Анхдугаар Үндсэн хуулийн 90 жилийн ойд
Энэ цаг хугацаанд та бид эрх зүйт төр, нийгмийн шинэ байгууламжийг байгуулах зорилтыг гардан хэрэгжүүлцгээж байна. Энэ нь ч монгол төрийн түүхэн цаг үе, шинэтгэлийн асуудал, төр, түүний тогтолцоо, эрх зүйн зохицуулалтын талаар илүү их мэдээлэлтэй байхыг шаарддаг.
Иймээс Монголын төр, нийгмийн байгууллын ерөнхий тогтолцоог бүрдүүлж, бүрэн эрхт, тусгаар тогтносон төрт улсын баталгаа болсон анхдугаар Үндсэн хуулийн тухай санал бодлоо илэрхийлэхийг зорьсон юм.
Эрт эдүгээсээ монголчууд бид төрийн сүлднээ залбиран дээдэлж, хууль ёс, зан заншлын хэм хэмжээнд захирагдсаар ирсэн. Энэ үүднээсээ ч манай монголчууд хууль журмыг батлан мөрдөх, захирамжлан засах, даган засамжлах талаар арвин туршлага бүхий байж.
Нөгөөтэйгүүр өөрсдийн төрт улсын эрхшээл болсон хууль цаазаас гадна бусдын эрхнээс хараат байхдаа хүртэл өөрсдийн төрт улсын эрхэмжийг бататган хадгалах үүднээс тухайлсан хууль гарган түүнээ мөрдөж байсан байх юм.
Тухайлбал, Их Монгол Улсын Их Засаг хууль, Юань улсын нэвтэрхий хууль, Монгол-Ойрадын хууль, Халх журам хууль, Монгол цаазын бичиг, Зарлигаар тогтоосон Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг, Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичиг зэрэг түүхэн сурвалжууд нь монголчууд эрх зүйн өндөр соёл, төлөвшилтэй улс байсныг гэрчлэх биз ээ.
Хэдий тийм боловч орчин цагийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бие даасан төрт улсын илэрхийлэл болсон Үндсэн хуулийг Монгол Улсын 14 дүгээр оны аравдугаар сарын 30 бөгөөд аргын тооллын 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлээр БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталсан юм.
Энэхүү Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтын талаар судлаачдын дунд янз бүрийн маргаантай асуудлыг дагуулдаг ч тус хуулийн Монголын төр, нийгэмд үзүүлсэн ач холбогдлын хувьд Монголын түүхнээ анх удаа хаант ёсыг эрх зүйн хэм хэмжээгээр тайван замаар халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн байгууламжийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, төр улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий дахинд тунхагласан түүхэн ач холбогдолтой баримт бичиг мөн болохыг нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ.
Нөгөө талаас энэхүү Үндсэн хууль бол Монгол төрийн бодит илэрхийлэл байж цаашдын хувь заяаг тодорхойлон бие даасан хараат бус, нэгдсэн төрт Монгол Улсыг бүрэлдүүлэхэд монгол төрийн зүтгэлтнүүдэд чиг баримжаа болсоор ирснийг хэн ч үгүйсгэж чадахгүй үнэн баримт. Тиймээс энэ талаар судлаачдын дотор өөр өөр үзэл баримтлал байгаа нь уг асуудлыг түүхэн талаас нь авч үзэх шаардлагыг нэмэгдүүлж байна.
Энэхүү Үндсэн хуулийн боловсруулагдан батлагдсан талаар янз бүрийн яриа байдаг. Тухайлбал, тэр үед Монголд ажиллаж байсан Зөвлөлт оросын сургагч Рыскулов, Всевятский нарын хүмүүс зохиогоод түүнийгээ Улсын Их Хурлын хуралдаанд Ерөнхий сайд Б.Цэрэндоржид өгч уншуулаад батлуулсан гэх явган яриа ч бий. Энэ нь үндсэндээ монголын үе үеийн төрийн зүтгэлтнүүд, эрдэмтэн ихэсийг маань хэт дорд үзэн басамжилсан явдал гэж ойлгохоос өөр яахан.
Үнэндээ уг Үндсэн хууль батлагдан гарсан нь гэнэт ийм хууль хэрэгтэй болсноо ойлгоод л гадны хэсэг хүмүүсээр бичүүлээд л гаргачихсан юм биш. Богд хаант Монгол Улсын үеэс ийм хууль гаргах зайлшгүй хэрэгцээ шаардлагыг ойлгон ажлын хэсэг гарган, хол ойрыг судлан ажиллаж байсан байдаг юм.
Тухайлбал, 1911 онд өрнөсөн үндэсний чөлөөлөх хөдөлгөөн нь Монголын эрх зүйн хүрээнд шинэчлэл хийх бололцоог олгож, манжийн засаг захиргааг халж өөрчлөн, 65 дэвтэр бүхий төрөлжсөн хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж, Улсын дээд хурлаараа хэлэлцүүлэн Богд хаанаар батлуулаад нийтэд хэвлэн тараах арга хэмжээг авч байсан. Ингэж хууль тогтоомжийг боловсруулан гаргахдаа баруун европын улсуудын эрх зүйн туршлагыг харьцуулан судлаж ашигласан мэдээ бий.
Үүнээс улбаалан 1921 оны ардын хувьсгалын дараа эрх баригчид барууны орнуудын эрх зүйг баримжаалан ажиллаж байсан байдаг. Энэ нь хувьсгалын дараахнаас эхлэн өрнөсөн тусгаар улсын Үндсэн хууль боловсруулах үйл явцын хүрээнд боловсруулагдсан гэх “Хэмжээт засагтай ард улсын Үндсэн хууль хэмээх баримт бичиг”-ийн төслөөс 1921 оны арваннэгдүгээр сарын 1-ний Ардын Засгийн газрын тогтоолоор “Богд хааны тухай зүйлүүд” гэсэн нэгдүгээр бүлгийг салган авч “Тангарагийн гэрээ” болгон баталснаар нотлогддог.
Гэвч албан ёсоор Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийг 1922 оны тавдугаар сарын 19-нд Монгол Ардын Нам, Ардын Засгийн газрын “Хууль цааз зохиох тухай” тогтоолоор Ардын Засгийн газрын Шүүх яамны сайд, хурц гүн Магсаржаваар ахлуулан байгуулсан юм. Дээрх тогтоолд манай улс ардын эрхт хэмжээт цаазат засгийг явуулж бүхий боловч Үндсэн хууль зүйлийг тогтоон гүйцэтгээгүй нь аливаа хэргийг шийтгэн явуулахад дутагдалтай.
Иймд одоогийн тусгай комисс урьд автономит засгийн үед зохион төлөвлөж, хараахан зарлан батламжлаагүй хууль зүйлийн бичгүүдээс авах гээхийг авч, европын олон улсын хууль дүрмийг харгалзан одоогийн засгийн үндсэн журамд нийцүүлэн боловсруулах талаар чиглэл өгсөн байдаг. Үүний дагуу ч манай тухайн үеийн сор болсон сэхээтнүүд Англи, Франц, Орос, Япон, АНУ, Бельги зэрэг улсын Үндсэн хуулийг орчуулан судлаж, практик хэрэглэгдэхүүн болгон өргөн хэрэглэсэн билээ.
Харамсалтай нь тус ажлын хэсгийн боловсруулсан Үндсэн хуулийн төслийг гадны болон дотоодын улс төрийн хүчин зүйлийн нөлөөлөл, шахалтаас улбаалан буруушаан, тус ажлын хэсгийг татан буулгаж Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан шинэчилсэн ажлын хэсгийг 1922 оны сүүлчээр байгуулан, тухайн үед Зөвлөлт Оросын дэлхий нийтэд шинэ дэглэм тогтоох санаархалын нөлөөллөөр Үндсэн хуулиа боловсруулан баталсан юм.
Гэсэн хэдий боловч манай анхны Үндсэн хуулинд урьдах ажлын хэсгийн боловсруулсан гол гол концепциуд тусгалаа олж чадсан. Энэ нь манай хууль 1918 оны Зөвлөлтийн Үндсэн хуулийн бүтэц, зохицуулалтаас эрс ялгаатай байгаагаас харагдаж байна.
Улсын анхдугаар их хурлын төлөөлөгчид. Нийслэл хүрээ.
Үндсэн хуулийг боловсруулан батлах үйл явцын хүрээнд манай улсын эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгон системчлэх, төрийн байгууламжийн сэтгэлгээнд асар их дэвшил гаргасныг энд өгүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, 1921-1924 оны хооронд Ардын Засгийн газраас суурь шинэтгэлийн шинжтэй Үндсэн хуульчилсан 69 хууль, дүрэм батлан гарсан байдаг.
Энэ нь БНМАУ-ын Үндсэн хууль боловсруулагдан батлагдах үйл явцын хүрээнд засаг төрийн байгууламж, нийгэм, эдийн засаг, эрх зүй, боловсрол, хүмүүнлэг, шашин шүтлэг, харилцаа холбоо, уул уурхай, газрын төлбөр, гааль татвар зэрэг орчин цагийн төрт улсын эрх хэмжээг бүрдүүлэн анх удаа эрх зүйн хүрээнд зохицуулалт хийж, нэгэнт төсөөлөгдчихсөн нийгмийн байгуулалтыг цогцлоон бүрдүүлж эхэлсэн Монгол Улсын анхны Эрх зүйн шинэтгэлийн өрнүүн бүтээлч үе гэж тодорхойлж болох юм.
Энэ цаг хугацаанд суурь шинэтгэлийн шинжтэй хууль дүрмийг батлан гаргаснаас тоймловол;
Нэгд. засаг захиргаа, эрх мэдлийн хуваарлилтын хүрээнд: “Улсын хурлын дүрэм”, “Ардын сайд нарын зөвлөлийн дүрэм”, “Тангарагийн гэрээ”, “Хууль дүрмийг боловсронгуй болгон шинэчлэх тухай дүрэм”, “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм”, “Аймгийн захиргааны дүрэм”, “Багийн дүрэм”, “Их Шавийн захиргааны дүрэм”, “Дарьгангын нутгийн захиргааны дүрэм”, “Улаанбаатар хотын хурал ба хотын захиргааны дүрэм”, “Мал тариалангийн яамны дүрэм”, “Худалдаа ба аж үйлдвэр зам тээвэр харилцан нэвтрэлцэх холбооны яамны дэргэдэх Зам тээврийн газрын дүрэм”, “Монголын олон засаг ба засаг бус ван, гүнгүүдийн эрх хэмжээний тухай дүрэм”, “Эцэг, хөвгүүн хоёр нэг яаманд албан хааж болохгүй тухай дүрэм”,
Хоёрт. эдийн засаг, банк санхүү, худалдаа, гааль, татварын чиглэлээр; “Монгол Улсын банкны дүрэм”, “Гаалийн татварын дүрэм”, “Телефон хэрэглэгчдээс хураах албан татварын хэмжээний тухай дүрэм”, “Улсын хил хязгаараас бараа, эд зүйлс гаргах дүрэм”, “Торгуулийг хураах дүрэм”, “Худалдаа арилжаа хийгчдээс татвар хураах дүрэм”, “Гадаадаас нэвтрүүлэн авчрах цай, элсэн чихэрээс хураах акциз гэдэг тусгай татварын дүрэм”, “БНМАУ-ын Векселийн дүрэм”, “Гаалийн дүрэм”, “Гаалийн дүрмэнд өөрчлөлт оруулах тухай”, “Улсын тэмдгийн татварын дүрэм”, “Улсын сангийн орлого, зарлагын дүрэм”,
Гуравт. боловсрол, нийгмийн халамж, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр; “Бага сургуулийн дүрэм”, “Хүчин үнэлэхийн түр дүрэм”, “Дутуу тахир бологсодыг тэтгэх хөрөнгийн тухай дүрэм”, “Ардын бага ба дунд сургуулийн танхимуудын дагаж явах дүрэм”,
Дөрөвт. эрх зүйн хариуцлагын механизм, нотариат, арбитр, гадаадын иргэдийн асуудлаар; “Эрүү хорыг устгах тухай”, “Цагдан сэргийлэх хорооны эрх хэмжээний дүрэм”, Хотын дотор морьт, явган цагдаа ажиллуулах дүрэм, Мөрийтэй тоглоомыг хориглох тухай”, “Насанд хүрээгүй хүүхэд, охидынүйлдсэн хэргийн тухай”, “Гадаадад гарах, ирэх хүмүүсийн дүрэм”, “Гадаадтай холбоотой хэргийг шийтгэх дүрэм”, “Дотоод гадаадын пүүс хоршоо, хүн нь харилцан тогтоосон гэрээ бичгийг данснаа гэрчлүүлэн тэмдэглэх тухай дүрэм”,
Тавд. харилцаа холбоо, үйлдвэрлэл, уул уурхай экологийн чиглэлээр; “Өртөө улааны дүрэм”, “Газрын хууль”, “Ойн хууль”, “Газар худалдах дүрэм”, Гадаад улсын хүмүүст газар түрээслэн олгох тухай дүрэм”, “Уурхай нээх дүрэм”, “Тариа тарих дүрэм”, “Загас агнах, гөрөөлөх дүрэм” гэх зэрэг хууль эрх зүйн томоохон шинэтгэлийг авч хэрэгжүүлсэн байдаг.
Энэ нь манай эрх зүйн сэтгэлгээний үндэсний ардчилсан шинжийг илтгэн харуулахын хамт орчин цагийн туурга тусгаар бие даасан Монгол Улсыг байгуулахад тухайн үеийн Шүүх яам болон төрийн зүтгэлтнүүдийн оруулсан өгүүлшгүй гавьяа зүтгэлийн үр дүнгийн илэрхийлэл байсан юм.
Нөгөөтэйгүүр, дээр өгүүлсэнчлэн Монгол Улс нь эртнээс нааш эрх зүйн өндөр соёл, төлөвшилтэй, өөрийн гэсэн бичиг хэргийн боловруулах чиг баримжаа бүхий улс байсныг гэрчлэх томоохон нотолгоо.
Дүгнэж хэлэхэд Анхдугаар Үндсэн хууль боловсруулах үйл явцын хүрээн дэх энэ үе нь манай эрх зүйн системийг цоо шинээр бүрэлдүүлэн, европын эрх зүйн соёлыг нэвтрүүлэх эх сурвалж болж, цаашид эрх зүйн аль бүлийг даган хууль тогтоомжоо боловсруулан батлах чиг баримжааг тодорхойлсны сацуу энэ хугацаанд гарсан Үндсэн хуулийн ач холбогдолтой органик эрх зүйн актууд нь Монголын хууль зүйн шинжлэх ухаанд ахиц гарган салбар эрх зүйн системүүд үүсэх эх суурийг тавьж өгсөн гэж хэлж болно.
Өөрөөр хэлбэл, 1922 оны тавдугаар сарын 7-ны “Хууль дүрмийг боловсронгуй болгон шинэчлэх тухай дүрэм”-ийн агуулгаас нь шинжихэд манай улсын эрх зүйн системийг Эх газрын буюу Ром, германы эрх зүйн бүлд хамааруулан түүнийг баримтлан хууль тогтоомж боловсруулах аргачлалыг тодорхойлсон шинжтэй байна.
Мөн дээр дурдсан эрх зүйн актууд нь төрийн эрх мэдлийн хуваарлилт, төрийн алба, нутгийн болон шашны захиргаа, харьяат газар нутгийн зохицуулалт буюу товчхондоо захиргааны эрх зүй, нийгмийн халамж, боловсрол, нотариат, арбитр, цагдаа, гааль, татвар, банк, санхүү, худалдаа арилжаа, хот байгуулалт, эрүү, захиргааны хариуцлагын тогтолцоо буюу салбар эрх зүй төлөвших эх суурийг тавьжээ.
Түүгээр ч зогсохгүй экспортын бараанд акцизийн татвар, вексел нэвтрүүлсэн зэрэг нь тухайн үедээ л гадаад мэдээлэл сайтай байсныг илтгэх бөгөөд олон улсын жишигт нийцүүлэх оролдлого хийж байсныг харуулж байна.
Тус Үндсэн хуулиар анх удаа төрийн эрх мэдлийн хувираалилтыг ардчилсан зарчмаар дэлхий нийтийн жишигт нийцүүлэн зохистойгоор бүрдүүлэх үүднээс төрийн эрх барих дээд байгууллагыг хоёр танхимтай хууль тогтоох байгууллагын тогтолцоонд шилжүүлж, гүйцэтгэн захирамжлах байгууллагыг байгуулан, тэдгээрийн эрх хэмжээг тодорхойлон гаргасан байдаг.
Үүгээрээ Улсын их хурал, Улсын бага хурал, түүний тэргүүлэгчид болон Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагуудын эрх хэмжээ, харилцан хамаарлын эрх зүйн үндсийг анхлан томьёолсноос гадна төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд ард иргэдийн сонгуулийн эрхийн оролцоог хүйсийн ялгаваралгүйгээр хуульчлан Бүгд найрамдах засаглалын хэлбэржилтийг бодитойгоор илэрхийлэх оролдлогыг хийсэн юм.
Анхны Үндсэн хууль нь:
- улсын тусгаар тогтнолыг бататган, иргэдийн эрх, эрх чөлөөг бэхжүүлсэн,
- хамжлагт ёс, сэтгэлгээг халж, иргэн ба төр гэсэн харьяат хамаарлын эрх зүйн үндсийг анх удаа тодорхойлсон,
- энгийн ардад хувийн болон улс төрийн эрх, эрх чөлөөг олгон, ардын эрхэт шинэ дэглэмийг хуульчилсан,
- нийгэм, төрийн байгуулал, эдийн засгийн үндэс, гадаад дотоод бодлогын чиглэлийг тодорхойлсон,
- итгэл үнэмшилтэй байх, шүтэн бишрэх, эвлэлдэн нэгдэх, соён гэгээрэх, зэрэг хүний заяамал эрхийг хүлээн зөвшөөрсөн,
- төрийн байгууллын зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоож, ард иргэдийн оролцоотойгоор төрөө байгуулан, хяналт тавих, тэдгээр байгууллагууд нь иргэдийн өмнө ажлаа тайлагнаж байх төлөөллийн ардчиллын үндсэн зарчмыг хуульчилсан зэрэг нь тухайн үедээ эрх зүйн цоо шинэ сэтгэлгээ, үнэт зүйлс агуулсан байлаа.
Тухайлбал, Тус хуулийн нэгдүгээр зүйлээр улсаа ардын эрхт Бүгд Найрамдах Улсаар тунхаглан, улсын дээд эрхийг ард иргэдэд эдлүүлж, улсын аливаа хэргийг тэдний төлөөллөөр байгуулагдсан Улсын Их Хурал, түүнээс томилсон Засгийн газар гүйцэтгэж байхаар тусгагдсан нь ардчиллын язгуур амин сүнсийг агуулж, цааш цаашдын Үндсэн хууль, хууль тогтоомжийн үндсэн суурь үзэл санаа болж, улам боловсронгуй болсоор өнөө цаг үетэй золгон шинэ Үндсэн хуулийн маань үзэл баримтлал болон биелэлээ олжээ.
Тус хуулиар УИХ, Улсын Бага Хурал, түүний Тэргүүлэгчид, Засгийн газар, төв ба нутгийн захиргааны байгуулага гэсэн ерөнхий тогтолцоотойгоор хуульчилж, төрийн эрх мэдлийн хуваарлилт, эрх хэмжээг тогтоосон байна.
Энэ нь улсын дээд эрх мэдлийн байгууллагын хүрээнд аймаг, сум, хот, ардын цэргийн тойргууд шат дараалан хурал зохион байгуулах ба түүнээс сонгогдсон төлөөлөгчид тухайн орон нутгийн хүн амын тооноос шалтгаан УИХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, жил бүр хуралдаж байхаар тогтоосон бөгөөд УИХ-ын төлөөлөгчдийн 3/1 нь шаардсан тохиолдолд Улсын Онц Их Хурлыг зарлан хуралдуулж байхаар хуульчилсан.
Харин УИХ нь 30 гишүүнийг сонгож Улсын Бага Хурлыг байгуулах ба УБХ-ын эрх хэмжээ нь Засгийн газрыг байгуулах, гишүүдийг томилох, чөлөөлөх, хянан шалгах, үүрэг чиглэл өгөх, хууль, дүрэм, тогтоол, тушаал гаргах, УИХ болон Засгийн газрын хуралдааныг зарлан хуралдуулах өргөн эрх хэмжээтэй хамтын удирдлагын тогтолцоотой байгуулага юм.
УБХ-ын тэргүүлэгчид нь улсын дээд эрхийг УИХ-ын чөлөө цагт бүрэн хэрэгжүүлж, тэд хууль санаачлах ганц субьектийн эрхийг эдлэхээс гадна Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагын эрх хэмжээнд шууд оролцох, хянах, Засгийн газар, түүний байгууллагуудын хоорондын болон тэдгээрээс шалтгаалан гаргасан иргэдийн гомдлыг шалган, эцэслэн барагдуулах, зарим үед шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж, өршөөл уучлал үзүүлэх, ялыг хөнгөтгөх шийдвэр гаргахаар заасан байдаг. Түүнчлэн Улсын бага хурал нь жилд хоёр удаа хуралдах бөгөөд өөрийн үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнадаг байхаар хуульчилан тогтоогдсон байна.
Засгийн газар нь УИХ, УБХ-аас гаргасан хууль, дүрмээр олгогдсон эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулахаар тогтоосон. Нутгийн захиргааны ерөнхий тогтолцоог аймаг, сум, баг, арван гэрийн нэгжид хувааж, тус бүр өөрийн удирдлагын хуралтай, гүйцэтгэх захиргааны газар, даргатай байхаар заасан ба Засгийн газрын дэргэд эдийн засгийн зөвлөл байгуулахаас гадна улсын төрийн мөнгө, санхүүгийн бодлогыг эрхлэн гүйцэтгэх эрх хэмжээг тогтоож өгсөн байдаг нь нийгмийн шинэ харилцаанд шилжин, засаглалын байгууллагын эрх хэмжээ, уядаа холбоог ардчилсан зарчмаар зохицуулах гэсэн анхны оролдлого байсан гэж болно.
Мэдээж тус Үндсэн хуулинд учир дутагдалтай талууд байгаа нь ойлгомжтой. Үүний үрээр ч зарим талаар 1924 –1940 он хүртлэх хугацаанд батлагдсан 1924 оны Худалдааны хууль, 1926 оны Иргэний хууль, БНМАУ-ын Шүүх цаазын бичиг /1930 оны нэмэлт/, Аливаа хэргийн байцаан шийтгэх хууль, Улсын төр, шашны хэргийг тусгаарлан явуулах тухай хууль, Ардын аж ахуйг сайжруулах хоршооны дүрэм, 1930 оны Улсын прокурорын тухай дүрэм, Улсын хянан байцаах яамны дүрэм, 1931 оны БНМАУ-ын хэвлэлийн газрын дүрэм, 1931 оны Хөдөлмөрийн хууль зэрэг нь хэдийгээр нийгмийн харилцааг цоо шинээр зохицуулсан, олон улсын стандартад дөхөж очсон дэвшилтэт алхам байсан боловч зарим талаар үндэсний ардчилсан хэв шинжийг алгуур хязгаарлаж Зөвлөлтийн шахалт нөлөөн дор хувьсгалт ардчилсан хийгээд социалист хэв маягт аажмаар шилжихэд ихээхэн түлхэц үзүүлснийг ч хэлэх хэрэгтэй болов уу.
Энэ үүднээсээ ч 1931 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн БНМАУ-ын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулийн 11 ба 34 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Тодруулбал, УБХ-ын эрх хэмжээ болон сонгуулийн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулсан юм.
Ингэж анхдугаар Үндсэн хууль батлагдан гарснаар Монгол Улсад Үндсэн хуульт байгууллын хууль зүйн үндэс тавигдаж, төр эрх зүйн шинэ тогтолцоо бүрэлдэх үйл явц өрнөснөөр эрх зүйн салбарууд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүрэлдэж эхэлсэн юм.
Харин тэдгээрийн эх сурвалж болсон хууль тогтоомж шинэчлэгдсэн боловч, нэг талаас монголын уламжлалт хэв шинж бүхий заншлын эрх зүйн үнэт зүйлс, шашин, төр ёсыг хамгаалан бэхжүүлэхэд чиглэгддэг байсан үйл явц аажмаар солигдон социалист хэв шинж бүхий ч олон улсын стандартад нийцэх алхамаа хийсэн түүхэн цаг хугацааны эхлэл болсон юм.
Эцэст нь хэлэхэд энэхүү Үндсэн хууль нь Монгол Улсын түүхэнд Үндсэн хуульт ёсыг тогтоож бэхжүүлсэн, Бүгд найрамдах засаглал тунхагласан, манай эрх зүйн тогтолцоонд европын эрх зүйн соёлыг нэвтрүүлж хөгжлийн шинэ шатанд гаргасан анхдагч эх сурвалж болсноороо онцгой ач холбогдолтой билээ.
Мөн Анхдугаар Үндсэн хуулийг Монгол Улс батлан гаргаснаараа тухайн цаг үед улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлэх, аль нэг улс оронд нэгдэн уусахгүй байх, бие даасан төрт улсыг байгуулан бүрдүүлэх талаар үе үеийн монгол төрийн зүтгэлтнүүдэд дархлаа бий болгож, аль нэг оронтой нэгдэн нийлэх талаарх гадаад, дотоодын хүчнүүдийн санаархалыг эрх зүйн хувьд ямар нэг байдлаар хазаарлаж, улс орноо тусгаар тогтнуулж, дэлхийн улс түмнээр хүлээн зөвшөөрүүлэх хүсэл тэмүүлэл, урам зоригийн эх ундарга болсоор ирснийг түүх нотлож байна.
Шагдарын Үнэнтөгс
Сэтгэгдэл0
ТЦСГААР ТОГТНОЛ БУС ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР Л ГЭХ НЬ ЗӨВ ЮМ ШИГ. тУСГААР УЛС БОЛ ХҮСССЭН ХҮСЭЭГҮЙ ЧИНГЭС ХААНЫ ҮЕЭС УЛБААТАЙ, ЕРӨӨСӨӨ МОНГОЛ УЛС ГЭЖ ХЭДИЙД НЭРЛЭГДЭЖ УЛС БОЛЭ ҮҮССЭН ТЭР ЦАГААС ТҮҮХИЙГ ХӨӨН ҮЗЭХ НЬ ЗӨВ ЮМАА.
Яг үнэн. Үнэндээ Монголчууд аль 1911 онд тусгаар тогтночихоод байсан. Хаантай болох Үндсэн хуультай болохын хооронд тусгаар улс талаасаа их ялгаа байхгүй. Нэг нь хаант засаг, нөгөө нь БН засаг тогтож байна гэсэн үг, харин тусгаар тогтномон улс ямар засаг сонгохоо өөрсдөө шийддэг. Тиймээс Үндсэн хуулийн өдөр гэж нэрлэх таны саналоыг 100 хувь дэмжиж байна аа.
1911 онд өөрийгөө зарлан тунхагласан Богд хаант Монгол улс 1915 онд тэр үеийн Дундад иргэн улсын автономит муж болсон. 1919 онд нэг хятад генералын захирдаг ДИУ-ын муж болсон.
1920 онд Барон генерал Унгерн фон Штернберг Богд хаант Монгол улсыг дахин сэргээсэн. 1921 онд хэмжээт эрхт Богд ханнт Монгол улс болжөөрчлөгдсөн.
За та нар болиод өгөөрэй ,бүр байсаар байгаад хууль засварлах тархи угаалт хийдэг болоо юу ? Атигар пиздак Путиныг дууриах гээд ядаж байгаа юм байхдаа? Ядаж Путины ярилцлагыг үз ! " Би Орос орныг улам их хүчирхэгжүүлж , өхдийлгөх гэж ерөнхийлөгч болсон юм .." ярилцлагаа өгсөн байгаа ,чи өөрийг өө нэг хардаа ..муу алавчаак
генерал Барон Унгерн фон Штернберг
... Мөнх Тэнгэрийн хүслээр … Скиф буюу Эсгийт гүрэн , Хүннү буюу Хүн гүрэн , Монголын Эзэнт гүрнийг байгуулж, Толгойтныг бөхийлгөж , тойгтныг сөгтгөж , Төрт ёсны хэв шинжийг анх түрүүн үүсгэн байгуулж , нийгмийн харилцааг зохицуулах Их Засаг хуулийн хатуу уламжлалыг зөв шударгаар сахин , түүний үргэлжлэл , залгамж халаа болох эхлэлийг тавьсан , Монгол Туургатны дахин сэргэн мандах сайн цагийн түрүүч Бүгд Найрамдах Монгол Ард Улс тунхагласаны 90 жилийн ойн баярын халуун мэндийг Монголоо хайрладаг Монголын нийт ард түмэндээ дэвшүүлж , … Монгол Улсын Тусгаар Тогтнол бүрэн эрхт байдлын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр, амь биеэ үл хайрлан зүтгэсэн Их удирдагч Д Сүхбаатар , Сайн ноён хан Намнансүрэн , чин ван Ханддорж , Хатанбаатар Магсаржав , Mанлай баатар Дамдинсүрэн , Ө рлөг жанжин Чойбалсан , удирдагч Ю Цэдэнбал , ард түмний хүү С Зориг тэргүүтэй Монголын эх орончдын гэгээн дурсгалыг , Монголоо хайрласан агуу сэтгэлийнх нь төлөө хүндэтгэн мэхийн ёсолж байна . ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
yxsen baluuni 11 oni yum yariad bna daa ter yed chin yu ch boloogyi yum .1915 ond ter tusgaar togtnol geech yum chin bxgyi bolchixood 21 ond jinxene utgaaraa tusgaar uls bolox zamaa zassan yum ergyy dagznuud atigar dagznuud bogd gej soliordogoo bolix xeregtei...
Уул нь бүгд найрамдах бүрэн эрхт монгол ард улсыг тунхагласан ѳдѳр юм байгаан.ерѳѳсѳѳ монгол улсыг тунхагласан ѳдѳр гээгүй байгаа биз дээ.их монгол улсыг анх чингис хаан 1206 онд тунхагласан юм.1691 онд халх манжид дагаж ороод 1755 онд зүүнгарын хаант улс манжид эзлэгдээд монголчуудын тѳр улс дэлхийн газрын зураг дээр байхаа больсон.1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан гэвэл зохилтой.тэрнээс биш хятадын автономи болъё гэж тэмцээгүй бүрэн эрхт тусгаар тогтносон улс болно гэж тэмцсэн.гэвч тухайн үеийн монголын ихэс дээдсүүд автоном тусгаар тогтнол хоёрыг тѳдийлѳн сайн ялгаж салгаж ойлгоогүйгээс алдсан байдаг.автономи буюу ѳѳртѳѳ засах гэдэг үгийг толгойгоо мэдэх биеэ даах тусгаар тогтнох гэж ойлгоод зѳвшѳѳрѳѳд байсан.харин 1924 онд бүрэн эрхт монгол ард улс хэмээсэн нь арван жилийн ѳмнѳхѳѳ бодвол илүү хашир суусан олон улсын хууль эрхийг гадарладаг болсных жирийн нэг улсын доторх хагас дутуу эрхтэй автономи биш автономит улс биш бусад улстай эн тэнцүү орос хятадтай ижил тэгш эрхтэй бүрэн эрхт улс гэсэн утгатай. харин ард гэдэг үг нь нийгмийн доторх ард ангийнхны лавхаргынхны эрх ашигийг л хамгаалах ардынхны л тѳр нийт монголын ард түмний тѳр биш гэсэн утгатай.Ноёд тайж язгууртан хутагт хувилгаад лам нарыг гадуурхана гэсэн утгатай.үндсэн хууль баталсан их хурлаас харц ард гаралтай гэндэнг тѳрийн тэргүүн болгосон.түүнээс арван гурван жилийн дараа тэгэхээс тэгэх гэсэн юм шиг яг тэр ѳдѳр нь гэндэнг хойно буудсан байдаг.
1944 онд л үлдсэн цѳѳн хэдэн ноёд тайж гаралтай хүмүүс лам нарын монгол улсын иргэний эрхийг нь хүлээн зѳвшѳѳрсѳн.тэгээд 1945 оны тусгаар тогтнолын санал асуулгад монголын ард түмэн жинхэнэ утгаараа бүх нийтээрээ оролцсон юм.бүх нийтийн тусгаар тогтнолын санал асуулга гээд байдаг нь ийм учиртай.
Үндсэн хуульт, ТУСГААР ТОГТНОСОН, Ардын бүрэн эрхт Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг зарлан тунхагласны 90 жилийн ойн баярын мэнд хүргэе!!!
... Мөнх Тэнгэрийн хүслээр … Скиф буюу Эсгийт гүрэн , Хүннү буюу Хүн гүрэн , Монголын Эзэнт гүрнийг байгуулж, Толгойтныг бөхийлгөж , тойгтныг сөгтгөж , Төрт ёсны хэв шинжийг анх түрүүн үүсгэн байгуулж , нийгмийн харилцааг зохицуулах Их Засаг хуулийн хатуу уламжлалыг зөв шударгаар сахин , түүний үргэлжлэл , залгамж халаа болох эхлэлийг тавьсан , Монгол Туургатны дахин сэргэн мандах сайн цагийн түрүүч Бүгд Найрамдах Монгол Ард Улс тунхагласаны 90 жилийн ойн баярын халуун мэндийг Монголоо хайрладаг Монголын нийт ард түмэндээ дэвшүүлж , … Монгол Улсын Тусгаар Тогтнол бүрэн эрхт байдлын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр, амь биеэ үл хайрлан зүтгэсэн Их удирдагч Д Сүхбаатар , Сайн ноён хан Намнансүрэн , чин ван Ханддорж , Хатанбаатар Магсаржав , Mанлай баатар Дамдинсүрэн , Ө рлөг жанжин Чойбалсан , удирдагч Ю Цэдэнбал , ард түмний хүү С Зориг тэргүүтэй Монголын эх орончдын гэгээн дурсгалыг , Монголоо хайрласан агуу сэтгэлийнх нь төлөө хүндэтгэн мэхийн ёсолж байна . ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Хөөе, Зориг гуай, таны тэр С.Баяр чинь Ц.Элбэгдоржтой хуйвалдаад Монгол үндэстний эрх ашгийг, ард түмний тэр их итгэлийг Рио Тинто-д худалдчихсан шүү дээ. Одоо АНУ-д монголчуудын зовлонгоор жаргал хийгээд сайхан амьдарч байна даа. Тэгэхээр та одоо больсон нь дээр. Бид тэнэг хүмүүс биш.
Үндсэн хуульт, ТУСГААР ТОГТНОСОН, Ардын бүрэн эрхт (олигархиудын бүрэн эрхт биш шүү) Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг зарлан тунхагласны 90 жилийн ойн баярын мэнд хүргэе!!!
Улаан оросын боол болсноо Тусгаар тогтнол ч гэх шиг_ Энэ монголчууд маанаг дээрээ бүүр эргүү болчихжээ
Тэгээд танай хятадын боол болох байсан юм уу?
HED HEDEN ONUUDAD YAMAR YAMAR ULS MONGOL ULSAD ELCHIN SAIDAA SUULGAJ BAISNYG OLOOD NEG UZCHIHEEREI MON TER UED KAZAKSTAN , UKRAIN , BELORUSS, KIRGIZ,UZBEK ,TADJIK, GURJ, MOLDAV ZEREG ULSUUDAD GURAV DAHI BUYU GADAAD ULSAAS ELCHIN SAIDUUDAA SUULGAJ BAISNYG MEDEED NEG AVCHIKH MON SOTSIALIST SYSTEMIIN GEH ULSUUDAD HEDEN OND TUSGAAR TOGNOLOO OLJ GADNY ULSUUD HULEEN ZOVSHOORSNII UNDSEN DEER ELCHINGEE SUULGAJ BAISNYG NI OLOOD MEDCHIH ZA CHAM SHIG NUSAN TAGLAANUUD MONGOL ULSYN TUUHIIG GUIVUULAKH ARGAGUI GEER BUSAD ULSUUD MONGOLYN TUSGAAR TOGNOLYG HULEEN ZOVSHOORSON BAIDAG YUM MUU UHER
hujaagiin huuhduud uurlah n argagui
Мы просто силнее всех. Потому что мы правы. Сила в правде. Бид бусдаас хучирхэг. Яагаад гэвэл бидний зөв. Үнэнд л хүч нь байгаа юм.
… Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол улс минь түүхийн аль ч хүнд цаг үед өндийн босож Скиф буюу Эсгийт улс , Хүн гүрэн хийгээд Хамаг Монголын Эзэнт гүрнийг байгуулан хүчирхэгжин хөгжин цэцэглэж байсан . Тэр үед Монгол хүн Мөнх Тэнгэрээ дээдлэн шударга зөвийг барин зоригтой тэмүүлэлтэйгээр хортон муутангуудтай тулалдан ялан дийлж байсан . Энэ бол асар хүнд тэмцлийн зам байсан бөгөөд түүнээс биш тэнгэрээс бүгдийг хийж өгнө гээд бидний өвөг дээдэс алгаа тосон зүгээр сууж улс гүрнийг байгуулаагүй . Харин ажилгүй, тэмцэлгүй хоосон гараа тэнийлгэн хувиа хичээж , довоо шарлуулж буй хэнийг ч болов Мөнх Тэнгэр Эцэг минь босгож буй Өөрийн цаг үеэс арчин хаядаг байсан . Мөнх Тэнгэр …Надад итгэ тэгээд амьдар . Амьдрахдаа хэнээс ч илүүгээр тэвчээртэйгээр тэмцэж, тулалдаж, шударга үнэн зөв дотор амьдар гэж сургадаг . Тэгээд амжилт гаргасан бол зөвхөн өөрийн хүчээр бүгдийг хийсэн мэт бүү онгирч сагсуур даруу төлөв дотор өөрийгөө авч явж сур гэж заадаг мөн Мөнх Тэнгэр Эцэг минь хэлэхдээ { Би бардам нэгнийг доош дарж, даруу нэгнийг өргөмжлөх болно} гэж сургадаг . Үүнийг хэн ч ойлгодоггүй. Өнөөгийн шарын шашны номлол логикоор ойлгож бөөсөө ч түүж чадахгүй арчаагүй амьтад болон хувирч байсан түүх бидэнд бий. . Улс гүрэн, үндэстнийг босгож , эсвэл мөхөөх эрх мэдэл нь Мөнх Тэнгэр Эцэгт минь дүүрнээр оршдог . Иймээс Өөрт нь итгэгчдийг Тэр хэзээ ч хөсөр хаядаггүй. Мөнх Тэнгэр Эцэгийн минь ивээл ерөөлд зөвт нэгэн ямар ч ядуу буурай улс үндэстэн өндийн босож хүчирхэгждэг, Харин Түүний хилэнд нь хэн ч байсан ямар ч хүчирхэг улс гүрэн, үндэстэн байсан ялгаагүй мөхдөг . . . Хан Тэнгэрээс биднийг хатуужуулж ухааруулахын тулд өгсөн хүнд цаг үе төгсөх шатандаа орж Тэнгэрээс бидний Монголчуудад тогтоогдсон ивээл ерөөлийн үе эхлэх гэж буй энэ цаг үед хөх тамгат Монгол эрчүүд бид өөр хоорондоо нэгэн тугын дор эвлэлдэн нэгдэж нийлэн хөдөлж зөв шударга хууль цаазат Монгол төрт улсаа тохинуулах нь юу юунаас илүү чухал болоод байна. Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Мы просто силнее всех. Потому что мы правы. Сила в правде. Бид бусдаас хучирхэг. Яагаад гэвэл бидний зөв. Үнэнд л хүч нь байгаа юм.
Улс тунхагласны буюу тусгаар улс гэдгээ олон улсад зарласан баярын мэнд хүргэе. Зарим улсууд баяр биш гэж байна. Түүх, түүхээрээ үлдэг. Тухайн үеийн сонголт зөв бурууг бид шүүх эрхгүй. Тэр сонгол байсан болохоор чи өөрөө хорвоогийн тоосыг хөдөлгөж, амьд мэлтийж, мэнд арзайж байгаа гэдгээ ойлго. Ийм сонгол байгаагүй бол чи энэ хорвоод төрөх ч үгүй байсан....
... Мөнх Тэнгэрийн хүслээр … Скиф буюу Эсгийт гүрэн , Хүннү буюу Хүн гүрэн , Монголын Эзэнт гүрнийг байгуулж, Толгойтныг бөхийлгөж , тойгтныг сөгтгөж , Төрт ёсны хэв шинжийг анх түрүүн үүсгэн байгуулж , нийгмийн харилцааг зохицуулах Их Засаг хуулийн хатуу уламжлалыг зөв шударгаар сахин , түүний үргэлжлэл , залгамж халаа болох эхлэлийг тавьсан , Монгол Туургатны дахин сэргэн мандах сайн цагийн түрүүч Бүгд Найрамдах Монгол Ард Улс тунхагласаны 90 жилийн ойн баярын халуун мэндийг Монголоо хайрладаг Монголын нийт ард түмэндээ дэвшүүлж , … Монгол Улсын Тусгаар Тогтнол бүрэн эрхт байдлын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр, амь биеэ үл хайрлан зүтгэсэн Их удирдагч Д Сүхбаатар , Сайн ноён хан Намнансүрэн , чин ван Ханддорж , Хатанбаатар Магсаржав , Mанлай баатар Дамдинсүрэн , Ө рлөг жанжин Чойбалсан , удирдагч Ю Цэдэнбал , ард түмний хүү С Зориг тэргүүтэй Монголын эх орончдын гэгээн дурсгалыг , Монголоо хайрласан агуу сэтгэлийнх нь төлөө хүндэтгэн мэхийн ёсолж байна . ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
… Мөнх Тэнгэр Эцэгийн минь тогтоосон цаг нэгэнт болжээ. Өнгөрсөн цагийн гай түйтгэр үүдээ барьж , харь цустан хужаануудын устан мөхөх үе , Хөх тамгат Монголчуудын өөдлөн дэвжих цаг ирлээ. Гал улаан наран мандсан мэт язгуурын Монголчуудын өлгий нутагт хүч чадлын бэлэгдэл тулганы гал улалзан ноцлоо. Хан Тэнгэрийн хилэнгийн илд аливаа бузраас эх орон, ард түмнийг минь ариусган цэвэршүүлэх мэт улаан хөх дөл өрвөлзөн хүчээ авлаа. . . . Мөнх Тэнгэрээ дээдлэн , Монгол төрөө хүндэтгэн , язгуурын Монгол түмнээ хайрлан , дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байж, эв эеийг эрхэмлэн , зүрх сэтгэлээ цэвэр ариунаар авч яван , зөв шударгыг эрхэм болгон амьдрах сайн сайхан ерөөлийг хөх тамгат язгуурын Монгол ахан дүүсдээ өргөн дэвшүүлье. … Та бүхнийгээ хүндэтгэсэн Зориг. … Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
... Улс орныхоо тусгаар тогтнолыг хадгалж үлдэх нь хөх тамгат Монголчуудын нэн тэргүүний зорилт байх болно. ... Их Монголын ариун дагшин газар нутгаас Хан Тэнгэрийн хилэнгийн галаар , харийн доншуурчид , ардчилсан хужаа луйварчид урвагчдаас бүрэн цэвэрлэсний дараа , ... Улс гэрийн дотоодын асуудлыг цэгцэлж , хүн ардаа амар тайван амьдруулж , эдийн засгийг сэргээж , байгаль орчин, урсах гол, амьдрах газар шороогоо хайрлан хамгаалж , Монгол эх орныхоо төлөө нэгэн үзүүрт шударгуу сэтгэлээр зүтгэх болно. . ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
... Бидний улс эв саналаа нэгтгэн нийлэн хөдөлвөөс мэдэхгүй , чадахгүй хэмээх зүйл эгнэгт үгүй болж цэнгэлийн манлайд хүрэх нь дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ . ... Д Сүхбаатар , ...Хөх тамгат Монгол ахан , дүүс нараа , ... Уншаад ойлгосон бол заавал ч үгүй амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. ... Эзэн хичээвэл , заяа хичээнэ . ... Дайсан ил үгүй тулааны гал дунд Монгол улсын Тусгаар тогтнолыг цээжээрээ хамгаалан тэмцэж байгаа С Баяр , Сү Батболд , Ц Нямдорж нарын талаар муу үг бүү дуугар . !!! … Хэдийгээр чиний нүдэнд харагдахгүй , чихэнд сонсогдохгүй байгаа ч гэсэн Төрийн Дээд удирдлагын төвшинд Хөх тамгат Монголчууд болох С Баяр , Сү Батболд , Ц Нямдорж тэргүүтэй хэсэг дэвшилтэт эх орончид , ардчилсан хужаанууд луйварчид урвагчдын эсрэг тэмцэлдэн , цус асгаруулсан тулаан өдөр болгон болж байгаа гэдгийг мэдтүгэй . !!! ... Иймээс С Баяр , Сү Батболд , Ц Нямдорж тэргүүтэй Монголын төлөөх зүрх сэтгэлтэй эх орончдод Хөх тамгат Монгол ахан дүүс та бүхний дэмжлэг, туслалцаа хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болж байгаа гэдгийг ойлготугай . !!! ... Цувж явсан барнаас , цуглаж суусан шаазгай дээр гэсэн ухаантай үг байдагдаа. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн
... Ирээдүйд юу болох вэ. !!! ... Хувьдаа би Монголчуудын залхуу гэдэгт эргэлздэг . Японд ажиллаж амьдарч байхад Монголчууд сэтгэлээсээ ажлаа сайн хийдэг , харин Хятадууд болон бусад нь дүр үзүүлж ажиллах дуртай хүмүүс юм байна гэдгийг олж харсан бөгөөд олон Монголчууд үүнийг ярьж байхыг сонсож байсан . Гэхдээ ажилсаг , залхуу нь хувь араншингаас хамаарч хүн бүрд харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Монголын гадаад бодлого Орос , Япон тал руу түлхүү эрчимжиж эхэлвэл мэдээж Хятадууд боломж гарах бүрд бидний хөгжлийг зогсоох хаах одоогийн бодлогоо улам бүр эрчимжүүлэх болно. Монголын нүүрс , зэс , ширэм Япон руу цувах үед Хятадууд жинхэнэ үнэн нүүр царай болох хорлон сүйтгэх бодлогоо хэрэгжүүлэх болно. Мэдээж үүнд чиний шүтдэг хужаа хүүхэн Уянгаа , түүний нөхөр Баатархуяг , доктор Молор Эрдэнэ , М Энхсайхан , Гарамгайбаар гээд хужаа нар ихэд нууц нөхцөл байдалд гар бие оролцох болно. Тэгээд ч хоёр завин дээр хоёр хөлөө салган тавиад хөвж болохгүйгээс хойш нэгийг нь сонгох хэрэг зайлшгүй гарах болно. ... Монголчууд Монгол - Оросын харилцаанд өндөр ач холбогдол өгч Монгол - Японы харилцааг ихэд хөгжүүлэх болно. Үйлдвэрлэлийн тухайд бол Монголчууд үйлдвэрлэлжилтийг эхлүүлэх хувьсгалын тохироо бүрдсэн гэдгийг ойлгож баялаг бүтээгчид үүнд сэтгэлзүйн болон эд материалын , технологийн шийдлийг бүрдүүлэн бэлтгэлтэй байх ёстой. Гэхдээ хамгийн сүүлийн үеийн техник технологитой үйлдвэрийг хөрөнгө хүч хайрлахгүйгээр барьж байгуулах ёстой бөгөөд Өнгөт болон хар төмөрлөг , Машинт үйлдвэрлэл , нисэх бүтцийн үйлдвэрлэлийг зайлшгүй хөгжүүлэх ёстой . Өнөөдөр хол мэт сонсогдож байвч 30 - 50 жилийн дараа гэхэд Монгол хүн өөрийн ухаанаар, гараар Сансарын орчин үеийн шинэ хөлөг бүтээх түвшинд хүрсэн байх ёстой гэсэн зорилтыг дэвшүүлэх хэрэгтэй. 21 р зуун Сансарын зуун, гариг хоорондын аялалын зуун , Сансарын эринчлэлийн эхлэл үе байх болно. Мэдээлэлийн цахим ертөнцийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг Монголд хамгийн өндөр түвшинд хөгжүүлэх бодлогыг хүчтэй барих ёстой. Малын гаралтай түүхий эдээ чанарын өндөр түвшинд боловсруулж хагас бэлэн бүтээгдхүүн , эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэж ЕвроАзийн шинэ том зээлд гаргах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй . Монгол улс цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод зайлшгүй ашиглах ёстой бөгөөд хамгийн орчин үеийн өндөр хүчин чадал бүхий Атомын Цахилгаан Станцыг ойрын хугацаанд барьж ашигтлалтанд оруулах ёстой. Монгол улс Далайд гарах гарцыг нээхийн тулд Находкийн боомтыг урт удаан хугацаанд хөнгөлөлттэй үнээр ашиглах хэлэлцээрийг Оросын талтай байгуулах ёстой бөгөөд боомттой холбох төмөр замыг ойрын хугацаанд ОХУ тай хамтарч барьж ашиглалтанд оруулах ёстой . Монгол улс ЕвроАзийн Холбоотой болон Японтой түлхүү хэлбэрээр аж үйлдвэрлэлийн интеграчлалыг эрчимтэй хөгжүүлэх ёстой . Монгол улс хүнсний бүтээгдхүүнээр өөрөө өөрийгөө 100 % хангах ёстой . Монголчуудын дунд шатны ажиллах хүчний бэлтгэл Өмнөд Солонгос болон бусад өндөр хөгжилтэй улс орнуудад хийгдсэн бол , дээд болон нарийн мэргэжлийн боловсон хүчин Дэлхийн томооохон Эрдэм шинжилгээний хүрээлэн , Их сургүүүлиуд дээр хийгдсэн тул үүн дээр үндэслэн Үндэсний Боловсрол гэгээрэлийн салбарыг чанарын цоо шинэ шатанд гарган хөгжүүлэх хэрэгтэй. ... Энэ бүхнийг ерөнхийд нь нэгтгэн дүгнэхэд бидний Монголчууд сүүлийн 20 иод жилд гар хумхин суугаагүй бөгөөд социализмийн гэх тодотголтой 70 жилийн үндэс суурин дээр үсрэнгүй өндөр хөгжилтэй Их Монгол улсыг байгуулах зорилтот ажлаа алхам ч сааруулаагүй гэдгийн баталгаа болж өгч байгааг Монгол ахан дүүс та бүхэн ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Энэ бүх ажлыг Монголын Төр өөрөө удирдан манлайлах ёстой бөгөөд төслийн ажилд Төрийн оролцох ёстой хувь хэмжээг зохист хэмжээнд байлгах , хувийн хэвшилд ажиллах зах зээлийг нь нээх , хөдөлмөрийн нөөцийг бүрдүүлэх , хямд үнэтэй санхүүгийн эх үүсвэрээр хангах , стандарт технологийн гуримийг чанд сахин мөрдүүлэх тэдний аюулгүй ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах ёстой. ... Эцэст нь алтыг хайлуулах нь улам бүр цэвэр алт гаргаж авахын төлөө байдаг шиг , … Өнөө үеийн ороо бусгаа цагийн хэлхээнд бидэнд зөвшөөрөгдсөн зовлонт хүнд байдал , харийнхны булаан эзлэлт , ардчилсан хужаа луйварчид урвагчдын бусармаг хорт үйл бүхэн нь хөх тамгат Монголчууд биднийг аливааг ухааруулж ойлгуулах , хурцлахад чиглэгдсэн Мөнх Тэнгэр Эцгийн минь хайраар үйлдэгдсэн суран бүсний шавхуурдалт байсан гэдгийг заавал ч үгүй зүрхэндээ таньж мэдтүгэй . !!! ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно. ...
... Монгол эртний ухаанаас Буддын шашин өөрийн сургаалдаа ихэд авч ашигласан бөгөөд Шарын шашны сургаалиуд ихэвчлэн Монголын Ардын сургаалийн уг язгуур гарвалыг нь өөрчлөн хэрэглэсэн байдал маш их газар авсан болно. ... Ер нь бол Шарын шашны сургаалийг Төвд хэлнээс Монгол хэл рүү орчуулдаггүй нь анхнаасаа Монгол Ардын сургаалиас хулгайлсан , Монголчуудын оюун ухааны эхтэй холбогдох учир зүйн холбогдол илчлэгдэхээс эмээх шалтгаан байсан , нөгөөтэйгүүр Монголчууд эх хэлээрээ уншаад оюун тархи нь хөгжих, бодрол дундаа чөлөөтэй сэтгэн, буруу зөвийг тунгаах боломжийг боомилох үүднээс Шашинлаг мөн чанар нь Төвд хэл дээрээ хүчтэй байдаг хэмээн худал мунхруулан мухар сүсгийн хүчээр Шарын шашныг тогтоон барихад чиглэгдсэн харийнхны баримталж ирсэн муйхар хорон бодлогын үр дүнд үүссэн арга заль гэж ойлгоход болно. ... Монгол Ардын сургааль нь Монголчуудын мянга мянгаар тоологдох цаг хугацаанд оршин амьдарч ирсэн амь амьдралын хэм хэмжүүр , ертөнцийг зөвөөр таньж мэдэх оролдлогын үр дүнд ухаарал, мэдлэг олж авсан их эрдэмтэн Гүүш , эгэл жирийн Малчдын харилцаанд үүсгэгдэж боловсрогдсон Оюуны асар том сургааль гэдгийг одоо ихэнх Монгол хүмүүс бага сага хэмжээнд ч гэсэн гадарлаж, ойлгодог болсон хэмээн бодож байна. ... Сүүлийн 500 гаад жил Өрнөд болон Хятадууд бодлогоор , түүхэндээ нэг ч томоохон бүтээн байгуулалт хийж байгаагүй Монголчууд алж талахаас өөр зүйл мэдэхгүй хэмээх худал үгс ихэд газар авч олон түмэн ч , ... нээрээ ч тийм болов уу хэмээн өөрсдийгөө үгүйсгэх хандлага тэдний дотоод бодолд амь бөхтэй оршсоор байна. ... Амьдралын зөвт сургаалийг босгож түүнийгээ өөрсдийн ахуй орчин , оюун санааны харилцаандаа бүрэн дүүрнээр хэрэглэж , өргөн уудам тал нутагтаа цэвэр ариун зан суртахууныг сахин амьдарч , байгаль дэлхийгээ хайрлан , газрыг хамгийн бага хэмжээнд эвдрэлд оруулан түүний үр өгөөжийг хүртэж чаддаг Нүүдэлчин Монголчуудын язгуур ухааныг , ... жижиг хотдоо шавааралдан суудаг , устгаж дарангуйлж байж санаа нь амардаг , богино бодолтой Өрнөдийнхэн , Хятадууд ойлгож чадах нь юу л бол. ... Тийм дээ ч , Хот суурин иргэншлийн мөн чанар , нүүдэлчин хэв шинжит амьдрал хэзээ ч өөр хоорондоо таарахгүй буюу Хот газрын худалч шунахай , хорон бачимдуу сэтгэл , ... Хөдөө газрын шударга зан төлөв , тэнүүн сэтгэлтэй зайлшгүй тулж , ... үргэлж дайн дажны шалтаг болсоор ирсэн гэдгийг ,Хүмүүний түүх нотлон өгүүлдэг . ... Монгол эх орон , Монголчуудаараа бахархаж амьдрах чадвар нь өнгөрсөн цагийн түүхээ , оюун санааны ухагдхуунаа зөвөөр ойлгохоос эхэлнэ гэдгийг Монгол ахан дүүс та бүхэн ухаарч байгаа гэдэгт итгэлтэй байна . ... Айлаас эрэхээс авдраа уудал .... гэдэг шиг Монгол Ардын Зүйр цэцэн үгсийн зөвт санаа , гүн утгыг нь ойлгон ухаарсан хэн боловч Монгол Өвөг дээдсээрээ бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг . ... Өнөө цаг үеийн шаардлагаар Монголчууд хүссэн ч , эс хүссэн ч суурин иргэншил , нүүдэлчин амьдралын хэв маягт хуваагдан амьдрах болсныг бүгд мэдэцгээж байгаа хэдий ч , Хот ба хөдөөгийн зөв зохист харилцааг үүсгэн, нэг нь нөгөөгөө үгүйсгэх бус , харин бие биенээ дэмжин тэтгэх хэмжээнд амьдралын суурь ухааныг боловсруулан хөгжүүлж амь , амьдралдаа болон нийгмийн харилцаанд хэрэглэх нь Монголчуудын өнөөгийн шийдвэрлэх ёстой хамгийн том тулгамдсан асуудал хэмээн молхи би болгоож байна . ... Монголын эрс тэс уур амьсгалтай газар нутагт өвөл зунгүй хөдөө хөхөрч, гадаа гандаж таван хошуу малаа маллан , түүний үр өгөөжөөр дутагдаж гачигдах зовлонгүй амьдардаг цагаахан сэтгэлтэй , хатуужилтай Монгол Малчин ардаа би хэнээс ч илүү хайрлан хүндэтгэдэг , тэдэнд чадах ядахаараа тус дэм хүргэж явахыг өөрийн эрхэм зорилгоо болгодог . ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
ene hun ih unen zuv bichsen baina Mongol hun ter tusamaa huduunii hun bolovsrol baga ch gesen aslin haraatai baidag ene ilt haragdag bi olon udaa zulchintai huduu yavahad haragdaj baisan jum minii mongolin ard tumen gadaad zarain oor bolovch mash uhaantai baidag huh munch tengeree sain shut.... sharin shashin bol huramch lam nar ajil hiihgui amidrahig l boddog Munkh Tengeriin huchin dor Mongol eh oron mini huchirhegjin mandan badrana. muu uiles sar naran deer ch duuldagjum Minii Mongolin ard tumen odoo ih jum uzlee sereh zag boljee ser, ser, ser bas dahin ser.
... Хүний сайныг ханилан байж мэднэ , Хүлгийн сайныг унан байж мэднэ . ... Монголын ард түмэн 20 р зуунд хүн төрөлхтөний туулан өнгөрүүлсэн нийгмийн цаг хугацааг богиносгож өөрийн гэсэн хөгжлийн загварыг бий болгохын тулд томоохон үсрэлт хийх хэрэгтэй болсон . Зул бөхөхийнхээ өмнө түр зуур бадамладаг шиг 17 р зуунаас Манжтай Холбоотон улсын хэмжээнд оршсон Монголын хуучин нийгэм 1911 онд түр зуурын сэргэлт аван Холбооны гэрээнээс салж туурга тусгаарлан амьдрахыг оролдсон боловч Манж зуршил, сул дорой өтөл настай болсон хуучин Монгол улс шинэ цагийн хэмнэлийг даалгүй хадан гэртээ хальж , … Ертөнцийн жамаар oроо бусгаа цагийн хүнд хэцүүг туулан Хятад Гамин , Цагаан Бароны элдэв түрэмгийлийг үзэн туулж, зовлонд хурцлагдсан Монголчууд 1921 онд ухаан саруул, харц ард Их удирдагч Д Сүхбаатараар өлгийдүүлэн Шинэ Монгол улсыг байгуулан, 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг бүх дэлхий даяaр зарлан тунхагласан . Нярай цагийн хүндрэлийг үзэн, элдэв халдварт өвчин мэт нийгмийн хүнд хэцүү цагуудыг туулан өнгөрүүлж Зөвлөлт Оросын хоёргүй сэтгэлийн тусламж , хүчирхэг хамгаалалт дор хэдэн зууны хоцрогдлоо гэтлэн хоосон шашны хуурамч ухаанаас холдон шинэ цагийн мэдлэг оюуныг дээдлэн хүлээн авч 70 орчим жил замнасны эцэст өвчин зовлонд баригдсан Монголчууд эрүүл саруул болж , харанхуй цээжтэнгүүд зонхилсон ардууд бүхлээрээ бичиг үсэгтэн болон гэгээрч , Их дээд сургууль төгсөгсөд шинэ нийгмийг удирдан жолоодож идэх хоол, өмсөх зүүхээ гаднаас царайчлахгүй байж чадах тодорхой хэмжээнд хүрч үйлдвэрлэлийн дараагийн үе машинт үйлдвэрлэл рүү шилжих цагийн нугачаанд идэр насны гэнэн томоогүй нас , аливаа шинийг эрэн хайх хүсэл дээр нь бие даан хатуу ширүүн хорвоотой нүүр тулж амьдрах зайлшгүй хувь тавилангийн эрхээр өнөөдрийн Ардчилал хэмээх тодотголтой нийгмийн уулзвар дээр гаран зогссон ! . Бидний Монголчууд үүнд бэлэн байсан уу.! Үгүй ээ бид бэлэн биш байсан !. Дэлхий дээр сүүлийн 200 гаран жил ноёрхсон хөрөнгөтний боолчлол, наанаа сайхан ярьж цаанаа устган мөхөөж боолчилдог капитлизмтай нүүр тулгарах нь , ... хааяадаа суран бүсээр ороолгуулан шийтгүүлдэг ч номхон томоотой суун, алив заасан бүгдийг сайн сурдаг сурагчдаа ханддаг ширүүн мөртлөө сайхан сэтгэлтэй багштай адил Зөвлөлт Холбоот Улс , социализмтай огтхон ч төсгүй гэдгийг гудамжны дээрэмчин , махчин араатан шиг ханаж цадахыг мэдэхгүй Өрнөд , Америк , Хятадтай хамтдаа амьдарсан сүүлийн 20 иод жилд л хүүхэд насны гэнэн хонгор сэтгэлээ орхиж байгаа Монголчууд ойлгож мэддэг болсон. ... Өдгөө Хятадад нийлсэн Өвөр монгол хүчээр Хятадчилагдаж харийн мэт сэтгэлтэй хүмүүс болсныг бид харж байна, мэдэрч байна. Хятадын зохиолчийн Чоно романы туурвигдах нөхцөл , … Маогийн тушаалаар Өвөр Монгол эрчүүдийг хүйс тэмтрээд гэрт нь эзэн суусан эзэрхийлэгч Хятад хүний бичсэнээр ... Өвөр Монгол эмэгтэй хэрхэн өөрийн хүнд хэцүү хувь тавилантай тэмцэж бас аргагүйн эрхэнд эвлэрч байгаа түүхийг уншиж Монгол хүний сэтгэлээр ойлгон ухаарсан . Өвөр Монголчуудын туулсан зовлон, асгарсан гашуун нулимснаас ундаалж байгаагаа мэдэхгүй олон Монгол хүмүүс Хятадын зохиолчийг Хятад Төрийн бодлогын дагуу түүний хамгаалалт доoр Монгол хүүхэн хүчиндэгч этгээдийг бүх л мэдээллийн хэрэгслээр магтан дуулж байсан саяхны хэрэг мөн . ... Ийм харанхуй хүнд хэцүү мөхөх хувь тавилантай эвлэрэн өөрийгөө сайн дураар Хятадын боол болгохыг хүсэгч хэн боловч эх орноосоо урвасан хулгай мөн. Энэ цаг үед Хятад Гамин Ардчилсан хужаанууд Монголчуудыг тал бүрээр доромжлон бидний Монголчуудын Тусгаар Тогтнолын үнэн түүхийг хутган үймүүлж элдэв худал зохиомол санаа дэвшүүлэн олон түмнийг төөрөгдүүлэн Монголыг монголоор нь устгах , Их Эзэн Чингис Хаанаар Их Идирдагч Д Сүхбаатaрыг балбаж байгаа нь үнэхээр зэвүүцэлтэй хорон муу хэрэг бөгөөд хонины арьс нөмөрсөн чононцоруудын далдлагдсан бузар төрх нь ил гарч байгаа гэдгийг олон Монголчууд ойлгох хэрэгтэй . … Өнөөдөр Монгол oрон харийн түрэмгийлэл дунд оршин амьдарч Төрийн эрхэнд хууран мэхлэх замаар ард олны сонголтыг өөрчлөн хууль бусаар Ардчилсан хужаа луйварчид урвагчид гарч ирэн Монгол төрийг , хуулийг самууруулан , Монголын Ард түмний ирээдүйг элдэв гуншинтай Ардчилсан ИХ Өр хэмээх урхинд оруулан хаврын эцэнхий бурантагтай тэмээ шиг болгон харийнхны гарт лавхан атгуулж , Дэлхийн зах зээлд 125$ ийн үнэтэй байдаг коксжих нүүрсийг 40 $ хүрэхгүй үнээр заран бүр тэрбум тонноор нь Хятадуудад найр тавин өгөх хэлэлцээр байгуулсан нь ил цагаан дээрэм гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна. 2013 онд 243 ,5 км засмал зам тавьсан дүн мэдээгээ өөрчлөн 2007 оноос хойш тавьсан 1700 км ийг өөрсдийн нэр дээр бичих нь галзуу солиотой ичих нүүргүй луйварчид гэхээс өөр таарах гуншин олдохгүй байна . Тамсагийн нефтийг хоолойгоор зөөх санаа Хятадынх бөгөөд Ардчилсан хужаанууд үүнийг алгаа ташин хүлээн авах нь мэдээж . Монголын ард түмний саналыг АНУ ын санал тоолох хар машинаар өөрчилж Монголын төрийг хууль бусаар эзэгнэж болж байхад хэдэн сая тонн газрын тосны дүн хэмжээг будлиантуулж хулгайлах нь Ардчилсан хужаа луйварчид урвагчдад гарын алга урвуулсантай адил санагдах бөгөөд Дорнодын Дашбалбарын ураныг Өнгөт металл нэрийн дор хууль бусаар олборлон , хилээр чөлөөтэй нэвтрүүлж байгаа бузар үйлдлийг Монголын Хууль хяналтын байгууллагa таслан зогсоож, илрүүлсэн хэргийг нь хэрэгсэхгүй болгогч Дорлигжав , гүтгэгч урвагч Тэмүүжингийн гараар Цагдаагийн байгууллагын шударга ажилтан мөрдөн байцаагчдын амыг нь барьсны дараа бүр ч амархан хийх болно гэдгээ төслийг гар өргөн дэмжигч луйварчид урвагчид хужаанууд сайн мэдэж байгаа . . … Монголын төрийн хуулийг шинэтгэл нэрийн дор Монголыг мөхөөх зэвсэг болгон өөрчилж 4 сарын 1нээс эхлэн хэрэгжих Боомтын тухай хуулиар Монголын өмнө зүгийн хил хамгаалалтгүй болж Хилийн цэрэг татан буугдах тогтолцоо үүссэн энэ нөхцөлд Газрын тухай шинэ хуулиар харийн иргэдэд газрыг 100 жилээр өмчлүүлэх тухай заалт орж, Монголын газар Хятадуудын гарт орох эрхийг нь баталгаажуулах бодит төлөвлөгөө хэрэгжих тун дөхсөн байдалтай байна. Өвөлжөө хаваржаа бэлчээрийг хувьчилж, худалдан борлуулах эрхийг өгснөөр Монголын малчдыг мөнгө зээлийн эргэлтэнд уран үгээр урхидан оруулж, эцэст нь бүх талаар хяхан хавчиж үүний үр дүнд Хятадууд Хужаанууд хэдхэн жилийн дараа Монголчуудын газрыг гартаа оруулан Эзэн сууж Нүүдэлчин ахуйг устгах далд санаагаа хэрэгжүүлэх гэж атгаг санаандаа ихэд яарцгаж байна. Шинэчлэлийн нэртэй Монголчуудыг туйлдуулах зорилготой хууль бус Засгийн газрын зохион байгуулалттай хулгайлах , нураах ажиллагааны үр дүнд Монголын санхүү , эдийн засаг, нийгмийн төлөв байдал хүндэрч, төгрөгийн ханш суларч Монголын баялаг бүтээгчид сульдсан үед Хөрөнгө Оруулалтын тухай хуулийг яаран сандран баталж Хятадын луйварчдыг хуулийн хамгаалалт дор Монголчуудын хөрөнгийг хүч түрэмгийлэн дээрэмдэх, шулан мөлжих бололцоог нь гаргаж өгсөн . Хууль бус УИХ ын гишүүн Ганбат гэгч этгээд Алтны татварыг 10 % аас буулган 2,5 % болгосон нь Монголын ард түмэнд үр өгөөжөө өгнө хэмээн нүүр нь улайхгүй Монголчуудыг доромжилж байгааг сонслоо. Цалингаа аваад түрийвчтэй мөнгөө хулгайчид алдсан хүн их баяртай байхгүй нь мэдээж . Түүний гэр бүл цаашид яаж амьдрах нь мөнгийг нь хулгайлсан хулгайчид огт падгүй хэрэг . Харин мөнгөө алдсан гэрийн эзэн гэр бүл, үр хүүхдээ яаж тэжээх вэ гэдэг том асуудалтай тулгарна гэсэн үг. Үүнтэй адил Монголын баялгаа 75 % ийн татвар авах боломжоо алдсан бүр нарийвчилвал 100 сая $ ын татвар авдаг байгаад 75 сая $- aa алдаж , … / 25 сая $ болсонд / Монголчууд баярлах уу эсвэл Монголчуудыг хүч түрэн хулгайлсан луйварчид илүү их баярлах уу. Мэдээж энэ Ганбат шиг хууль бус УИХ ын гишүүн нэртэй хүний үнэргүй урвагчид луйварчид хужаанууд Монголчуудыг яаж ч доромжилж , яаж ч хуурч болно гэж бодож байгааг бүр Мөнхбаяр нарт 21 жилийн хорих ял өгөөд Урт нэртэй хуулийг зогсооход хэн бидэнд саад хийх вэ гэж бүр том дуугаар Монголчуудыг заналхийлж байгааг бид харж байна. Харсаар , сонссоор байж бидний үеийнхэн өвөг дээдсийнхээ хувиршгүй үнэнч сэтгэл ,эрсэдсэн халуун амь , асгарсан халуун цусны үнэ цэнээр олдсон Монгол эх орныхоо тусгаар тогтнолыг Америк Хятад Өрнөдийн тавьж өгсөн өгөөш мэт архидалт завхайрал , авилгал хууран мэхлэлт , түмний хөрөнгийг зэм хүлээхгүй хулгай хийх эрх бүхий хоосон эрх чөлөөт мөн чанартай ардчилал хэмээх бурангуй, эх захгүй нийгэм, Харийнхны эзэрхийллийг хэрэгжүүлэгч утсан хүүхэлдэй Монголчуудаас өсөө авахыг хүсэгч Ардчилсан хужаа Ц Элбэгдорж түүний гар хөл бологчид луйварчид урвагчид хужаа нарт найр тавьж өгөөд Өвөр Монголчуудын хадагдсан мухар харанхуйн хэлхээсэнд орж , амьдралын гашуун зовлон дунд алхаж мөхөх үү. . .. Үгүй гэж хөх тамгат Монгол хүн та хашгирч байгааг би сонсож байна. Таны зүрхний хилэн бадарч байгааг би мэдэрч байна. Тэгвэл урагшаа ... !!! Монгол эх орныхоо төлөө амь бие хайргүй тэмцэх зангилгийн цагт Монгол ахан дүүс бид хамтдаа харийн түрэмгийлэл , дотоодын урвагчдын эсрэг тэмцэх болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
энэ өдөр бол яахын аргагүй туураг тусгаар улсаа дахин мандуулж нэг орны дарлалаас бүрэн гарсан өдөр энэ өдрийн төлөө миний бидний өвөг дээдэсийн цусаа урсган байж байгуулсан гавьяаг бид мартах ёсгүй шүү монголчууд минь
Үндсэн хуульт, ТУСГААР ТОГТНОЛОО сэргээн мандуулсан, Ардын бүрэн эрхт Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг зарлан тунхагласны 90 жилийн ойн баярын мэндийг нийт Монголчууддаа хүргэе!!! Ардын бүрэн эрхт (олигархиудын бүрэн эрхт биш шүү)