sonin.mn

Засгийн газраас жижиг дунд vйлдвэрлэл эрхлэгчдийг илvv ихээр дэмжих болсон. Учир нь иргэдийг ажлын байраар хамгийн сайн хангаж байгаа нь жижиг дунд vйлдвэрлэл эрхлэгчид.

Тэдний хувьд өөрийн хөрөнгөөр ажлаа эхлvvлдэг ч цаашид vйлдвэрлэл vйлчилгээ, ажлын байрыг томруулах vед нэг тулгамдсан асуудал нь хөрөнгө санхvv байдаг. Тийм ч учраас төрөөс vvнийг анзаарч богино болон урт хугацаагаар жижиг дунд vйлдвэрийг дэмжихээр болсон.

Тийм ч учраас аж ахуй нэгж рvv чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж буй. Vvний нэг болох Хөдөлмөрийн яам болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны “Жижиг, дунд vйлдвэрийн хөгжлийг дэмжих” төсөлтэй хамтран “Хандивлагч орнуудын чуулга уулзалт”-ыг өчигдөр Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа.

Манай улсад vйл ажиллагаа явуулж буй олон улсын болон төсөл хөтөлбөрийн 39, монголын талаас төрийн болон төрийн бус байгууллагуудын 21 байгууллагын төлөөлөл энэ удаагийн чуулга уулзалтад оролцсон юм.

Энэхvv уулзалтаар жижиг дунд vйлдвэрийг хөгжvvлэхэд төрөөс баримталж буй бодлого, чиглэлийг танилцуулж, жижиг дунд бизнес эрхэлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлvvлэх чиглэлээр олон улсын байгууллагауудтай хамтрач ажиллахаар хэлэлцлээ. Vvнээс гадна уулзалтаар Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 28-ны 278 дугаар тогтоол батлагдсан “Жижиг дунд vйлдвэрийг 2014-2016 онд дэмжих хөтөлбөр”-ийг танилцуулж, хөтөлбөрийн хэрэгжилтэд олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон юм.

Уулзалтад оролцогчид ч гэсэн олон саналыг хэлж байлаа. Тухайлбал, жижиг дунд vйлдвэр эрхлэгчдийг хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох бололцоо хэр байгаа болон vvнийг анхаарах саналыг хэлж байлаа. Мөн Ажил олгогч эздийн холбооноос гадны хөрөнгө оруулалт яг очих эзэндээ хvрэхгvй, уяалдаа холбоо муу байгааг шvvмжилж байсан юм.

Мөн их дээд сургуулиудын төлөөллvvд гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах санал байгаа ч яг ямар байдлаар хамтарч ажиллах нь тодорхойгvйг хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, “Жижиг дунд vйлдвэрийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-т ойлгомжгvй зvйл их буйг дуулгаж байлаа.

Монгол Улсын ажиллах хvчний 70 орчим хувьд нь жижиг дунд vйлдвэрлэлийн салбарт хамаарч явдаг

Уг уулзалтын vеэр Хөдөлмөрийн яамны Жижиг дунд vйлдвэрийг хөгжvлэх газрын дарга Д.Баттогтохоос зарим зvйлийг тодрууллаа.

-Монгол Улсын Засгийн газраас жижиг дунд vйлдвэрvvдэд тусгайлан анхаарал хандуулж олон бодлого хөтөлбөрийг боловсруулж хэрэгжvvлж байна. Тэгвэл энэ удаагийн уулзалтаас ямар vр дvн хvлээж байна вэ?

-2013 онд хандивлагч орнуудын чуулга уулзалтыг зохион байгуулж байсан. Тухайн vед Жижиг дунд vйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг батлуулаагvй байсан. Харин уг уулзалтын дараагаас эхлэн судалгаа шинэжилгээ хийж, олон улсын байгууллагуудын туршлагыг судалсны vндсэн дээр энэ оны наймдугаар сард Жижиг дунд vйлдвэрийг дэмжих хөтөлбөрөө батлуулсан.

Өөрөөр хэлбэл, ирэх жилvvдэд дээрх хөтөлбөрийн хvрээнд vйлдвэрvvдийг хэрхэн дэмжих вэ гэсэн замын зураглалаа гаргасан гэсэн vг. Олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтрах, тэднээс монголын бизнес эрхлэгчдийг дэмжсэн олон хөтөлбөр төслvvд, санхvvгийн дэмжлэг байдаг.

