sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/. Украины хямралыг эцэслэн шийдэх талаар АНУ болон ЕХ-нд ямар нэг санаа оноо байхгүй бөгөөд хямралыг намжаах хөдөлгөөний чиглэлийг ч тэд мэдэхгүй гэж ЕХ-д суугаа Оросын Элчин сайд Владимир Чижов “Россия 24” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

"АНУ болон ЕХ өөрсдийгөө аль хэдийн буланд шахсан эсвэл шахагдсан. Украинд болсон зүйлийн төлөө тэд хариуцлага хүлээх хүсэлгүй. Одоо зөвхөн суртал нэвтрүүлгийн дуулиан шуугианы хажуугаар хэрсүү дуу хоолой гарч байна" гэж тэрбээр хэлжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: