sonin.mn

ХОНКОНГ. /NHK/. Эсэргүүцлийн ажиллагаа болж байсан газруудын нэгээс хаалтуудыг зайлуулах үеэр Хонконгийн цагдаа нартай мөргөлдсөн 86 эсэргүүцэгчийг баривчилжээ.

Монкок дүүрэг дэх замын хаалтыг автобусны компанийн ажилчид өчигдөр зайлуулж эхэлсэн бөгөөд хэдэн зуун цагдаа хэв журам сахиулж байжээ.

Автобусны компанийн ажилд замын хаалт сөргөөр нөлөөлж байна гэж мэдэгдсэний дагуу шүүх тогтоол гаргаж, улмаар компани саадыг арилгах эрхтэй болсон аж. Цагдаа болон эсэргүүцэгчид хооронд сөргөлдөөн гарч, есөн цагдаа гэмтсэн гэж цагдаагийн газраас мэдэгдэв.

Эсэргүүцэгчид болон хаалтын дийлэнхийг таван цагийн дотор зайлуулсан байна. Гэвч олон эсэргүүцэгч ойр хавьд үлдэж, цагдаа нартай мөргөлдсөн бөгөөд цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэжээ.

Зэргэлдээх гудамжны хаалтыг өнөөдрөөс зайлуулж эхлэх боловч олон эсэргүүцэгч суултаа үргэлжлүүлж, зарим нь цагдаа нартай мөргөлдсөөр байна. Зарим эсэргүүцэгч эрх баригчдын эсрэг хатуу байр суурьтай байгаагаас нэмж зөрчилдөөн гарах аюултай байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: