sonin.mn

ПАРИС. /Reuters/. Украины зүүн нутагт эмх замбараагүй байдал үргэлжилж байгаатай холбогдуулан ОХУ-д байлдааны хөлөг онгоц нийлүүлэхээ түр хойшлуулж буйгаа Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ.

1,48 тэрбум доллароор “Мистрал” ангиллын газар уснаа явагч байлдааны хоёр хөлөг онгоц худалдан авах гэрээг ОХУ 2011 онд Францын хөлөг онгоц үйлдвэрлэдэг компанитай байгуулсан юм.

Эхний хөлөг онгоцыг Францын Засгийн газар энэ намар ОХУ-д нийлүүлэх байсан билээ. Гэхдээ АНУ, Британи болон бусад улс түгшиж байгаагаа илэрхийлсний дараа энэ төлөвлөгөөгөө түдгэлзүүлсэн билээ.

Энэ гэрээг зөрчсөнөөрөө Франц улс их хохирол амсана гэж ОХУ-ын Батлан хамгаалахын дэл сайд Юрий Борисов анхааруулсан.

Тэрбээр улсынхаа телевизэд мягмар гарагт ярилцлага өгөхдөө, “Москва энэ гэрээний хэрэгжилтэд хатуу хяналт тавина. Хэрвээ байлдааны хөлөг онгоцыг нийлүүлэхгүй бол Францын эсрэг зарга мэдүүлнэ” гэжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: