sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/. Крымын эрх баригч нар болон Донецк, Луганскийн төлөөлөгч нарт нэмэлт хувийн хориг арга хэмжээг ЕХ авч магадгүй гэж ЕХ-н дахь ОХУ-ын байнгын төлөөлөгч  Владимир Чижов “Россия 24” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Яриа хэлцээ хийхгүй байгаа нь хориг арга хэмжээнд нөлөөлсөн. Орост авсан арга хэмжээ хүчин төгөлдөр хэвээр байна. Бүх хориг арга хэмжээ хязгаартай гэж Чижов мэдэгдэв.

Түүний мэдээлснээр, анхны хориг арга хэмжээг гуравдугаар сард өөрчилсөн байна.

Хориг арга хэмжээг хугацааг нь сунгах эсвэл илүү хүчтэй болгох талаарх харилцан зөвшилцөх хэрэгтэй. Миний тооцоолсноор, ЕХ-нд энэ хоёрын аль аль нь байхгүй. Хориг арга хэмжээний хугацааг сунгах асуудлыг хэлэлцэхгүй байна гэдэг нь аяндаа дуусахыг илтгэж байгааг тэрбээр тайлбарлажээ.

12 юм уу нэгдүгээр сард хувийн хориг арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй, учир нь өөрийгөө зарлан тунхагласан бүгд найрамдах улсуудын тэргүүлэгч нарт бүгдэд нь хориг арга хэмжээ аваагүй. Тиймээс шинээр сонгогдсон Крымын төлөөлөгчид болон Донецк, Луганскийн тэргүүн нарт хориг арга хэмжээ авч магадгүй гэж Чижов мэдэгдэв.

Д.Нямтулга

Эх сурвалж: