sonin.mn

ИСТАНБУЛ. /ANADOLU/. Сирид 2011 онд хувьсгал эхэлснээс хойш 15 мянга гаруй эмэгтэй, тэдний дотор, охид амь үрэгджээ.

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг арилгах өдрийг тохиолдуулан “Syrian Network for Human Rights” ТББ-ын мягмар гарагт гаргасан тайлангаас үзвэл, 2011 оны гуравдугаар сараас хойш Башар Аль Асадын дэглэм 15372 эмэгтэй, тэдний дотор 4194 охины аминд хүрсэн байна.

Сирийн иргэний дайнд амь үрэгдсэн нийт хүмүүсийн зургаа орчим хувь нь эмэгтэй хүн байна. Мөн тус ТББ-ын мэдэгдсэнээр, иргэний дайн эхэлснээс хойш Асадын дэглэм 6500, “Лалын улс” бүлэглэл 486, бусад зэвсэгт бүлэглэл 580 эмэгтэйг баривчилжээ.

НҮБ-ын өнгөрсөн наймдугаар сард гаргасан тайлан мэдээллээс үзвэл, 2011 оны эхээр Сирийн засгийн газрын хүчнийхэн болон сөрөг хүчнийхний хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш тус улсад нийт 190 мянга гаруй хүн амь үрэгдсэн юм.  Үүнээс гадна амь насаа аврахын тулд 2,1 сая гаруй сири эмэгтэй эх орноосоо дүрвэжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: