sonin.mn

Өнөөдөр монголчууд бид БНМАУ-ыг тунхагласны 90 жилийн ойг ёс төртэй тэмдэглэх ёстой юм. Учир юу гэвэл XX зууны эхээр сөнөж мөхөхийн ирмэгт тулж Дэлхийн түүхээс мартагдах шахсан 560 мянган хүн амтай манай улсад нэн тааламжтай цаг үе иржээ.

Хятадын ард түмнийг 300 жил ноёрхсон Манжийн ноёрхлыг эцэслэсэн 1911 оны Сун-Ят Синий удирдсан Хувьсгал 1917 онд эзэрхэг Хаант засгийг түлхэн унагаасан Лениний Октябрийн Хувьсгал ялснаар дэлхийд тархсан таван янзын монголчуудаас Их монголын гал голомтыг сахисан “Халх-Монголоор“ цөм хийсэн Ар Монголчууд нойрноос сэрж.

1921 онд Ардын хувьсгалыг мандуулж чадсан ч “хаданд хавчуулсан халиуны зулзага мэт" ганцаархнаа оршин тогтнож чадахгүйг мэдэрсэн тэд дэлхийн түүхэнд эрин үеийг нээсэн. ЗХУ-ын тусламжийг авч социализмыг баримжаалсан дэлхийн хоёр дахь орон болсон нь цаглашгүи их гавьяа байв.

Түүний үр дүнд 1923 онд баталсан ЗХУ-ын анхны Үндсэн хуулийн жишгээр 1924 онд арваннэгдүгээр сард үндсэн хуулиа батлаж Нийслэл хүрээг- Улаанбаатар хэмээн нэрийдэж улсаа БНМАУ гэж зарлан тунхагласан боловч 1945 оны аравдугаар сар хүртэл ЗХУ-аас өөр нэгээхэн улс хүлээн зөвшөөрөөгүй учир дэлхийн хоёрдугаар дайны ялалтын сиймхийгээр генералисмус И.Сталин, Америкийн Рузбелт, Англййн Черчел нарьн тулган шаардаж баймааж Монгол Улсыг хүлээн зөвшөөрүүлсэн байдаг.

Түүх сөхөе. 1206 онд Төв Азийн нүүдэлчдээс, анх удаа Чингис хаан төрт ёсыг үүсгэж Монголын эзэнт гүрнээ байгуулсан боловч түүний үр хүүхдййн аян дайн, хаад Ноёдын хаан Ширээний тэмцлээс болоод яаж мөхөж доройтсоныг дэлхийн түүхэнд цагаан цаасанд хар бэхээр бичиж үлдээжээ.

Харин дэлхийд тархсан таван янзын /Халмаг, Ойрод, Өвөрлөгчид, буриад/ монголоос гал голомтоо сахиж үлдсэн Халх-Монголын түүхийн алтан үе бол чухамдаа Монгол Улсыг тунхагласан 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хөгжин дэвшиж, сэргэн мандахын алтан үе эхэлж 1990 он хүртэл үргэлжилсэн түүхтэй.

Монголчуудын сэргэн мандлын оргил үе болох 1974 онд уг байрын 50 жилийн ойг зарим социалист орнууд дурсан тэмдэглэж ЗХУ-ын нэрт удирдагч Леонид Бреженев, Гадаад яамны сайд А.Громыко, Батлан Хамгаалах Яамны Сайд маршал В.Малиновский Төв Азиас тодорсон нэрт удирдагч Д.Динмухамед Конаев тэргүүтэй социализмын үеийн нэрт зүтгэлтнүүдийг дагуулж ирээд Дархан Эрдэнэт хотоор хязгаарлахгүй Нийслэлд “Москвагийн Арбатын гудамжтай адил төстэй” гэгддэг III, IV хороололыг энэхүү 50 жилийн ойгоор бэлэглээд зогсохгүй тус улсын өнцөг булан бүрт баригдаж буй 250 үйлдвэр заводын ажлыг яаж эрчимжүүлж чадсаныг манай ахмад үеийнхэн андахгүй.

Тиймээс Монгол Улсыг ХАА, аж үйлдвэрийн орон болгож Төв Азиас Социализмыг баримжаалан хөгжин дэвшсэн орон болгож чадсныг өнөөдрийн түүхийг гуйвуулагчид болох “Ревизонистууд-“түүхийг хянан засварлагчид” буюу “догматистууд буюу үтлэн донгодогчид” ч үгүйсгэж чадахгүй бизээ. Буурал түүхийн сайн ч саар ч хойч үед сургамжтай.

ЗХУ-Төв Азийн олон хэлтэн ард түмнийг 3-4 жилд багтаан нүүдэлчин түмнийг суурьшуулах завхрал нугалаа гаргаснаар 1930-1933 онд 10 гаруй сая ард олон өлбөрч үхсний дотор “эсгий туургаган” гэгддэг Казахстан улсын 3,2 сая хүн нь өлбөрч үхсэн нь 1991 оноос ил болсон бол урьд хөрш Дундад улсын 1911 оны хувьсгалын үр шимийг Чанхай-Шигийн Засаглал Гоманданы нам улам завхруулж олон сая цөөнх ундэстэн угсаатныг хэлмэгдүүлснийг гагцхүү 1949 оны Мао-гоор удирдуулсан хувьсгал аварч чадсан боловч 1961 оноос дахин завхарч улсыг түргэн хөгжүүлж “Их үсрэлт хийх” гэсэн “Улаан хамгаалагчдын” соёлын хувьсгалаар яаж түйвээснийг тэндэхийн 56 үндэстэнтэй 1 тэрбум 300 сая ард түмнийг энэхүү завхралаас 1978 онд “социализмын архитсктор" гэгддэг Дэн-Сяо-пин яаж аварсныг дэлхий даяар мэднэ.

Хөрш хоёр их гүрэн ингэж алдаа завхрал гаргасан хирнээ түүнийг засаж залруулж чадсанаар XX зуун Оросынх, XXI зуун Хятадынх гэгдвэл завсарт нь орших бид хожив уу, аль эсвэл хохиров уу гэдэг асуудал зүй ёсоор урган гарч байна.

Бодит түүхийг түшиглэн өгүүлье. Мянга мянган жилийн амиа аргацаасан хувийн аж ахуйтныг 1924-1959 он хүртэл 35 жилийн турш нэгдэж хоршоожуулах хөдөлгөөнд сайн дураар хамруулж чадсанаар 18 аймаг, 3 хот, 340 гаруй сум нэгдэл, САА байгуулагдаж Монголын ард түмнийг жинхэнэ ёсоор сэргэн мандуулж чадсан юм. Тэгвэл энэхүү 90 жилийнхээ түүхт баярыг өнөөдөр монголчууд ганцаархнаа тэмдэглэхдээ хөдөөгийн малчид “Хаан банкинд” өртэй, Төрийн албан хаагчид нь “Төрийн банкинд” өртэй.

Төр засаг нь газар дээрх, газар доорхи баялагаа Гадаадын мөнгө хүүлэгчдийн их өрөнд “барьцаалсан” олигархи-авлигачдын балгаар ард түмэн нь ядуурал гуйланчлалд өртөгдөн гал усны гашуун зовлонд умбаж энэхүү 90 жилийнхээ ойг дурсан санах ч тэнхээгүй туйлдан тамирдаж сууж байх юм.

Хэрэг дээрээ 1921 онд Ардын хувьсгал ялсан боловч 1939-1945 оны хоёр их дайн, 1940-1945 оны Гоминданы эсрэг баруун хязгаарын тулгаралт 1930-1938 он хүртэлх эсэргүү, лам феодлуудын бослого, тэмцэл Төр засгийн удирдлагад байгаа үндсэрхэг үзэлтнүүдийн “Японыг түшиглэн, түншилье” гэсэн төөрөгдөл, баруун зүүнтний алдаа завхрал гээд 1950 он хүртэл Монгол Улс хөгжлийнхөө хэтийн төлөвийг олоогүй байсан нь үнэн билээ.

Энэ зууны эхэнд гэхэд ард олны хилэгнэл нам байгуулах эхлэлийг тавьж 1903 онд Ард Аюушийн хөдөлгөөн Манж нар болон нутгийн феодалуудын эсрэг бослогоор эхэлж Манлайбаатар Дамдинсүрэн нарын тэмцэл улам эрч хүчээ авч Монголын хар шар феоддуудын эсрэг, харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэлд Монголын хувьсгалч Д.Сүхбаатар. Х.Чойбалсан Н.Бодоо, С.Данзан нарын түүхт хүмүүс тодорч Д.Сүхбаатар хувьсгал хийгээд хоёр жилийн дараа таалал төгсч, бүтээн байгуулах хүнд ачааг Х.Чойбалсан тэргүүтэй хүмүүс үүрч монголчууд 1950 он хүртэл маш их бартаат зам туулсныг бид буурал түүхээс мэдэрдэг.

Энэ зууны эхээр монголчуудын төрт ёсны дэг жаягт түүхийн эргэлт болсон ганц үйл явдал бол нам байгуулагдсан явдал юм. Дэлхийд XIX зуунаас эх авсан нам байгуулах хөдөлгөөн Монголд анх удаа хэрэгжсэн нь ач холбогдлоороо Ардын хувьсгалаас я дутуугүй шинэ нийгмийн эхлэл болов. Хаант Орост тийм нам үүсгэн байгуулагчийн нэг В.И.Ленин “Биднийг хүртлэх намууд байгуулагдаж тарж бутарч алга болсон байтал манай нам яагаад мөхөөгүй гэвэл алдаан дээрээ ажилладгаас аврагдаж чадсан” гзжээ.

Үнэхээр 95 жилийн Түүхтэй МАХН байгуулагдсан цагаас өнөөдөр хүртэл алдаан дээрээ ажиллаж чадсан уу гэвэл лав сүүлийн 25 жилд их бүдэрч будилсныг түух гэрчилж байна. Монголын Хувьсгалч Д.Сүхбаатар, Х.Чойлбалсан нар намыг санаачлагч боловч намыг удирдаж 6айсангүй. Монголын төрт ёсны уламжлалыг лавшруулан судалвал, 1953 он буюу 1960-аад он хүртэл Монгол Улс Ерөнхий сайдын засаглалтай байж улсаа зөв удирдаж байжээ.

1924 оны анхны, 1940 оны хоёрдахь үндсэн хуулийг Улсын Бага хурлын Тэргүүлэгчид шууд Засгийн газрын санаачлагаар боловсруулж батлан гаргасан бол 1960 оны гурав дахь үндсэн хуулийг МАХН-ын удирдлагуудын санаачлагаар батлан мөрджээ. Эдгээрээс хамгийн төгс төгөлдөр болсон нь 1940 оны үндсэн хууль байв. Би яагаад энэ хуулийг онцолж байгаа маань учиртай. Түүх заримдаа давтагдах жамтай

1940 оны эхээр үндсэрхэг үзэлтэй баруунтан, зүүнтэнүүд даварч “Ховдынхон, Чандманийхныг/ Увсчуудыг/ төрийн толгойд ойртуулж болохгүй” хэмээж бүр Казах түмнийг илт гадуурхан хавчснаар барахгүй Казахын хошуу, багийн дарга нарын цалинг хүртэл 50 хувиар хасаж олгодог жишиг тогтжээ.

Энэ завхралыг МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид 1939 оны тавдугаар сард мөн оны арванхоёрдугаар сард хоёр удаа хэлэлцэж Х.Чойбалсангийн санаачлагаар 1940 онд үндэстний цөөнхөөр бүрдсэн Казах аймгийг байгуулж энэ онд баталсан хоёр дахь удаагийн үндсэн хуулийн 78 дугаар зүйлд “Үндэсний цөөнхийг элдвээр хавчин гадуурхаж ил далдаар хялайн үзэгч этгээдийг хуулиар залхаан цээрлүүлнэ” гэсэн тусгай заалт оруулсан нь онц чухал ач холбогдолтой заалт байв.

1938 оны алдаа завхрал нугалаа XXI зууны эхэнд дахин давтагдаж Баян-Өлгийд болж байгаа хэрэг явдал тус улсын цорын ганц үндэстний цөөнхийг гадуурхан хавчиж хууль хяналт, цэрэг, цагдаа шүүх, прокурор тагнүул, онцгой байдал зэрэг төрийн албан хаагчдыг хомроглан хасж эсвэл нутаг зааж холдуулан зарим мэдээллийн хэрэгслээр “олны тархийг угааж” Казахуудыг хялайн үзэж шоовдорлож байгаагийн хор уршгийг тэндхийн сэхээтнүүд жишээ баримтаар сонирдуулан бичиж НҮБ-ын Хүний Эрхийн Комиссоос нэг бус удаа Монгол Улсад анхааруулсан боловч огт ойшоогүйгээр барахгүй Казахууд Монголын нийт хүн амын 8-9 хувийг эзлэж тэдний даруй 156 мянган хүн нь Казахстан, Америк, Япон, Солонгос, Орос, Герман Араб, Турк зэрэг орнуудад цагаачлан амь зогоож байгаа учир эдгээр хүмүүс “цагаач уу?” аль эсвэл “дүрвэгчид үү” гэдэг асуулт зүй ёсоор урган гарч байна.

Казахуудыг Ардчилсан намынх, Ардын намынх, Ху Намынх гэж Гурав хуваагаад зогсохгүй хүн амын тоогоор тооцвол УИХ-д ядахдаа 5-6 суудал эзлэх ёстой атал сүүлийн сонголтоор Гурвыг хоёр болгож Цэнгэл сумын нэг багийн ах дүү хоёр А.Тилейханыг Ардын намаар нь А.Бакейг Ардчилсан намаар нь овоглон бүр сүүлд Казах хэмээх үндэстний цөөнхийг үгүйсгэж Монгол угсаатан болоХ цаатан-тува, буриад, урианхай, өөлдүүдийг үндэстний цөөнх гэж илт өргөмжилдөг болжээ.

Казах сэхээтнүүд, тэдний элит эрдэмтэн зүтгэлтнүүд сүүлийн 20 гаруй жилийн турш төр засгийн удирдлагад удаа дараахандаж байсан ч огт хайхралгүй өдий хүрснээр энэ шарх улам сэдэрч хорт хавдрын шинжтэй болжээ. Үндэстний цөөнхийг үгүйсгэдэг өвчтэй Украйн, Гүрж, Кавказуудын эмгэнэлт түүх сургамжтай бус гэж үү?

1992 оны Үндсэн хууль монголын нийгмийг орвингоор эргүүлж хүмүүнлэг ардчилсан нийгэмд эргэлт буцалтгүй оруулсан ч гэсэн жалга довын гэгддэг 430, депутатууд төгс төгөлдөр хууль боловсруулан батлах боломжгүй эрээвэр хур,аавар хүмүүс байснаас төрийн тогтолцоо буруу зам руу гулсан орчихсоныг бид харж байна.

Энэ хууль эгэл жирийн ард түмэнд халгаатай, эрх мэдэлтэй, хөрөнгө шинэлэгүүдэд ашигтайгаар үйлчилж байна. Хэдэн хүн Монголын хамаг баялагийг атгаж ”торгон дотор умбаж, тосон дотор жаргаж” байхад дийлэнх нь ажилгүй, ядуугийн гай зовлонд нэрвэгдэж өнөөх үнэгүй сурах, эмчлэх ололтоос ангижирч, ахархан хугацаанд Африкийн ядуу буурай орны зиндаанд гулсан оров.

Гагцхүү татвар, гадаадын хөрөнгө оруулалт, дэлхийн банк, санхүүгийн байгууллагын зээл тусламжинд  дулдуйдсан Монгол Улс эдийн  засгаар элгээрээ мөлхөж, өнгөрсөн зууны эхээр Манжийн мөнгө хүүлэгчдийн түүхий эдийн хаварга байсан эмгэнэлт түүх дахин давтагдав. Эдийн засгийн энэхүү сүйрлээр хязгаарлахгүй төр засаг нь үе үе хямарч нам бүлэглэлүүдийн эрх ашгийг үндэснийхээ эрх ашгаас дээгүүр тавьж төрийн төлөөх ил далд тэмцлээс болж ард түмэн хэндээ итгэж, юундаа үнэмшихээ мэдэхгүй хий дэмий бухимдсаар сууна.

Монголыг 2-3 туйлд хувааж, намчирхаг, нутгархаг, үндэсэрхэг, аймгархаг, ангирхаг, бүлгэрэгсдийн эцсийн үр дүн нь баячууд сэхэж, ажилгүй, ядуучууд хоног ирэх тутам хохирсоор. 1998 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дагавар нь, шилдэг боловсон хүчин, ахмад залуу үеийнхнийг сүрхий хэлмэгдүүлж нийт сонгогчдыг бухимдуулсан гажуудлын түүх эхлэв.

Аливаа улс орны удирдагчдыг аялдан дагаж, тахин шүтэх, эсвэл хэтэрхий үгүйсгэж гутаахын аль аль нь хохиролтой гэдэг. 1984-2014 он хүртэл монгол улс 30 жил хэрэг дээрээ жолоодлого, удирдлагагүй, “жигүүрийн” Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их Хурлын даргагай байснаар ард түмний төрд хяналт тавих механизм бүр мөсөн устгасан гэхэд хэтрүүлэг болохгүй. Төрийг толгойлох шалгарсан удирдагч үгүйгээр улс орон хөгжиж дэвшсэн түүх үгүй.

Үндсэн хуулийн цоорхойг нэрт хуульч асан С.Жалан-Аажав урьдын хоёр хуулийг гардан туурвилцсан ахмад хүний хувьд олны ой тойнд ортол залруулах шаардлагатайг дурдаж асуудал дэвшүүлвэл Монголын урдаа барьдаг эрдэмтэн Д.Намжим, Л.Түдэв нар уг хуулинд 10 зүйлийн алдаа мадаг байгааг залруулахын чухлыг хөндвөл миний бие түрэг-монгол судлаач түүхч хүний хувьд үндсэн хуулийн 11 дэх алдаагаа засахын тулд төр ганц толгойтой байхын чухлыг онцлон тэмдэглэж, өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын засаглал угтаа Төв Азийн нүүдэлчдээс Монголчуудаас үүсэлтэй засаглал болохыг 1953 он хүртлэх Ерөнхий сайдын Засаглал эдүгээгийн Англи, Герман, Австрали, Япон мэтийн улсын мөрдсөөр ирсэн засаглал болохыг оролдсон юм.

Манайд Ерөнхий сайдаас Улсын Их, Бага хурлын Тэргүүлэгчид өргөн их эрхтэй байсан атал 1992 оны хуулиар Ерөнхийлөгчийг хязгаарлагдмал, Их Хурлын даргыг хэт дархлан 1998 оны өөрчлөлтөөр ялсан намын дарга Ерөнхий Сайд болно гэж хуульчилсаны горийг ард түмэн амсаж засаглал мааНь улам хямарч байна.

Ард түмнээс сонгогдсон депатутууд нь монголын бүх давхрагыг төлөөлсөн ажилчин, малчин, бүтээлч сэхээтэнүүд, нам бусчуудаа депутатаар сонгодог сайхан уламжлалыг гэнэт устгаж, гагцхүү нам дамжсан хэсэг бүлэг эрх мэдэлтнүүд, хувийн пүүс компаний хөрөнгө чинээлэг наймаачин, бизнесмен зэрэг нударган баячууд төрд сонгогдох болж соён гэгээрүүлэгч, сод ухаантан байсан ч мөнгөгүй бол сонгогдох эрхээ хасуулдаг жишиг тоггоов. Одоогийн сонгууль хэрэг дээрээ төрийн эрх дархыг булаацалдсан бүлэглэлүүдийн албан тушаалтын өрсөлдөөн болон хувирав.

Ийнхүү эгэл жирийн ард түмэн аажим аажмаар шахагдан шоовдорлогдож эрх мэдэлтнүүд хэмжээгүй эрх эдлэн, авилгал, хээл хахууль, урьд өмнө байгаагүйгээр нийгмийг хямруулснаар Монголын төрд панзчин, наймаачин, нударган баячуудын бүлэг бий болов.

Гишүүн, сайд, агентлагийн дарга, үйлдвэр, заводын захирал болохын тулд тохирсон үнэ ханштай, авилгал хээл хахуулийн сүлжээгээр сүлбэлдэж өнөөх элит сэхээтэн, соёл, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, бүтээлч ард түмэн шахагдан шоовдордогдож бүхнийг мөнгө шийдвэрлэх бичигдээгүй хууль үйлчлэв.

Тиймээс нийгэм бүхэлдээ хямарч хариуцлага тооцох механизмгүй болж төрийн эрхийг булаацалдсан аюултай бүлэглэл бий болж улс төрийн систем сүйрлийн ирмэгт тулж ирэв.

Х.Ислам /Олон Улсын Түрэг Монгол судлаач, Түүхийн шинжлэх ухааны /Scd/ доктор, профессор, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн/