sonin.mn

КИЕВ. /Xinhua/. Украины зүүн нутаг дахь тусгаар тогтнолыг хүссэн босогчидтой зохицоход АНУ, НАТО-гийн үзүүлсэн дэмжлэг, туслалцаанд Украины Ерөнхийлөгч Петр Порошенко талархаж байгаагаа илэрхийлжээ.

Европ дахь НАТО-гийн нэгдсэн зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч Филипп Бридлавтай Порошенко уулзах үеэрээ АНУ, НАТО-тай Украин улс хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн ач холбогдлыг цохон тэмдэглэжээ.

"Таны Украинд хийж буй айлчлал их чухал юм, учир нь хэцүү цаг үед АНУ, НАТО бидэнтэй хамт байсныг харуулж байна" гэж Порошенкогийн хэлснийг түүний хэвлэл мэдээллийн алба мэдээлжээ.

Донецк болон Луганскт долоон сар үргэлжилсэн байлдааны ажиллагаанд амиа алдсан цэрэг эрсийн гэр бүлд АНУ-ын агаарын цэргийн хүчний генерал Бридлав эмгэнэл илэрхийлж, Украины ард иргэдийг дэмжихээ дахин мэдэгджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: