sonin.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев баяр хүргэж, шинээр томилогдсон хариуцлагатай ажилд нь амжилт хүсэн ерөөжээ.

Тэрбээр захидалдаа "Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх, томоохон хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх нь уламжлалт найрсаг харилцаатай манай хоёр улсын үндсэн эрх ашигт нийцнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцолсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.