sonin.mn

БЭЭЖИН. /ВВС/. Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн уурхайн гүнд гал гарсны улмаас 24 уурхайчин амь эрсдэж, 54 хүн гэмтэж бэртжээ.

Тус уурхайн оператор нь "Ляонины Фүшинийн нүүрсний корпораци" компани аж. Галын шалтгаан хараахан тодорхой бус байна. Харин тус компанийн мэдэгдсэнээр, аврах ажиллагаа одоо дуусчээ.

Хятад улсад хүний аминд хүрсэн уурхайн осол хамгийн их болдог. Тус улсад жилд хэдэн зуун уурхайчин ослоор амь үрэгддэг юм.

Г.Доржханд

Эх сурвалж: