sonin.mn

ВАШИНГТОН. /Prensa Latina/. Дэлхийн цаг агаар дулаарч байгаагийн улмаас нисэх онгоц хөөрөхөд хүндрэлтэй болж, онгоцонд суух хүний тоо, ачааг яг тодорхой хэмжээгээр хязгаарлаж магадгүй болохыг шинжлэх ухааны “Science” сэтгүүлд хэвлэгдсэн шинэ судалгаа харууллаа.

Агаарын температур нэмэгдэхээр агаарын нягтаршил сийрэгжиж, онгоцны далавчны өргөх хүчийг бууруулдаг аж. Үүний улмаас онгоц хурдаа авахад хүндрэлтэй болж, цаг агаар дулаан байхад онгоц хамгийн бага хурдаар хөөрөхдөө нисэх, буух зурваст илүү урт зам туулдаг гэнэ.

Гэхдээ нисэх, буух зурвасын талбай хангалттай урт байсан ч онгоцууд ачаагаа багасгах шаардлагатай болох ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: