sonin.mn

Анхдугаар Үндсэн хууль батлагдсан, Бүгд Найрамдах Улс Тунхагласны 90 жилийн ойн өдөр өнөөдөр / 2014.11.26 / тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.