хувь ордог ч эргээд энэ мөнгөөр 50 машины зогсоол барих бvрэн бололцоо байгаа гэсэн судалгаа ч байдаг юм билээ.

Эцэст нь хэлэхэд ард олны нэрийг барьсан хэрнээ халаасан дахь мөнгөтэй нь илvv харьцаад байгаа, хаа хаанаа хvрч чадахгvй автомашин ачих тэгш бус vйлчилгээ бизнес болчихсон байна гэдгийг Хотын дарга Э.Бат-Vvл та анхааралдаа авч бас нэгэн шинэ алхам хийнэ гэдэгт нийслэлчvvд итгэн хvлээж байна.

Эх сурвалж: