sonin.mn

2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Хөвсгөл аймагт малын боом өвчин бүртгэгдлээ

Хөвсгөл аймгийн Түнэл суманд малын боом өвчин бүртгэгдэж, 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Эх сурвалж: ОБЕГ

ДЭЛХИЙ ДАХИНД:


Эбола вируст халдвар дэлхий 9 улсад бүртгэгдсэн байна

2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар нийт 15417 хүн өвчилж, 5508 (35%) хүн нас барсан байна.

11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 206, нас баралт 282 хүнээр тус тус нэмэгдсэн байна. Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байна.

Нийт 588 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 337(57%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 4 шинэ тохиолдол, 8 нас баралтаар нэмэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Шуурхай удирдлагын төв