sonin.mn

СӨҮЛ./ITAR-TASS/. Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн усанд завиар явж байсан Умард Солонгосын 10 загасчныг улсынх нь төлөөлөгчдөд өнөөдөр шилжүүлэн өгсөн байна. Тэднийг ням гарагт илрүүлжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Улс орноо хамгаалах яам мэдээлсэн байна.

Загасчдыг жижиг завиных нь хамт Япон тэнгисийн хойд зааглах шугам гэж нэрлэдэг бүсэд шилжүүлэн өгчээ.

Завиных нь хөдөлгүүр унтран салхинд хөөгдөн Япон тэнгисийн Токто /Такэшима/ аралд ирэх үед нь загасчдыг Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын хөлөг онгоц аварсан байна. Тэд бүгдээрээ гэртээ харих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам тэмдэглэжээ.

Хэдийгээр Солонгос хоорондын харилцаанд түгшүүртэй байдал олон жил үргэлжилж байгаа боловч Сөүл болон Пхеньян хил залгаа нутаг дэвсгэрт санамсаргүй орж ирсэн иргэдээ ихэвчлэн харилцан шилжүүлэн өгдөг гэж Ёнхап агентлаг үүнтэй холбогдуулан тэмдэглэсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: