sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү тус улсын эрх баригч намд өндөр албан тушаал хаших болжээ.

Ойролцоогоор 27 настай Ким Ё Ун нь Хөдөлмөрийн намын Төв хорооны газрын орлогч захирал болсон гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.

Ким Ё Ун ахаасаа гадна, Умард Солонгосын Засгийн газарт ажиллаж байгаа Ким Жөн Уны гэр бүлийн цорын ганц гишүүн ажээ. Түүний авга эгч Ким Гён Хи мөн намд өндөр албан тушаал хашиж байсан боловч өнгөрсөн оны 12 дугаар сард БНАСАУ-д эрх мэдлээрээ “хоёрдугаарт” ордог байсан нөхөр Чан Сон Тхэкийг цаазаар авснаас хойш түүний тухай огт мэдээлээгүй юм. Чан Сон Тхэкийг улсаасаа урвасан, мөн намын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгажээ.

Зарим мэдээллээр, Умард Солонгосын удирдагчийн дүү Швейцарьт суралцсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: