sonin.mn

ВАШИНГТОН. /Xinhua/. Энэ жилийн гуравдугаар улиралд АНУ-ын ДНБ 3,9 хувиар өссөн нь урьдчилан таамаглаж байсан 3,5 хувиас давлаа гэж АНУ-ын Худалдааны департамент мэдэгджээ.

АНУ-ын эдийн засгийн 70 хувийг эзлэх хувийн хэрэглээ гуравдугаар улиралд 2,2 хувиар өссөн бол хоёрдугаар улиралд 2,5 хувиар өссөн байна. Өмнөх улиралд экспорт 11,1 хувиар өссөн нь энэ улиралд 4,9 хувь болж буурчээ.

Орон сууцны бус тогтмол хөрөнгө оруулалт хоёрдугаар улиралд 9,7 хувиар өссөн бол энэ улиралд 7,1 болж буурч, орон сууцны тогтмол хөрөнгө оруулалт өмнөх улиралд 8,8 хувиар өссөн нь 2,7 хувь болон энэ улиралд буурсан байна.

АНУ-ын ДНБ хоёрдугаар улиралд жилийн хурдацтай харьцуулбал 4,6 хувиар өссөн байна.

АНУ-ын Нөөцийн систем /Төв банк/ төсвийн бодлогын өөрчлөлтөөс зардлын хязгаарлалтыг цаашид чөлөөлөх болон эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд мөнгөний нөөцөө нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд 2015 болон 2016 оны үйлдвэрлэлийн бодит хэмжээнээс ДНБ илүү хурдан өсөх төлөвтэй байгаа аж.

Гуравдугаар улирлын ДНБ-ий эцсийн дүн мэдээ 12 дугаар сарын 23-нд гарах ажээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: