sonin.mn

БУЭНОС-АЙРЕС. /ITAR-TASS/. Аргентиний Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер өвдсөнийхөө дараа ажилдаа эргэн орсон байна. Тэрбээр мягмар гарагт 11 дүгээр сарын 9-нд эмнэлгээс гарснаасаа хойш анх удаа олон нийтийн арга хэмжээнд оролцжээ. Кристина Киршнер бүдүүн гэдэсний үрэвслийн  эмчилгээ хийлгэсэн байна.

Аргентины Ерөнхийлөгч өвчний улмаас энэ сарын 15-16-нд Австралийн Брисбен хотод болсон “Их 20”-ийн уулзалтад оролцож чадаагүй юм. Эмч нар түүнд хэт их ядрахгүй байх, мөн гадаадад хийх хэд хэдэн айлчлалаасаа татгалзахыг зөвлөсөөр байгаа аж.

Ирэх сарын 3-5-ны хооронд Эквадорт болох Төв Америкийн орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцохгүй байхыг зөвлөсөөр байна гэж Фернандес де Кишнерийн хувийн эмч нарын мягмар гарагт мэдээлжээ. Мөн Номын үзэсгэлэн худалдаанд оролцохоор Мексикийн Гвадалахара хот руу зорчихгүй байхыг эмч нар зөвлөсөөр байгаа аж.

Д.Жаргал

Эх сурвалж: