sonin.mn

ЛОНДОН. /ANADOLU/. Сирид террорист бэлтгэх сургуулилтад оролцсон британи ах, дүү Их Британид шоронд хоригдож байна. Лондоны Олд-Бейлийн эрүүгийн шүүх лхагва гарагт Мохоммод Навазад 4,5 жил, түүний дүү Хамза Навазад гурван жил хорих ял шийтгэжээ.

Энэ ах, дүү хоёрыг террорист бэлтгэх сургуулилтад оролцож, Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын дэглэмтэй тэмцэхээр лалын босогчдын бүлэглэлд нэгдэх гэж байсан гэж үзсэн байна.

Хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүдэд нэгдэхийн тулд тэд Сирид террорист бэлтгэх сургуулилтад оролцож байсныг нотлох баримт ухаалаг гар утаснаас нь олдсон гэж шүүгч Критофер Мосс хэлэв.

Өнгөрсөн есдүгээр сард ах, дүү Навазыг Англид буцаж очиход нь Довертын боомтоос баривчилжээ. Тэдний ухаалаг гар утаснуудаас цагдаа нар сум, босогчдын цэрэгжсэн бүлэглэлийн сургуулилтын хуарангийн зургууд олсон байна.

Г.Доржханд

Эх сурвалж: