sonin.mn

КАИР. /ВВС/. “Лалын ахан дүүс” хөдөлгөөнтэй хамт эсэргүүцлээ илэрхийлсэн хэргээр 78 хүүхдэд Египетийн шүүх тав хүртэл жил шоронд хорих ял шийтгэжээ.

13-17 насны энэ хөвгүүд түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Мухамед Мурсиг буцааж суудалд нь суулгахыг уриалсан жагсаалд оролцсон билээ.

2014 онд Ерөнхийлөгч Мурсиг арми нь түлхэн унагааснаас хойш Египетийн эрх баригчид лалынхныг дарах хатуу арга хэмжээ авсаар байгаа юм.

“Лалын ахан дүүс”-ийг террорист байгууллагаар зарласнаас хойш Мурсигийн хэдэн мянган дэмжигч амь үрэгдэж, баривчлагджээ.

Хөвгүүдийн өмгөөлөгч Айман Эл-Даби “Хөвгүүдийн зарим нь эсэргүүцлийн жагсаалд оролцоогүй. Тэд зүгээр “буруу газар”-аа л байсан” гэв.

Г.Доржханд

Эх сурвалж: