sonin.mn

Хөвсгөл аймгийн Түнэл суманд малчин айлын үхэр боомоор өвчилсөн байна. Тиймээс тус суманд 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Аймгийн Мал эмнэлгийн шинжилгээний хариуг үндэслэн Түнэл сумын Засаг дарга энэ сарын 21-нээс ирэх сарын 5-ны өдрийг хүртэл хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Одоогийн байдлаар хорио цээрийн хугацааг дуустал багийн дарга болон малын эмчийн зүгээс хүн, малыг халдваргүйжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа аж. Боомоор өвчилсөн үхрийг устгалд оруулж, ариутгал хийсэн бөгөөд одоогоор нэмж мал, амьтан өвчлөөгүй байна.

М.Энх

Эх сурвалж: