sonin.mn

ХУД-ийн ИТХ-ын Төлөөлөгч Ё.Цацралтуяа даргатай  Нийгмийн бодлогын хорооны гишүүд С.Баасандолгор, Б.Болд, Т.Пүрэвчулуун ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, ИТХ-ын Ажлын албатай хамтран  энэ өдрүүдэд хуваарийн дагуу дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хувийн 49 цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцан, хяналт шалгалтын ажлыг хийж байна.

2014 оны 11 дүгээр сарын 11-ны байдлаар Бяцхан найзууд, Гурван хөгжил зайсан, Жаргалтай ирээдүй, Кристал-21 талст, Миний найзууд, Нархан үрс, зэрэг цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, санал зөвлөмж хүргэн ажиллаж байна. Уг арга хэмжээ энэ сарын 28-ыг хүртэл үргэлжилж, шалгалтын дүнг эргэн мэдээлэх болно.