sonin.mn

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт  Хөгжлийн бэршээлтэй иргэний нийгмийн  хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, батлуулахаар тусгагдсан билээ.

Энэ зорилтын хүрээнд ХАХНХ-ын сайдын 2013 оны 7 дугаар сарын 4-ний А/106 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн төслийг  Засгийн газрын хуралдаанаар оруулж дэмжлэг аваад байгаа юм.

Тэгвэл Хөгжлийн бэршээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж "Хөгжлийн бэршээлтэй иргэний нийгмийн  хамгааллын тухай хууль "-ийн төслийн талаар санал солилцох уулзалтыг өнөөдөр Сэргээн засалт хөгжлийн Үндэсний төвд зохион байгуулаа.

Уулзалтад ХАХНХЯ-ны Хөгжлийн бэршээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн төлөөлөгчид, Хөгжлийн бэршээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг ТББ-ын төлөөлөл оролцож санал бодлоо солилцсон.

Энэхүү хуулийн төслөл батлагдсанаар  хөгжлийн бэршээлтэй иргэн бүр эрхээ эдэлж, тэдний ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлаар хангах,  хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй зорчих стандартад нийцсэн дэд бүтцийг бий болгох, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх зэргээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг энгийн иргэдтэй ижил тэгш нийгмийн харилцаанд бодитой  оролцуулах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.