Тиймээс vvнийг хөтөлбөртэй уяал­дуулах vvднээс энэ удааг­ийн уулзалтыг зохион байгуулж байна. Монгол Улсын жижиг дунд vйлдвэрлэлийг хөгжлvvлэх зорилгын хvрээнд зорилт дэв­шvvлсэн байгаа. Сан­хvvгийн дэмж­лэгийн хvрээнд ЖАЙКА-ийн хөнгөлөлттэй зээлийг санхvvгийн хvртээмжийг сайжруулах зорилтын хvрээнд уяалдуулах.

Мөн жижиг дунд vйлдвэр­лэлийг чадавхжуулах, эрх­зvйн орчныг сайжруулах, мөн судалгаа шинжилгээ болон инвоцийн хэл­бэрvvдийг нэвтрvvлэх, зах зээлийг өргөтгөх зорилтыг дэвшvvлсэн байгаа. Тиймээс энэ бvхэнд тухайн донор байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах тал дээр санал солилцож байна.

-Хандивлагчид ер нь жижиг дунд vйлдвэрлэл рvv хөрөнгө оруулах хэр сонирхолтой байх юм?

-Хандивлагчдийн хувьд маш их сонирхолтой байгаа. Яагаад гэхээр энэ салбар маань ажлын байрыг хамгийн ихээр бий болгохоос гадна тогтмол орлогийг бий болгодог. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжилтэй.

Дээрээс нь эдийн засгийн хямралтай vед хамгийн сайн хөрвөж чаддаг салбар бол жижиг дунд vйлдвэр эрхлэгчид байдаг. 1-9 ажилтантай бизнес эрхлэгч маань эдийн засгийн ямар нэгэн эрсдэл гарахад тухайн салбараа сольж хөрвөж чаддаг.

Энэ утгаараа хандивлагч, донор байгууллагууд жижиг дунд vйлдвэр эрхлэгч нар луу хамгийн ихээр ханддаг. Дээр нь Монгол Улсын ажиллах хvчний 70 орчим хувьд нь жижиг дунд vйлдвэрлэлийн салбарт хамаарч явдаг.

Тиймээс ажиллах хvчний шингээлт ихтэй салбарыг чадавхжуулах асуудал дээр донор байгуулагууд дуу нэгтэй хамтарч ажиллаж байна. Гэхдээ уулзалтын vеэр гол хөндөгдсөн асуудлын нэг нь төсөл хөтөлбөр хоорондын уяалдаа холбоо байгаа юм.

-Уулзалтын vеэр Ажил олгогч эздийн холбоо багагvй шvvмжлэлийг хэлж байна. Таны хэлсэнчлэн төсөл хөтөлбөрvvдийн уяалдаа холбоо муу, vvнээс vvдсэн хvндрэл гардаг гэсэн шvv дээ?

-Ерөнхийдөө Ажил ологч эздийн холбооноос гаргасан саналыг хvлээн зөвшөөрч байгаа. Манай улс руу чиглэсэн донор байгууллагуудын хоорондын төсөл хөтөлбөрvvд уяалдаагvй, бодлогын хувьд зангидаж чадахгvй байгаа шvvжтэй нэг талаас санал нийлж байна.

Тиймээс бид жижиг дунд vйлдвэрлэл рvv чиглэсэн төрийн бодлогыг тал тал тийш нь явуулах биш, төв захиргаа болох Хөдөлмөрийн яамны харьяа газар нь vvнийг зангидаж явах саналыг донор байгууллагаас ч гаргаж байна.

Бид ч гэсэн санаачлагыг эхлvvлж, Европын сэргээн босголтын банктай хамтарч ядаж мэдээллийн нэгдсэн системтэй болохоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, жижиг дунд vйлдвэрлэлийн төсөл хөтөлбөрийг цахим хуудсанд байршуулснаар хоорондын давхцал арилж, уяалдаа холбоо сайжрах юм.

-Манай улсад хэчнээн донор байгууллага байгаа вэ?

-Жижиг дунд vйлдвэрлэлийн газартай хамтарч ажиллаж байгаа 5-6 байгууллага байна. ЖАЙКА, Европын сэргээн босголтын банк, Адра гэх мэт байгууллага бий.

-Ер нь хандивлагч орнуудын хувьд хэдий хэмжээний хөрөнгийг манай улсад оруулсан байдаг юм бол?

-Хөрөнгийн хэмжээний хувьд яг нарийн тоог одоогоор хэлэх боломж алга. Мэдээж мэдээллийн сангуудыг нэгтээд ирвэл vvнийг ил тод байдлаар мэдэх боломжтой. Санхvv, хандивын хувьд ч гэсэн тухайн тухайн оноос хамаарч өөр байдаг.

Эх сурвалж: