sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Хонконгийн цагдаа нар эмх замбараагүй байдал даамжирсны дараах хоёр дахь шөнө “Occupy Central” хөдөлгөөний 11 идэвхтнийг нэмж баривчилжээ.

Монкок дүүрэгт босогчдын босгосон бэхлэлтийг зайлуулах үеэр тус хөдөлгөөний хоёр удирдагч болох Жошуа Вонг, Лестер Шум нарыг баривчилсан тухай урьд нь мэдээлсэн байна.

10 дугаар сарын 15-ны шөнө болсон мөргөлдөөний үеэр хүч хэтрүүлсэн хэргээр долоон цагдаа баривчлагдсан тухай АП агентлаг Хонконгийн цагдаагийн газрын албан ёсны төлөөлөгчдийн мэдээллийг иш татан уламжилжээ.

Идэвхтнүүдийн босгосон бэхлэлтийн зайлуулж эхэлснээс хойш нийт 116 хүн баривчлагдсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: